Он-Толь -д тавтай морил
 
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол мэдээ
Мэдээ нийтлэх
Бичсэн сэтгэгдлүүд
Архив
Сэдвүүд

Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Гадаад кино, видео
Нэмэх
Сүүлд нийтэлсэн 100

Монгол кино
Их үзсэн

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Youtube
Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих
Хэрэглэгчийн оноо
     Тусламж

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Бусад сайт ба хуудас
Монгол дуу татах
Дуу хайх
Дуунууд

Юм нийтлэх & хийх
Монгол дуу хийх
Warez мэдээ нийтлэх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Гадаад кино нэмэх
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Ангилал:  Охид & Эмэгтэйчүүд
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#28: Зочин
#2: Хэрэглэгч
#19625: Нийт бүртгэл

huushee, Anora

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Монгол мэдээ : Монголын нэгэн суу билэгтэний гоц авьяас замхран алга болсон түүх
Нийтлэгч sara9107 [ 2008/7/24 4:14:09 ] уншсан 155.

Монголын нэгэн суу билэгтэний гоц авьяас замхран алга болсон түүх

Хар нялхаасаа сэтгэн бодох авьяас билэг нь бусдаас тасархай гоц нэгэн болох нь мэдэгдсэн хүүхэд хэдхэн жилийн дараа мөнөөх онцгой өвөрмөц чадавхаа алдаж бусдаас ялгарахааргүй энгийн л нэг хүүхэд болж хувирдаг явдал хүн төрөлхтөний түүхэнд нэг бус удаа тохиолдож байсан гэдэг.

Тийм хүүхдүүдийг тэнгэрээс гэнэт буусан аянга цахилгаан лугаа зүйрлэдэг байжээ. Аянга цахилгааны хурц гэрэл хоромхон зуур үзэгдээд алга болдогтой адил тийм хүүхдүүдийн авъяас ч ялгаагүй хэдхэн жилийн дотор цойлон гэрэлтээд алга болдог аж. Тиймэрхүү агшин зуурын гоц авъяастай хүүхдүүдийн хамгийн х олны анхаарал татдаг зүйл нь өндөр чадвар суу билэг нь тэднийг насанд хүрсэн үед эсвэл бүр том болсон хойно нь гэнэт алга болдог явдал юм. Гадаадын иймэрхүү агшин зуур тодорсон гоц авъяастануудын тухай сүүлд нь өгүүлэх учир түр хойш нь тавиад эхлээд манай улсад тэр тусмаа саяхан тохиолдсон нэгэн гоц авъяастаны чадвар гэнэт замхран алга болсон талаар өгүүлье. Довдонгийн Алтансүх хэмээх зургаан настай хүү 1985 оны орчим Хөвсгөл аймгийн Арбулаг суманд гэв гэнэт гийсэн бурхан шиг тодорчээ. Гэхдээ тухайн үед шашны үр хөврөл дөнгөж л хэвлийдээ бүрэлдэн үүсч байсан учир түүнийг хараахан амьд бурхан, хутагт хувилгааны хойд дүрээр тодруулсангүй. Д.Алтансүх нь шууд л таван насандаа түвд үсгийг ягштал цээжлэн “Алтангэрэл, Сандуйнжүд” гэх мэт судар номуудыг уншиж эхэлсэн байна. Мэдээж шашны ном уншиж сурахад өвөө нь нөлөөлсөн нь лавтай. Гэхдээ тэрбээр хэдхэн сарын дараа кирилл үсгээр ч гэсэн аравдугаар ангиа онц төгссөн хүүхдээс дутахааргүй уншиж номны амтанд бүрэн ороод эгчийгээ нэг удаа орж ирэхэд нь Лев Толстойн алдарт “Дайн ба Энх” романыг уншиж суусан гэдэг. Зургаан настай хүүхэд шүү дээ. Энэ явдал тус сумын сэхээтэнүүдийн анхааралд өртөж түүнийг “Вундеркенд буюу гоц авъяастай “хүүхэд байж магадгүй хэмээн ШУА-д хүртэл очиж шалгуулвал яасан юм гэсэн саналыг эцэг эхэд нь тавьсан байна. Харин үүнийг сонсоод эцэг эх нь энэ маань одоо арай л нялх байна. Хүүхдэд хэл ам буруу оччихож магадгүй хэмээн эрс татгалзжээ. Гэхдээ тун удалгүй Алтансүх дунд сургуулийн математик, геометрийн аргачлалыг бүрэн гүйцэд бодож сураад бүр алгебрийн тэгшитгэл, Арифметикийн бодлогуудыг хүртэл зөв бодож дунд сургуулийн тооны багш нарыг алмайруулжээ. Мөн зураг зурах, хөгжим зохиох авъяас нь хүртэл гэнэт задарч Леонардо Винчи юм уу Догшин Хутагт Данзанравжаа амилсан юм шиг л тахигдан шүтэгдэж эхэлсэн байна. Тэрбээр долоон нас хүрэхэд хоёр cap дутуу байхдаа л одон орны болон Төгсбуянтын зурхайн тэгийг өөрөө маш нарийвчлан зөв гаргаж нэг ёсондоо хуанли зохиож чадсан нь ойр орчмын мухар сүсэгтэй иргэдийг бараг л шавааралдан ирж мөргөхөд хүргэсэн гэдэг. Эндээс л аянга цахилгаан шиг гялалзан бууж ирсэн Монголын нэгэн гоц авъяастан хүүхдийн суу билэг гэнэт замхран арилах үндэс суурь тавигджээ. Өвчтэй зовлонтой мухар сүсэгтэнүүд далдуур Алтансүхийн гэрийг гороолон эргэж зарим нь хормойноос нь адис авчих санаатай бөхөлзөн сөхрөөд араас нь хуйлран дагаж эхэлсэн байна. Алтансүх хүүг бараг л амьд бурханы хэмжээнд үнэлэгдэж байх үе буюу долоон нас хүрээд удаагүй байхад нь аймгийн Намын Төв хороо болон Шинжлэх ухааны академаас хэсэг хүмүүс ирж гоц авъяастай хүүхдийг газар дээр нь шалгаж үзсэн байна. Харамсалтай нь мухар сүсэгт мөргөлчид хэтэрхий олноороо Алтансүхийг шүтэн зууралдсанаас болсон уу эсвэл тэнгэрээс заяасан хэмжээ хугацаа нь дуусаад гэнэт алга болсон уу . Шинжлэх ухааны академаас мэргэжлийн хүмүүс ирж шалгахад Алтансүх хүү дөрвөн аргын тоо ч бодож чадахаа больсон байсан бөгөөд дүрс зураг зуруулахад ч гэсэн дөнгөж цэцэрлэгт орж байгаа жаал шиг сарийсан юм зурж байжээ. Ийнхүү хэд хэдэн удаа элдвээр туршиж үзсэн боловч Алтансүхийн гоц авъяас огтхон ч мэдэгдээгүй учраас харин ч түүний эцэг эх нь худал цуу тараасан хэрэгт унах дөхсөн байна. Гэхдээ түүнийг тэр хавийн нэлээн нэр хүндтэй хүмүүс яах аргагүй онцгой чадвартай хүүхэд байсан даа, яасан хачин юм хэмээн гайхаж харуусан толгой сэгсэрч байсныг одоо ч ярих хүмүүс олон бий. Ийнхүү ганцхан жилийн дотор цоорч гарсан гаргуун авъяас билэгтэй, суут ухаантай хүү маань хэдхэн өдрийн дотор л ердийн нэгэн эрх мулгуу жаал болон хувирчээ. Гэхдээ зөвхөн Монголд ч ганцхан ийм явдал тохиолдсон юм биш гэдгийг дээр өгүүлсэн билээ. Тухайлбал Францын нэрт физикч , математикч Ампер багадаа гоц авъяастануудын нэг байжээ. Үеийнх нь хүүхдүүд тоглоомоор тоглож байхад Ампер толь бичиг ном зохиол байнга уншдаг нэгэн байв. Мөн бага байхдаа уншиж чаддаг байсан түүний хувьд уншсан номынхоо агуулгыг олон жилийн дараа ч гэсэн тов тодхон санадаг байжээ. Гэвч түүний энэ авъяас төдийлөн удсангүй. Арван хэдхэн настай байхад нь л ор мөргүй гэж хэлж болохоор алга болжээ. Мөн Керн Колберн гэдэг хүү зургаахан настай байхдаа олон оронтой тоог цээжээр бодон олныг шуугиулж эхэлжээ. Математикийн ямар ч хүнд хэцүү бодлого байсан түүнд ердөө арваадхан секунд л хэрэгтэй байв. Их дээд сургуулийн эрдэмтэд хүртэл түүний арваадхан секунданд бодсон тоог бодох гэж хэдэн өдрийг барж толгойгоо гашилгадаг байж. Аав нь Колбернийг найман настай байхад нь Англид авчирч тэндэхийн хамгийн шилдэг гэсэн эрдэмтэдээр шалгуулахад бодлогын хариуг нь тэмдэглэж суусан бичээч жаахан удаан хэлэхийг түүнээс хүссэн Гэдэг. Европын хамгийн шилдэг гэсэн эрдэмтэдийн шалгалтыг наймхан насандаа давж байсан түүний энэхүү гоц авъяас арван нас хүрэхэд нь ор мөргүй алга болсон байна. Түүнчлэн Эшфорд хэмээх охин есөн настайдаа ” Бяцхан зочин” гэсэн роман бичиж олныг гайхашруулжээ. Түүний бичсэн роман зүгээр ч нэг роман биш маш сонирхолтой сайн зохиол байсан учир дорхноо дэлхий даяар түүний авъяасыг шүтэн биширсэн хүмүүсийн хүрээ тэлж эхэлжээ. Гэсэн ч жилийн дараа гоц авъяас нь замхаран алга болоход Эшфорд “Бяцхан зочноосоо” хойш ганц ч роман бичээгүй бөгөөд дахин нэг ч зохиол бичихгүй байсаар мартагджээ. Энэмэтчилэн багадаа гэнэт цоороод удалгүй мартагдсан олон тохиолдол байдаг аж. Харин тэдэнтэй эн зэрэгцэх нэгэн монгол хүү хорьдугаар зууиы төгсгөл үеэр эх нутагт минь төрөөд удалгүй жирийн нэг хүү болж хувирсан бололтой. Харин эцэст нь дурдахад гоц авъяас нь том болсон хойноо ч хадгалагдан үлдсэн цөөн хэдэн суутануудын нэг нь Австрийн нэрт хөгжмийн зохиолч Вольфанг Амадей Моцарт юм. Тэрбээр гурван нас ч хүрээгүй байхдаа төгөлдөр хуур хийл хөгжмийг тоглож, долоон настайдаа Европын орнуудаар хөгжмийн томоохон бүтээл туурвин тоглож явсаныг бүгд мэднэ.
 

Холбогдох линк 
- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.26 секунд -
Mongolian top sites Mongolia Sites - Website Ranking