Он-Толь -д тавтай морил
 
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол мэдээ
Мэдээ нийтлэх
Бичсэн сэтгэгдлүүд
Архив
Сэдвүүд

Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Гадаад кино, видео
Нэмэх
Сүүлд нийтэлсэн 100

Монгол кино
Их үзсэн

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Youtube
Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих
Хэрэглэгчийн оноо
     Тусламж

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Бусад сайт ба хуудас
Монгол дуу татах
Дуу хайх
Дуунууд

Юм нийтлэх & хийх
Монгол дуу хийх
Warez мэдээ нийтлэх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Гадаад кино нэмэх
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Ангилал:  Залуус
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#30: Зочин
#1: Хэрэглэгч
#19626: Нийт бүртгэл

Anora

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Монгол мэдээ : Зохиолын дууны “Ханхүү” Жавхлан нэр дэвшсэн бол нэгээр гарах байснаа мэдээд амаа
Нийтлэгч sara9107 [ 2008/7/24 4:09:35 ] уншсан 236.

Зохиолын дууны “Ханхүү” Жавхлан нэр дэвшсэн бол нэгээр гарах байснаа мэдээд амаа

Хэдийгээр маргаантай, үймээн самуун, гал түймэр, хүний аминд хүрсэн эмгэнэлт явдалтай ч гэсэн 2008 оны УИХ-ын сонгууль Монголын ард түмэнд улс төрийн цоо шинэ хуудсыг нээж, сайн муу хичээл заагаад өнгөрсөн нь лавтай. Энэхүү сонгуулийн шинэ хичээлийн дараа нэр дэвшээд гарч чадаагүй олон хүмүүс “Би түүн дээр л алдчихлаа. Үүн дээр ингэдэг байж.

Тэгсэн бол ёстой шууд зуун хувийн санал татах байжээ” гэлцэн улсын шалгалтанд уначихсан сурагч аятай толгойгоо илэн ухаарч суугаа нь лавтай. Ухаараагүй нэг нь “Би л гарцаагүй ялах байсан. Намайг л луйвардчихлаа” хэмээн энд тэнд хуурай агсам тавьж яваа биз. Үймээн самуун тарьж бусдын эд хөрөнгө, амь насыг сүйтгээгүй л бол тэр зэргийн бухимдал ч бага хэрэг ээ. Гэхдээ энэ сонгуулийн үйл явцаас харж байхад телевизээр олон дахин гарна гэдэг тухайн хүний нэр хүндэд хичнээн их ашигтай болохыг, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл гэдэг ямар хүчтэй болох нь тов тодорхой болох шиг. Жишээ нь Баянзүрх дүүргээс нэгээр буюу 60 мянган хүний саналаар бусдаасаа илт цойлон гарч ирсэн “MN-25-p суваг” телевизийн захирал, бие даан нэр дэвшигч З.Алтай байна. Тэрбээр Баянзүрх дүүрэгт урьд өмнө нь нэг ч худаг бариагүй, арван метр ч зам тавиагүй, өнчин ядуу ганц ч айлд гэр бараа эд хогшил өгч буян үйлдээгүй нэгэн юм. Гэхдээ тэрбээр “Үүргэвчтэй аялал” хэмээх өөрийгөө баясгаж зугаацуулсан хөгжилтэй аялалын нэвтрүүлэгийг өвөрмөцөөр хөтөлж явахдаа үг яриа үзэл бодлоороо үзэгч олны сэтгэлийг байлдан дагуулсан нэгэн билээ. “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэгийг үзэж, хөтлөгч Алтайгийн “Найз нар аа энд амьдрал ийм байна шүү” хэмээн хэлэхийг сонсох дургүй нэг ч айл өрх байхгүй байх. Товчоор хэлвэл “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг үүргээ сайн гүйцэтгэлээ. Хөтлөгчийгөө улс төрд өндөр рейтингтэй гаргаж ирлээ. Хамгийн гол нь үүнд телевизийн цэнхэр дэлгэц л нөлөөлсөн хэрэг шүү дээ. Айл болгоны хойморт, долоо хоног болгон шахуу чөлөөтэй зочлоогүй бол З.Алтай хичнээн ул суурьтай чадварлаг улс төрийн лекц уншдаг байсан ч, хичнээн олон тэрбум төгрөгтэй байсан ч түүнийг Баянзүрхийн сонгогчид тоож хэлэлцэхгүй байсан. Зурагтаар олон гарна гэдэг ийм л ашигтай байдаг байна шүү. Ялангуяа гарах бүртээ өөрийнхөө сайн талыг хүмүүст харуулаад байвал. “Танайд хоноё” нэвтрүүлгийн Алтантүрүү 2012 оны сонгуулиар үе үехэн санаа алдсаар нэр дэвшвэл Алтай шиг гараад ирж мэдэх л байх. Түүнтэй адилхан зохиолын дууны “ханхүү” гэгдэх дуучин С.Жавхлан хэрвээ өнгөрсөн сонгуулиар Увсад нэр дэвшсэн бол шууд нэгээр гарч ирэх байсан ажээ. Телевизийн дэлгэцээр дуунууд нь өдөр болгон хит болон цуурайтаж байдаг энэ залуу зөвхөн ганц Увсаар тогтохгүй 21 аймгийн хаана ч нэр дэвшсэн гараад ирэх магадлалтай байсан гэж олон хүн үзэж байгаа аж. Тэр ч байтугай нэр дэвшсэн бол нутгийнхан нь хуйлраад л саналаа өгөх байсныг хожимдож ухаарсан С.Жавхлан “Нэр дэвшчихдэг л байж” хэмээн амаа барьж яваа сураг ч байна. Тэрбээр 2012 онд нэр дэвшиж болох ч энэ хугацаанд түүнийг хэд нугалсан авъяастай чадалтай өөр залуу дуучин гараад ирвэл мань эр мартагдана гэсэн үг шүү дээ. Тиймээс тэр нээрээ ч нэгэн сайхан боломжийг алдав бололтой. Юутай ч энэ удаагийн сонгуулиар телевизийн дэлгэцээр байнга гарах, хэвлэл мэдээллийн салбарынханы анхааралд байнга өртөнө гэдэг хичнээн их ашигтай болохыг харуулсан хэд хэдэн үйл явдал болж өнгөрлөө.
9 сэтгэгдэл үлджээ »
 

Холбогдох линк 
- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.98 секунд -
Mongolian top sites Mongolia Sites - Website Ranking