Өгөгдөл дамжуулж байна...
Үндсэн нүүр
Толь бичгүүд
Дуу хостинг
Англи-Монгол толь
Хайх
Сүлжээнд холбогдох
Тохиргоо:
Англи - Яг энэ үгийг
Англи - Энэ үгээр эхэлсэн
Англи - Энэ үг голд орсон
Англи - Энэ үгээр төгссөн
Монгол - Энэ үгээр эхэлсэн
Монгол - Энэ үг голд орсон
Монгол - Энэ үгээр төгссөн
Хайх үг:
Хайх
Дэлгэрэнгүй хайх
Сүлжээнд холбогдох
Бүртгэл:
Нууц үг:
Хэрэглэлэгч болох ->
Нууц үгээ мартсан?
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол мэдээ
Мэдээ нийтлэх
Бичсэн сэтгэгдлүүд
Архив
Сэдвүүд
Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй
Гадаад кино, видео
Нэмэх
Сүүлд нийтэлсэн 100
Монгол кино
Их үзсэн
Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй
Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй
Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд
Youtube
Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй
Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан
Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан
Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй
Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих
Холбоо барих
Хэрэглэгчийн оноо
Тусламж
Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух
Бусад сайт ба хуудас
Монгол дуу татах
Дуу хайх
Дуунууд
Юм нийтлэх & хийх
Монгол дуу хийх
Warez мэдээ нийтлэх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Гадаад кино нэмэх
Сэтгэгдэл бичих
Зургийн цомог
энэ ангилалд орох...
Хайлтын хэсэг
Дэлгэрэнгүй хайлт
Сайтыг хийгч
webmaster
webmaster
Newsman
sara9107
ss
xalxmongol
Хүнд хэлэх
Сүлжээнд хэн байна
28: Зочин
1: Хэрэглэгч
19137: Нийт бүртгэл
dgzjgg
Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.
Монгол мэдээ
: ТЭХЯ-ны Газрын дарга Ганбаатар Улаанбаатарыг утаагүй болгох ажлыг гацаанд оруулж
Нийтлэгч
xalxmongol
[ 2008/5/17 15:05:34 ] уншсан 189.
ТЭХЯ-ны Газрын дарга Ганбаатар Улаанбаатарыг утаагүй болгох ажлыг гацаанд оруулж
Ирэх жил Улаанбаатар хот утаанаасаа салах тухай ярихын ч хэрэггүй ажээ. Нүүрсийг боловсруулж, шингэн түлш, коксон түлш гаргана, орон сууц барина, гэр хорооллыг цахилгаанаар халаана гэх мэтчилэн янз бүрээр утаа багасгах тухай яригдсаар байсан ч энэ бүхэн энэ жил бүтэлтэй болохгүй нь. Өнгөрсөн онд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дулааны хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэн коксон тулшний үйлдвэр байгуулахаар УИХ хэлэлцэн шийдвэрлэсэн ч өнөөдөр дунд шатныхны ажлаа мэдэхгүй байдлаас болж, уг ажил гацаанд ороод байгаа аж.
Коксжих түлшний үйлдвэрийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр өнгөрсөн оны тавдугаар сараас хойш УИХ-ын хоёр тогтоол, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын хоёр тогтоол гарч, Ерөнхийлөгч ч Засгийн газарт үүрэг өгч байсан байна. Ийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг ажилласны үр дүнд ДЦС-2-ийн хашаанд, 10.4 тэрбумын зардлаар барьж байгуулахаар болжээ. Уг үйлдвэрийг байгуулах техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг нь хотын захилгаанаас 200 сая төгрөг гаргаж, БНХАУ-д хийлгэсэн байна. Хэдийгээр ийнхүү ажил урагшилж, хөрөнгө мөнгө нь шийдэгдэн, ТЭЗҮ бэлэн болсон ч шинэ Засгийн газар байгуулагдаж, ТЭХЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын даргаар Ганбаатар томилогдон ажиллах болсноор уг үйлдвэрийг байгуулах ажлууд цаасан дээр байгаагаас өөр ямар ч өөрчлөлтгүй өнөөг хүрснийг Уул уурхайн хүрээлэнгийн ерөнхий инженер С.Мангал, Багануур ХК-ийн Судалгаа хөгжлийн хэлтсийн дарга н.Алтангэрэл нэр мэдэгдсэн юм. Учир нь дарга Ганбаатар энэ талын мэдлэг дутмагаас өөрийн биеэр судалгаа хийх нэрийдлээр гадаад, дотоодод багагүй зорчсон гэнэ. Харин уг үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж буй Экологийн цэвэр түлш төслийнхөнд тэрээр “Н.үүрснээс шингэн түлш гаргана” гэжхий хоосон ярьж “Олон улсын нээлттэй тендер зарлана” гэдгээс өөрөөр хариулахгүй байгаа аж. Үнэн хэрэгтээ нүүрснээс шингэн түлш гаргах нь өндөр технологи, их зардал шаардахаас гадна коксжих түлшний үйлдвэр байгуулсны дараа тогтвортой Засгийн газрын үед 6-8 жил шаардах ажил болох нь олон улсын туршлагаас харагддаг байна. Тэгээд ч шингэн түлш боловсруулах мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэгдэхийн тулд коксжих үйлдвэрээр дамжин, энэхэмжээний хугацаа хэрэгтэй аж. Харин тендерийн тухайд бичиг баримтыг өнгөрсөн оны нэгдүгээр сараас боловсруулах саналыг экологийн цэвэр түлш төслийнхөн холбогдох хүмүүст хүргэж, өнгөрсөн гуравдугаар сард үйлдвэр байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг нь танилцуулсан боловч өнөөдрийг хүртэл дунд шатны албан тушаалтны хувийн зохион байгуулалтгүй, салбараа мэдэхгүй байдлаас болж, үйлдвэр баригдах ажил ийнхүү таван сараар хойшлоод байгаа аж. Угтаа тендер зарлахад одоо ямар нэг дутагдалтай зүйл байхгүй байгаа ч цаг хугацаа алдаад байгаа нь “Ганбаатар дарга илүү их мөнгөөр тендер худалдаж авах компанийг хүлээж байна уу” гэж хардахад хүргээд байгаа юм. Дээд шатны тогтоол шийдвэр гарч, хөрөнгө мөнгө нь шийдэгдэж, ТЭЗҮ хийгдсэн байхад ТЭХЯ-ны газрын дарга хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа энэ байдал нь Монгол орныг хөгжүүлэхэд, тэр дундаа Улаанбаатарыг утаагүй болгох чагт болж байна. Харин цаг хугацаа алдах тусам юмны үнэ өсөж, үйлдвэр байгуулах зардал ч нэмэгдэнэ.
Агаарын бохирдлыг бууруулахад нүүрс боловсруулахаас өөр дөт зам алга
Нүүрснээс 113 төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч болдог байна. Дээрх үйлдвэр нь 420 мянган тонн нүүрс боловсруулж, 210 мянган тонн хагас коксжих нүүрс боловсруулж, 25000 тонн давирхай гаргах хүчин чадалтай үйлдвэр байхаар байсан аж. Давирхайг экспортлоход нэг тонныг нь 200 ам.долларын өртөгт хүрдэг аж. Үүнээс гадна шатдаг хий үйлдвэрлэгдэх бөгөөд тэр нь цагт 35 тонн уур үйлдвэрлэдэг уурын тогоог ажиллуулахад ашиглагдахаар техник эдийн засгийн үндэслэлд нь тусгагджээ. Улаанбаатарын агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс ихсэж байгаа ч дулаан улиралд ажлаа мартдаг Түлш эрчим хүчнийхэн ирэх жил юу гэж нийслэлчүүдийг “молиго” өмхүүлэх нь тодорхойгүй байна.
Агаарын бохирдлыг бууруулахаар дэвшүүлсэн боломжуудаас сонирхоод үзье. Нэгдүгээрт, “Гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар халаана”. Ингэхийн тулд нэг айл дундажаар найман квт цахилгаан хэрэглэнэ. Гэр хорооллын 133 мянган өрх найман квт цахилгаан хэрэглэхийн тулд цахилгаан дамжуулах утсыг бүдүүн утас болгож солихгүй бол маш их алдагдал хүлээнэ. Нөгөөтэйгүүр ирэх жилийн намраас Монгол улс эрчим хүчний дутагдалд орж, тавдахь эх үүсвэр барихгүй бол цахилгаан дутагдаж, цахилгааны үнэ ч өсөх тухай яригдсаар байгаа юм. Тэгэхээр цахилгаанаар халаана гэдэг нь “үлгэр” гэж болно. Хоёдугаарт, “Шингэрүүлсэн түлш хэрэглэнэ”. Шингэрүүлсэн түлш гаргахаас өмнө маш их хөрөнгө мөнгө шаардагдахаас гадна боловсрон хүчний хувьд манайд тун цөөхөн. Ийм төрлийн түлшээр манайх шиг буурай орон биш, Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй орнууд агаарын бохирдлоо бууруулж байсан юм. Гуравдугаарт, “Гэр хорооллыг нүүлгэнэ”. Дагавар хот байхгүй байгаа үед гэр хороолол нүүхгүй. Гэр хорооллыг барилгажуулна гэж байгаа ч түүнийг хүч хүрч авах амьдралын боломжтой нь ойрын хэдэн жилдээ цөөн. Ингээд бодохоор ойрын хугацаанд утаагүй болох эхний алхам нь хагас коксжсон, утаа, үнэргүй түлш гаргах явдал болоод байна.
Багануурын нүүрс боловсруулах үйлдвэр 850 саяыг хүлээж байна
Дээрхи үйлдвэртэй адил бас нэгэн үйлдвэрийг Багануур ХК байгуулж, Улаанбаатар хотын зүүн хэсгийг хангахаар мөн цаасан дээрхи гурван тогтоолоос өөр шийдэгдсэн юмгүй, хүлээлтийн байдалтай байна. Багануурын нүүрсийг цахилгаан станцуудад нэг тонныг нь 12500 төгрөгөөр өгөхөөр төрөөс тогтоосон нь тус уурхайн үйл ажиллагааг зогсооход хүргээд буй. Арга ч үгүй. Дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 46 ам.доллараас буухгүй байгаа нүүрсийг нэг шил ч архины үнэ хүргэхгүй байхаар уурхайн үйл ажиллагаа бүрхэг болох нь хэнд ч ойлгомжтой. Яахав, иргэдэд зарахдаа нэг тонныг 50000 төгрөгөөр зарж байгаа болохоор одоохондоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Цаашид уг уурхайг нүүрс боловсруулах чиглэлээр хөгжүүлэхээр дээрх шийдвэр өнгөрсөн онд гарсан боловч бүтэн жил өнгөрсний дараа шийдвэр хэрэгжих тухай огтхон ч яригдахгүй байгаа аж. Гадаадын хөнгөлөлттэй зээлээр уг үйлдвэрийг барихаар тогтоолд тусгажээ. Тийм ч учраас уурхайтай боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг гадаадынхан, тэр дундаа арабын орнуудаас багагүй сонирхсон байна. Гэвч техник эдийн засгийн үндэслэл гаргахыг хөрөнгө оруулах талууд хүлээж байгаа ажээ. Харин техник эдийн засгийн үндэслэл хийхэд 850 сая төгрөг хэрэгтэй юм. Үйлдвэр байгуулах тогтоол гараад бүтэн жил өнгөрсөн ч ТЭЗҮ хийх мөнгө шийдэгдэхгүй байна. Эцэст нь хэлэхэд төр, засгийн тогтворгүй байдал, ажлаа мэдэхгүй дарга нарын томилгоо Монгол орны хөгжилд хамгийн том саад бэрхшээлийг бий болгож байна.
Холбогдох линк
Сэдэв: Монгол мэдээ
Нийтлэгч: xalxmongol
Монгол мэдээ-д сүүлд бичлэг
Монгол башё” сүмогийн тэмцээнээс “АСА” цирк нэг сая ам.долларын ашиг олохоор тоо
Монголын нэгэн суу билэгтэний гоц авьяас замхран алга болсон түүх
Зохиолын дууны “Ханхүү” Жавхлан нэр дэвшсэн бол нэгээр гарах байснаа мэдээд амаа
Арслан цолоо баталж чадахгүй бөхчүүд ардын наадмын түрүү булаадаг болоо юу
Котомицүкиг нутгийн дэвжээ ивээж, качигоши хийв
Монгол мэдээ-д хамгийн их уншсан бичлэг
Монгол бичиг харь улсын хэл болж
Монголд амьдарнаа гэдэг…
Г.Буяндорж цагдаа нарт
“Боломж” туслана
Хуудуутай хураамж
Сэтгэгдэлгүй
Хавтгай
Тэлсэн
Хуучин эхэнд
Шинэ эхэнд
Үндсэн нүүр
- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.21 секунд -