Он-Толь -д тавтай морил
 
Warez-ын сэдвүүд

Үндсэн цэс
Үндсэн нүүр
Warez
Мэдээ нийтлэх
Бичсэн сэтгэгдлүүд
Архив
Сэдвүүд

Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Гадаад кино, видео
Нэмэх
Сүүлд нийтэлсэн 100

Монгол кино
Их үзсэн

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Youtube
Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих
Хэрэглэгчийн оноо
     Тусламж

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Бусад сайт ба хуудас
Монгол дуу татах
Дуу хайх
Бүх дуу
Монгол клип татах

Юм нийтлэх & хийх
Монгол дуу хийх
Warez мэдээ нийтлэх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Гадаад кино нэмэх
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Ангилал:  Хүүхдүүд
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#11: Зочин
#0: Хэрэглэгч
#17337: Нийт бүртгэл

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Монгол мэдээ : “Ландага” хэмээх Ё.Батцэнгэл: Хэрвээ би “Ганц худаг”-т хулхиа буулгаад гарч ирсэ
Нийтлэгч xalxmongol [ 2008/5/6 23:51:56 ] уншсан 189.

“Ландага” хэмээх Ё.Батцэнгэл: Хэрвээ би “Ганц худаг”-т хулхиа буулгаад гарч ирсэ

Монголын эрүүгийн болон бизнесийн ертөнцөд “Ландага” нэрээр алдаршсан Ёндожамцын Батцэнгэлтэй уулзахаар багагүй хөөцөлдсөний эцэст доорхи ярилцлагыг авсан юм.

-Та сайхан хаваржиж байна уу. Таныг саяхан наранд гарсан гэж сонсоод холбогдох гэж нэлээд хичээлээ. Таныг эртнээс л гарна, гарах гэж байна гэж сонин хэвлэлээр шуугиж байсан?

-Тийм ээ. Гарчих гээд байсан. “Ландага” гэдэг нэрэнд минь ч байв уу, ганц нэг хүний шургуу байв уу бүү мэд. Ээжийнхээ толгойг түшиж чадаагүйдээ харамсах юм. За тэр ч яахав буянаараа болог. Би хэнд ч гомдохов дээ. Хууль дүрэм гэж байлгүй яахав. Хэн нэгэн прокурор, шүүгч нь гаргах гэдэг, гэтэл дээрээс нь гаргах болоогүй гэдэг. Аягүйдвэл Ландага шүүгч, прокурор нарт авилга өгч гээд биччихнэ. Хэн талхнаасаа салахыг бодохов дээ. Энэ мэтээс л болсон болов уу даа. Яахав хуулийн зохицуулалтаар л гарлаа. Хэдэн муусайн хятад, солонгосын маань “заяа түшсэн юм байлгүй дээ” /инээв/
-Нээрээ та ямар хэргээр ороод гарав даа. Таныг догшин ширүүн байх гэж бодож байсан, огт өөр хүн байна. Центрпойнтын хэрэг ч гэх шиг, Гүнтийн буудалцаан ч гэх шиг, янз янзаар бичээд байдаг?
-Тийм ээ, ёстой дур дураараа бичсэн байдгийм. Яахав гарлаа. Цаг хугацаа ч өнгөрлөө. Хэргийнхээ талаар чамд тайлъя л даа. Олон сэтгүүл сурвалжлагч асууж байсан ч цаг хугацаа нь арай болоогүй, өөрөө ч эрх чөлөөгүй байлаа. Гэм зэмгүй сайхан нөхдөө баллачихна гээд ярьдаггүй байсан юмаа. Сэтгүүлчид чинь ярихгүй болохоор таамаглана. Эсвэл бусдаар миний тухай яриулна. Бидний эр, эм нийлсэн 14 нөхөд баар хэсч, төрсөн өдөр тэмдэглэж явахдаа япон ресторанд орох гэж яваад яг зэргэлдээ хоёр хаалганы нэг рүү нь ортол “Нью Торнодо” нэртэй Солонгос рөсторанд орсон байсан. Жаахан халсан биднийг хараад “Халамцуу хүмүүст үйлчлэхгүй, мөнгөө ч өгдөггүй юм” гэсэн менежер залуугийн тайлбар уур хүргэлээ. Тэгэхээр нь би хармаанаасаа боодол 10 мянгат гаргаж “Би Ландага байна. Биднийг хэн гэж бодоод мөнгөгүй гэж бодоов” гэж нүүр лүү нь цацаж, эзнээ дууд хэмээхэд дотроосоо цоожтой нэгэн хаалга руу заалаа. Түлхтэл онгойсонгүй. Нэг өшиглөөд онгойлгоод ортол солонгос нь мэдэгдэхгүй хэдэн хүн монгол хүүхнүүдтэй хамт байгаа харагдлаа. Захаас нь цохиж унагаад эхэлсэн. Монгол нутгийн газар дээр, монгол хүнийг нь оруулахгүй. Монгол хүүхнээр зугаагаа гаргаад л гээд баахан уурласан. Бүгдийг нь газар хэвтүүлээд байтал нэг салгалсан юм босч ирээд бидний буруу, таньсангүй ч гэх шиг баахан чичирч байгаад шүүгээнээсээ боодолтой юм гаргаж өгөөд л бөхөлзөөд байсан. Бидний буруу л гээд байгаа бололтой байсан. Тэр нөхрийн өгдөгийг авсан нь алдаа болсон. Дараа нь танхайн хэрэг маань дээрэм болсон. Одоогийнхоор авилга ч юм уу. Үнэхээр дээрэм хийе гэж бодсон бол кинонд гардаг шиг надад нэг ноосон малгай олдоноо доо. Тэгээд ч нэрээ хэлж дээрэм хийнэ гэж байх уу.
-Тантай хамт явж байсан найзууд чинь яасан бэ?
-Тэд чинь нийгэмд боломжийн байр суурьтай алба хашдаг хүмүүс. Хүнийхээ хувьд би тэднийг ийм зүйлд татагдан орохыг ёстой хүсээгүй. Оролцуулахч шаардлагагүй гэж боддог. Нөхдийнхөө нэр төрийг бодох ёстой биз дээ. Хожим “Ганц худаг”-т удаан сууж байхдаа учрыг нь олсон л доо. “Эксим” банкны өр барагдуулах албаны даргын албыг хашиж байсан маань ч энэ хэрэгт шууд нөлөөлсөн. Тухайн үед том том зээлийн ард дандаа хүчний байгууллагын томчуудаас нэг хүн зоолттой байдаг байв. Тэр бүхэн ч намайг “төрийн ломбард”-нд удаан хадгалахад нөлөөлсөн. Гэхдээ энэ бүх цаг хугацаа надад ихийг ойлгууллаа. Хүн гэж ямар өчүүхэн, хувирамтгай байдгийг олж харлаа. Зузаан номны эхний хэдэн хуудсыг уншчихаад, дуустал уншсан мэт ойлгож явдаг тийм өчүүхэн амьтантай нөхөрлөж явсанаа ойлгосон. Бас өрөвдөж харамссан. Гэхдээ тийм хүн сайн сайхан явахгүй л байх. Би энд хэн нэгэн захын Доржийн тухай яриагүй. Яахав, тухайн үедээ нөхөрлөж явсан, олны танил нэгний тухай ярьж байна л даа. Гэхдээ надад цаг хугацааны шалгуураар он жилүүдийн
хугацаанд хэний ч хатгалга шургуунд оролгүй, найз намайгаа марталгүй хүндэтгэж эргэж тойрч сэтгэлийн дэм өгч байсан олон сайхан нөхдөөрөө би бахархдаг. Нэрийг нь дурдвал барагдахгүй ээ. Та нар минь байгаагүй бол би хэн ч биш шүү гэж сониноор дамжуулан “Ландага сайн хүний ачийг мартахгүй ээ” гэж хэлье.
-Нээрээ таныг яагаад Ландага гэдэг юм бэ. Ямар учиртай нэр вэ?
-Нэр бол харьцангуй ойлголт. Энэ нэрийг надад бурханаас өгсөн гэж боддог. Энэ нэрээрээ жаахан хүүхэд байхаасаа л нэрлэгдэн одоо хүртэл хамт явж байна. Цэндийн Дамдинсүрэнгийн зохиолд гардаг Дүүдэй гэлэн өвөөгийн минь нэр шүү дээ. Бүр багадаа хөөрхөн махлаг тарган хүүхэд байлаа. 15 настайдаа танхайрч 14 хоног суугаад гарахдаа энэ нэрээ баталсан. Учир нь тэр үеийн “Ганц худаг” бол алдарт Чойномын шүлэгт гардаг “Ширхэг тамхины төлөө, Шилийн хулгайчтай алалдаж явлаа гэдэг” шиг байсан. Тийм л аймшигтай газар байсан. Тийм л газар, тэр л насандаа ороод гарахдаа газар газрын хүнд гаруудтай нүдэлдэж өөрийгөө авч гарсан. Одоо би найз нөхөддөө хошигнож ярьдаг юм. Хэрвээ би тэр үед “Ганц худаг”-т орохдоо л зодуулж нүдүүлж, дарамт бүхнийг үзэж хулхиа буулгаад гарч ирсэн бол өдийд дахин тийшээ орохгүй гэж тангараглаад нэгэн томоохон компаний захирал болох байсан биз. Учир нь би сийрэг толгойтой, оюуны потенциалтай гэж нөхөддөө хэлэгддэг хүүхэд байлаа. Миний хүүхэд насны зөрүүд зан чанар уу, бурхны зурсан зураг ч юм уу, намайг ийм зам туулахад нөлөөлсөн байх л даа.
-Та амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлсэн “төрийн ломбард”-ынхаа тухай ярьж өгөөч?
-Ямар талаас нь, яг юуг нь ярих гэж, тэр чинь том ертөнц шүү дээ?
-Албан хаагчид, хоригдолуудтай яаж харилцаж байна. Дэглэлт зовоолт байна уу. Ер нь өнөөгийн тэр амьдрал ямар байна. Хүний эрх талаас нь?
-Өнөөдөр тийм дэг гэж юу байхав дээ. Одоогийн ШШБЕГ гэдэг өндөр боловсролтой мэргэшсэн албан хаагчдаар бүрдсэн, нийгмийн өнөөгийн шаардлагад нийцсэн, хүний эрхийг өндөрт тавьж хүнтэй хүн талаас нь шаардлага тавьж үйл ажиллагаагаа нээлттэй явуулдаг байгууллага болсон. Гэхдээ уулын мод урттай богинотой гэдэг шиг манай талын ч бай, нөгөө талын ч бай нөхдүүд дотор гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг янз янзын сэтгэл сэтгэхүй, боловсрол бодлоготой хүмүүс байлгүй яах вэ. Ер нь энэ хугацаанд хүн чанар сайтай олон сайхан дарга, нөхөдтэй болсон.
-Таныг Монголын эрүүгийн ертөнцийн том атаман гэж ярьдаг. Энэ талаараа юу ярих вэ?
-Хүний амьдралын хувь зохиол ч юм уу. Намайг хүүхэд байхад манай нутгийн атаманууд гэж жонон малгай, манго пальто, тарпез өмд өмсч үсээ ургуулсан сайхан ах нар байв. Тэдний араас тухайн үеийн хамгийн сайхан эгч нар хуйлардаг байсныг мэдэх юм. Тэгээд л тэр үеэс том болоод атаман болно гэж боддог болсон. Хүүхдийн л сэтгэхүй байхгүй юу. Тэгээд л жаахандаа хотын том дүүргийн атаман гэгдэж байлаа. Ер нь шорон энэ тэр ер нь хаана ч хэрэггүй гэдгийг ойлгодог байсан л даа.
-Өө нээрээ далимдуулж хэлэхэд зарим нэг хүн Ландагыг би атаман болгосон гэж ярилцлага өгсөн байсан?
-30 гарч хөшгирсөн хойноо атаман болох гэж юу байхав. Тэгж хэлж, ярьж бичүүлсэн, бас хэлүүлсэн надад ч онигоо биз дээ. Хүүхэд нохойн доог гэдэг шиг л.
-Таныг нийгэм улс төр, дэлхийн спортын аль ч салбарын талаар их өргөн мэдлэгтэй, олон улсын ямар ч тэмцээн уралдааныг он, cap, хүний нэртэй нь ярьдаг. Эртний Монголын түүх, бөх, хурдан морь гээд мэдэхгүй, ярихгүй салбар байхгүй гэдэг. Та ямар боловсролтой вэ?
-Боловсрол, боловсрох гэдэг ойлголтууд байдаг байх. Престройкийн дараа баруун Европын орнуудаар тэнэж явахад намайг Москвагийн их сургуулийн диплом ав л гэж байлаа. Мөнгө нь ч байлаа. Сургуулиудад сурч байсан, 10 жилээс бусдыг нь төгссөн гээд үзүүлчих юм алга. Худалдаад авбал болох л байсан биз, тэгье ч гэсэнгүй дээ. Гэхдээ би боловсролтой хүн. Аль ч салбарын талаар сонирхсон л бол ойлгож мэдэх хэмжээнд боловсорсон хүн. Дээд сургуулийг гайгүй дүүргэсэн, дажгүй мэдлэгтэй хогийн нохойтой бол өлхөөн аль ч сэдвээр ярьчихаж чадна шүү. Энэ бүгд миний сайных ч юу байхав. Миний өсч төрсөн ахуй орчин, эх эцгийн ажил боловсрол, эцэг өвгөдийн надад заяасан ген, гавлын хэмжээнийх байх лдаа. Ер нь нэг л гүйлгэж харсан бол толгойдоо одоогийнхоор бол сээвэлчихнэ шүү дээ. Үндэсний бөхийн түүхийг бол Бадаргуут төрийн 1860 оноос хойшхийг хэлнэ. Морины хувьд сонирхон судлалгүй яах вэ дээ. Моринд дуртай. Миний морь монгол нутгийн өнцөг булан бүрийнх гэчихвэл яадаг бол. Боржигоны бор тал, Тэсийн гол, Дорнод, Хэнтий, Сүхбаатарын угшил удамтай ч бий. Дээрээс нь амьтан ах дүүгийн амласан олон буян бий. Нэг завандаа бүгдийг нь ойртуулж, улсын жишгээр тоосыг нь үзэх санаа байгаа.
-Та гэр бүлийнхээ тухай сонирхуулаач?
-Би сайн аавын муу хүү. Айлын том ах. Ахтай ч, эгчтэй ч дүү нартай ч. Өнөр айлын хүүхэд. Манай аав захиргаадалтын үеийн НАХЯ-ны системд олон жил удирдах ажил хийж байсан. Миний аавын цэрэг, шавь нар гээд Монголын цагдаа, хүчний байгууллагад удирдах ажил хийж байгаа олон сайхан хүмүүс бий. Харин ч би тэдэнтэй аавынхаа нэрийг барьж, тэгээч ингээч, намайг бодооч гэж явсангүй дээ. Тэдний зам тэднийх. Миний зам минийх шүү дээ. Ээж минь Улаанбаатар хотын нийтийн хоолны системд олон жил бас ч үгүй удирдахажил хийж байсан. Хамгаас сайхан ээж байлаа. Сайн эцэг, эхийн буянд би сайхан өссөөн.
-Таны ээж саяхан өөд болсон гэж сонссон. Та ээжийнхээ тухай яриач?
-Ээж минь хоёр оны зааг дээр өөд болсон. Тэр хүнийг хамгийн их шаналгасан нь гэвэл би, бас хамгийн их хайрладаг хүн нь ч би байх. Миний эзгүйд ээжийг минь юугаар ч дутааж гундаалгүй сайхан асарч өөд болгосон ах, эгч, дүүс, эхнэр, найз нөхөддөө баярласан шүү гэж хэлэх ёстой хүн би. Ээжийн минь өөрийнхөө олон дээр, бидний найз нөхдөд хүртэл “ид уу” хэмээн асарч хайрладаг байсан аугаа их сэтгэлийг юугаар орлох билээ дээ. Ахын, эгчийн, дүүгийн бидний найз нөхөд, хөдөөний оюутнууд холхисон айл байлаа. Хүний өөрийн гэлгүй хоол ундаар шахна, сэтгэлд нь хүртэл идэж ярьж хөөрөлдсөн хүндээ их сайн. Нэр усыг нь мартана гэж байхгүй. Асууж сураглана. Бас их сэтгэлгээний түвшин өндөртэй. Ном, сонин их уншина, ТВ мэдээ их үзнэ. Хүнтэй ямар ч сэдвээр ярилцана. Хувцас, хүнараа тохируулж өмсөх донж маягийн тал дээр имижмейкер л гэсэн үг. Манайхан ээжийг “дагаад тэр талдаа санана л даа. Хүрээний нэртэй баян, төрийн зүтгэлтэн, “Зузаан” Лувсангийн зээ, нэрт Дүүдэй гэлэнгийн хоёр охины бага нь байсан. Ээж минь өөрийн өсч төрсөн ахуй гэр бүлийн дурсамжаа их ярьдагсан. Дөнгөж тавь шүргээгүй насандаа насны хань ааваас минь бэлэвсрэн үлдэж, хорь гаруй жил тэр л сайхан дурсамж агуу хайраараа бахархаж, сайхан нөхрийнхөө эн тэнцүү хүн ахиад надад заяахгүй хэмээн бат бодож, толгой өндөрт, ихэмсэг алхаж амьдралынхаа 20 гаруй жилийг ганцаараа өнгөрөөсөн ээжийнхээ уужим ухаан, ханьдаа үнэнч тэр сэтгэлээр бид бахархдаг.
-Эхнэр хүүхэд…?
-Эхнэртэй, хүүхэдтэй. Төрсөн тэлсэн гээд олоон. / инээв/ Том хүү маань АНУ-д сурдаг. Ажилсаг халамжтай сайхан эхнэртэй. Хүний хувь зохиол гэж сонин юм шүү. Хүүхдээрээ 17 насандаа Хандгайтын пионерийн зусланд анхны хайртайгаа учирч байлаа. Анхны харцаар хайрлаж, дурлахыг үзэж эр хүн болж байлаа. Тэр л анхны хайраа өгсөн охинтойгоо амьдралын нугачаанд 20 гаруй жилийн дараа ахин учирсан. Зөв санаж, зөөлөн гишгэж явсан болохоор бурхан намайг харсан ч юм билүү, ихэр хүүтэй болсон. Овоо болж байнаа. Ах дүү найз нөхөд аавын юм байнаа л гэдэг бололтой, сайхан үзэлцэх юмаа. Хөвгүүд болоод ч тэр үү ид ширүүн дээрээ л байна. За даа ингээд болих уу даа, их ч халлаа.
-Танд өөр хэлэх юу байна. Улс эх орныхоо талаар иргэн хүн бүр л санаа зовнидог, таны хувьд… Ингэхэд та улс төрчдөөс хэнийг, аль намыг дэмждэг вэ. Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байна?
-Энэ нам нь илүү гээд дэмжээд байдаггүй ээ. Улс эх орон, ард түмэн маань л сайн сайхан байгаасай гэж дотроо бодож явдаг. Хувь хүнийх нь хувьд Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг хүндэтгэдэг. Удирдагч хүнд байх ёстой зан чанарууд хүчтэй илэрдэг. Миний улс төр энэ тэр сонирхоно гэж юу байхав.
-Та өөрийгөө ганц нэг үгээр тодорхойлж өгөөч. Та ер нь хэн бэ?
-Би өөрийгөө тодорхойлоод байх юу байхав. Тодорхойлдог нь тодорхойлдог юм байгаа биз. Харин хувь хүнийхээ хувьд өөрийн гэсэн зарчим байдаг. Цаг ямагт жүжигчин байхыг хүсдэггүй. Цагийн шалгуурт эр хүн байхыг хичээдэг гэж хэлье дээ.
 

Холбогдох линк 
- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.22 секунд -
Mongolian top sites Mongolian Topsites List Mongolia Sites - Website Ranking