Он-Толь -д тавтай морил
 
Warez-ын сэдвүүд

Үндсэн цэс
Үндсэн нүүр
Warez
Мэдээ нийтлэх
Бичсэн сэтгэгдлүүд
Архив
Сэдвүүд

Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Гадаад кино, видео
Нэмэх
Сүүлд нийтэлсэн 100

Монгол кино
Их үзсэн

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Youtube
Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих
Хэрэглэгчийн оноо
     Тусламж

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Бусад сайт ба хуудас
Монгол дуу татах
Дуу хайх
Бүх дуу
Монгол клип татах

Юм нийтлэх & хийх
Монгол дуу хийх
Warez мэдээ нийтлэх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Гадаад кино нэмэх
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Ангилал:  Охид & Эмэгтэйчүүд
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#17: Зочин
#1: Хэрэглэгч
#17465: Нийт бүртгэл

coach

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Монгол мэдээ : Их аварга Д.Дагвадоржийг тогтоож чадахгүйдээ бухимдсан япончууд түүнийг алхах тутамд нь мөрдөж эхэлжээ
Нийтлэгч xalxmongol [ 2008/5/5 21:10:48 ] уншсан 400.

Их аварга Д.Дагвадоржийг тогтоож чадахгүйдээ бухимдсан япончууд түүнийг алхах тутамд нь мөрдөж эхэлжээ

-Японд цацагдсан сенсааци Улаанбаатарт дахин давтагдаж байгаа нь бүр ч гайхшрал төрүүлж байгаа аж-

Хэдийгээр хоёр башё өнжсөн ч гэсэн өнгөрсөн сарын башёд энгүй хүчит аварга гэдгээ нотлон харуулж, 22 дахь түрүүгээ авснаар Японы агуу аваргуудын нэг Таканахонотой нэг зиндаанд бичигдсэн Ёкозүна Дагвадоржийн хувийн амьдралын тухай таагүй мэдээллүүд сүүлийн үед хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр цувран гарах болов. Энэ нь их аварга Дагвадорж Японы сүмогийн агуу их аваргуудын амжилтыг гүйцэж, рекордыг нь эвдэж эхэлсэнтэй холбоотой мэт зарим нэгэнд санагдаж байгаа юм.

Түүнийг долдугаар сарын башёд 21 дэх түрүүгээ авсны дараа Монголдоо ирж жаахан хүүхэдүүдтэй хөл бөмбөг өшиглөсөн гэдэг өчүүхэн шалтгаанаар сумогийн холбоо яллан шийтгэж хоёр башё барилдах эрхийг нь хасан, гэрийн хорионд оруулж орхисныг бүгд мэднэ. Түүнээс болоод ид ааг омогтой үедээ барилдах эрхээ хасуулсан залуу аварга сэтгэл санаагаар унаж, эх орондоо ирж хэдэн cap амраад буцсан. Аваргыг нутагтаа ирэхэд бараг л салаа шахуу сэтгүүлчдийн баг Японоос дагалдан ирж түүний гишгэсэн мөр болгоныг тандан мөшгөж, өчүүхэн өө сэв гарах нь уу хэмээн хайж эхэлснийг тухайн үед амтай болгон цуурч байсан. Тэр үеэс эхлэн Японы болон Монголын хэвлэлээр их аваргын талаар элдвийн мэдээллүүд нэгэн зэрэг цацагдаж эхэлсэн нь гайхалтай. Японоос Монголд ирсэн сэтгүүлчид Улаанбаатарын чөлөөт хэвлэлүүдээр их аваргын талаар цацагдаж байгаа бүх мэдээнүүдийг хуулж аван Япон руугаа илгээж байсан гэхээр тэд аваргаас өө сэв олох гэж хичнээн их чармайж байсныг нь гэрчилнэ. Ер нь их аварга барилдах эрхээ хасуулаад Монголд хөл тавьсан цагаас эхлэн түүний талаар таагүй мэдээллүүд шил дараалан цацагдсаар өнөөг хүрсэн байх юм. Жишээ нь их аварга нэгэн бааранд Монгол охиныг айлгаж ичээсэн гэх мэдээлэл тэр даруй Японы томоохон сонины нүүрэн дээр гарч, Дагвадоржийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байсан гэдэг. Мөн аварга Монголын хошин урлагийн нэгэн жүжигчинтэй бааранд тааралдаад, муужиртал алгадаж унагасан. Гэрийнх нь ойролцоо автомашин сигналдсаны улмаас уурласан аварга гарч ирээд жолоочийг нь заамдаж аван сэгсэрч заналхийлсэн, бас Бөхийн өргөөнд барилдаан үзчихээд гарч явахдаа замын түгжрэлд орж өөрийнхөө машиныг хажуунаасаа шахан сигналдсан жолоочийг бууж ирээд хамаг хувцас хунарыг нь ханзартал сэгсэрчихээд өвөр дээр нь 60000 төгрөг хаячихаад явчихсан гэх мэт аар саар олон асуудалд түүнийг хамаатуулж байв. Хамгийн сонирхолтой нь тэдгээр нь Дагвадоржийг Японд байхад тэдний хэвлэлүүд дээр гарч байсан мэдээллүүдтэй усны дусал шиг ижилхэн утга агуулгатай байснаараа зарим хүмүүсийг гайхшируулж байсан гэдэг. Жишээ нь Дагвадоржийг Японы нэгэн бааранд хэн нэгнийг түлхлээ эсвэл вискиний хундага хагалж базлаа, хажуугаараа зөрсөн машины жолоочийн хамарт нь нударга зангидаж тулгав гэх мэт ялих шалихгүй мэдээллүүд өчнөөн гарч байжээ. Эндээс үзэхэд их аваргаас өө хайж ирсэн Японы хэвлэл мэдээллийн ажилтнууд ямар ч алдаа гарахгүй болохоор нь өөрсдийн сурсан дадлаар жижиг асуудлыг дэвэргэсэн шуугианыг Монголд зориуд тарьж байсан ч байж мэдэх юм гэж үзэх нөхдүүд ч байна. Магадгүй тэд явахдаа хүртэл Монголд аваргын талаар худал үнэн зохиомол “шум”, сенсааци дэлгэх үүрэгтэй өөрсдийн мэргэжсэн багийг үлдээгээд явсан ч байж болно. Учир нь Монгол улсын иргэн Д.Дагвадорж бол өөрийн авъяас чадал, хүч тэнхээ эр зоригоор Японы сумогийн дэвжээг байлдан дагуулж тэдний 1000 жилийн турш үндэсний бахархал болгож дээдэлсэн агуу аваргуудын зиндаа руу зөвшөөрөлгүй халдан орж байгаа хүчтэн билээ. Иймээс самурайн уламжлалт бахархлаа гадны үндэстний улан доор гишгүүлсэн гэж хэлэгдэхгүйн тулд эдүгээ хэн ч тогтоож чадахаа болиод байгаа их аваргыг болж өгвөл сумогийн дэвжээнээс бүрмөсөн шахан raprax зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаж байж ч болох юм. Ер нь Дагвадорж аваргыг эх нутагтаа гурван cap байх хугацаанд түүнийг эхнэр Г.Тамиртайгаа эв түнжин муудсан, Хужирт дахь амралтын газраа цор ганцаар уйтгарлаж байхад эхнэр Тамир нь эр нөхрийнхөө сэтгэл санааг ч өөд нь татахгүй хотод загварын тэмцээнд орж өөрийгөө баясгасан шиг явж байна, хадам ээжийнхээ зан авираас болж их аварга эхнэртэйгээ ам мурийснаас хойш эвлэрээгүй явна, энэ хоёр хосын амьдрал эргэлт буцалтгүй хоёр тийшээ боллоо гэх мэт шуугиан дэгдэж эхэлсэн нь цаанаасаа Япончуудын зохиож тараасан хар пиар байсан байж болох юм гэж түүний фенүүд таамаглаж байна. Саяхан уг зохиомол шуугиан бүр дээд цэгтээ хүрч их аваргыг эхнэрээсээ салаад нэгэн томоохон компанийн захирлын охинтой гэрлэхээр болжээ гэсэн үндэсгүй мэдээлэл гадуур цацагдсан нь аваргыг өөнтөглөж буй Япончуудын сэдсэн арга ч байхыг үгүйсгэх аргагүй. Түүнтэй яг зэрэгцээд их аварга Дагвадорж Японы нэгэн бааранд сууж байхдаа ихэд халамцсанаас гартаа барьж байсан дэвүүрээ ганцхан шидээд баарны үйлчлэгч бүсгүйн духанд зоож орхижээ гэсэн шуугиан бас л арлын орноос дуулиан тарин гарч ирлээ. Ид хорин зургаахан настай, эрч хүчтэй залуу аваргыг ийнхүү алхам тутамд нь мөрдөж мөшгөн хазгай гишгэсэн мөр, хальт ярьсан үг бүрээр нь дарамтлаад байвал сэтгэл санаагаар унаж цөхрөөд сүүлдээ сайн дураараа Мусашимару аварга шиг зодог тайлж мэдэх юм хэмээн Японууд тооцоолсон ч байж болно. Гэвч Монголынхоо сүр хүчээр арлын орны аагтай хүчтэй бөхчүүдийг хэмх дарангуйлж хэдэн үеэр нь өлмийдөө хэвтүүлэх тавилантай төрсөн босоо аварга маань иймэрхүү яль шальхан өдөөн хатгалга худал цуу ярианд дарагдаж унахааргүй болсныг тэд мэдээгүй бололтой. Тэрээр удахгүй Монгол улсын хөдөлмөрийн баатар хэмээх их нэр хүндтэй цолыг Монгол улсын ерөнхийлөгчийн гараас гардан авах нь тодорхой болжээ.
 

Холбогдох линк 
- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.26 секунд -
Mongolian top sites Mongolian Topsites List Mongolia Sites - Website Ranking