Өгөгдөл дамжуулж байна...
Үндсэн нүүр
Толь бичгүүд
Дуу хостинг
Англи-Монгол толь
Хайх
Сүлжээнд холбогдох
Тохиргоо:
Англи - Яг энэ үгийг
Англи - Энэ үгээр эхэлсэн
Англи - Энэ үг голд орсон
Англи - Энэ үгээр төгссөн
Монгол - Энэ үгээр эхэлсэн
Монгол - Энэ үг голд орсон
Монгол - Энэ үгээр төгссөн
Хайх үг:
Хайх
Дэлгэрэнгүй хайх
Сүлжээнд холбогдох
Бүртгэл:
Нууц үг:
Хэрэглэлэгч болох ->
Нууц үгээ мартсан?
Warez-ын сэдвүүд
----
Монгол мэдээ
Программ хангамж
Тоглоом
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Warez
Мэдээ нийтлэх
Бичсэн сэтгэгдлүүд
Архив
Сэдвүүд
Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй
Гадаад кино, видео
Нэмэх
Сүүлд нийтэлсэн 100
Монгол кино
Их үзсэн
Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй
Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй
Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд
Youtube
Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй
Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан
Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан
Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй
Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих
Холбоо барих
Хэрэглэгчийн оноо
Тусламж
Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух
Бусад сайт ба хуудас
Монгол дуу татах
Дуу хайх
Бүх дуу
Монгол клип татах
Юм нийтлэх & хийх
Монгол дуу хийх
Warez мэдээ нийтлэх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Гадаад кино нэмэх
Сэтгэгдэл бичих
Зургийн цомог
энэ ангилалд орох...
Хайлтын хэсэг
Дэлгэрэнгүй хайлт
Сайтыг хийгч
webmaster
webmaster
Newsman
sara9107
ss
xalxmongol
Хүнд хэлэх
Сүлжээнд хэн байна
8: Зочин
1: Хэрэглэгч
17337: Нийт бүртгэл
MJIJY
Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.
Монгол мэдээ
: 500 мянган төгрөгөөр алд биеэ “ороон” байж хонхны баяр тэмдэглэх шаардлагагүй юм биш үү
Нийтлэгч
xalxmongol
[ 2008/5/3 16:23:03 ] уншсан 235.
500 мянган төгрөгөөр алд биеэ “ороон” байж хонхны баяр тэмдэглэх шаардлагагүй юм биш үү
-Сурган хүмүүжүүлэх үүргээ биелүүлснийхээ төлөө сурагчиддаа бэлгээ өөрөө захиалан авч байгаа бусармаг үйлдлийг хянаж, зогсоох шаардлагатай юм-
Хонх жингэнэнэ. Тохой нийлүүлэн сууж, сунжирсан урт цагийн хичээлүүдэд хамтдаа үүрэглэн байсан найз нөхдөөсөө салж, бие дааж амьдрах их далайд хөл тавих мөч ирлээ. Сурагч, оюутан гэсэн нэрнээсээ салж албан хаагч болно. Мэдээж тэдэнд олон зүйл бодогдож бас догдлон, сэтгэл түгшин байгаа. Хонхны баярууд өнгөрсөн долоо хоногоос эхэлжээ. Тавдугаар сар төгсөлтөөр дүүрэн байдаг. Энэ удаа сэтгүүлч миний бие хонхны баярын аль сайхныг магтан дуулахыг зориогүй бөгөөд харин төгсөгчдийн нуруун дээр дааж давшгүй хүнд ачаа үүрүүлж байгаа зарим нэг асуудлыг хөндөе. Хөндөе гэсний учир нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өдрөөс өдөрт нэмэгдэж бөөн асуудал үүсчихээд байгаа өнөө цагт баахан зардал гарган байж архидах шаардлагагүй юм шүү дээ. Өчигдөр ЭМШУИС-ын төгсөлтийн баяр тохиов. Өнгө өнгийн дээлээр гоёсон охид, бүсгүйчүүд хийгээд дэгжин залуус өөрийн эрхгүй харц булааж байлаа. Тэднийг хараад өнгөрсөн жилийн төгсөлтийн баяр санаанд орж тэрүүхэндээ догдлон бодолд дарагдсан юм.
Шалгалтандаа бэлдэхийн оронд бие биедээ найдаж, номын санд бөөнөөрөө сууж хөзөр тоглон багш нарт загнуулдаг байсан үе, ирээдүйн амьдралаа зөгнөн ярьж, мөрөөддөг байсан мөчүүд минь хамгийн гэгээлэг дурсамж болон үлдэж дээ.
Хонхны баяр дөхөөд ирэхээр оюутнуудын толгойн өвчинг улам нэмэгдүүлдэг. Улсын шалгалт хаяанд ирчихээд байхад тийм ч нийллэг, ийм ч бэлэгний мөнгө түүний дээрээс дээл, гутал, костьюм, жижиг зүүлт, гоёо гээд зардал ч харин ч нэг урсаж өгнө дөө. Бэлтэй айлын хүүхдүүд мөнгөөр зодоод л хийчихнэ. Харин төсвийн байгууллагад ажиллагсдын хүүхдүүдэд “хаанаас мөнгө олох вэ” гэсэн бодол өдрийн бодол, шөнийн зүүд болно доо. Дээл хийлгэхэд түрүү жил 80 мянган янчаан байсан санагдана. Гэхдээ илүү гоёо чимэггүй энгийн дээлний ханш шүү дээ. Харин энэ жил ханш нь өсч 150-300 мянган төгрөг болсон гэнэ. Түүний дараа гутал. Доод тал нь 40 мянган төгрөгөөр авна. Костьюм чанартай бас дараа нь өмсөхөө бодоод 170-250 мянган төгрөгийн хооронд авна гэж байгаа. Үүгээр зогсохгүй их, дээд сургуулийн оюутны холбооныхон хонхны баярыг зохион байгуулж байгаа нэрийн дор овоо хэдэн төгрөг цохичихно.. За тэгээд бодоод үзэхээр нэг оюутан доод тал нь таван зуун мянган төгрөгөөр алд биеэ ороож байгаа гэсэн үг. Дагавар зардлуудаа тооцоолоод бодвол 700 мянга төгрөг хол давж байгаа биз. Энэ мөнгөөр нэг оюутны төлбөрийн мөнгийг өлхөн төлөх бөгөөд дундаж орлоготой айлын гурван сарын хоолны мөнгө урсаж байгаа хэрэг. Ийм их мөнгөөр ганцхан хоног баярлах шаардлага үнэндээ байхгүй байлтай.
Манай ангийнхан өнгөрсөн жил төгсөлтийн баярын мөнгөө хэмнэх зорилгоор сургуулийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаа болох автобус, өдрийн хоол, оройн шоунаас нь татгалзаж өөрсдөө ангийнхаа хүрээнд явж байсан юм. Монтаж хийлгэхийн оронд ном бичиж хэрэндээ л хөдөлмөрлөсөн. Үүний үр дүнд хонхны баярын зардал маань 68 мянган төгрөг болж байсан шүү. Элдэв дагалдах зардлыг нэмж тооцоход 150 мянган төгрөг л болсон юм. Мэдээж тухайн үед барааны үнэ харьцангуй хямд байсан л даа. Гэхдээ нэг хоног наргихын тулд заавал их хэмжээний мөнгө зарлагадах шаардлагаүй байдаг юм байна гэдгийн үлгэрийг манай ангийнхан үнэхээр сайн харуулж чадсан. Тэгснээр бидэнд муудсан зүйл алга. Харин ч сайхан баярлаж, дурсах дурсамжтай үлдсэн.
Гэтэл өнөөдөр дан ганц оюутнууд бус арван жилийн сурагчид бүр цэцэрлэгийн жаалууд хүртэл төгсөлтийн баяр тэмдэглэн “банкатлах” болж. Ямар их мөнгөнтэй хүмүүс вэ. Монголчууд өлсөж байна, цангаж байна, ядарч тулдаж байна хэмээдэг боловч үнэн чанартаа баяр тэмдэглэхдээ мөнгийг хаанаас ч бол хаанаас олж байгаа хэдийгээ ломбарданд тавин байж хүний доор орохгүйг хичээдэг хэт бардам хүмүүс.
Цэцэрлэгийн жаахан охин төгсөлтийн баяраа тэмдэглэнэ. Цагаан плате, тирко, ботинкны мөнгө түүний дээр багшийн бэлэг, нийллэгний мөнгө гэж эцэг эхээсээ 60 мянган төгрөг нэхэн, хөл жийн уйлж байна. Ер нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшлээ гээд заавал баяр тэмдэглэн, мөнгө зарлагадж байх шаардлага байхгүй. Бидний үед тийм баяр тэмдэглэж ч байгаагүй.
ЕБС-ын сурагчдын хувьд 11 дүгээр ангийнхны төгсөлтөд 10 дугаар ангийнхан ч бас өртөнө. Учир нь төгсөж байгаа ах эгч нарыгаа баярлуулах нэрийн дор таван мянган төгрөг шаардлагатай гэх. Ямар бялдууч авир вэ. Ингэж их мөнгө урсган баяр тэмдэглэх шаардлага үнэндээ байхгүй юм биш үү. Үүний оронд арван жил төгсөхөд нэг, их, дээд сургуулиа төгсөхөд нь бас нэг удаа төгсөлтийн баяр тэмдэглэж байх, гэхдээ өнөөдрийн хэвшсэн байдал мэт их хэмжээний зардал гаргаж, багш нарт бэлэг авч өгөхийг хориглож болдоггүй юм байх даа.
Багш нар сурган хүмүүжүүлэх үүрэгтэй хүмүүс. Гэтэл энэхүү үүргээ биелүүлснийхээ төлөө сурагчиддаа бэлгээ өөрөө захиалан авч байгаа бусармаг үйлдлийг хянаж, зогсоох шаардлага нэгэнт болжээ. Иймэрхүү жижиг зүйлээс авлига, хээл хахуйл гээч зүйл гаарч байгаа юм шүү дээ.
Түүний дээр хонхны баярын үеэр хэрэг зөрчил элт нэмэгдэн, амь насаа алдах, шоронгийн хаалга татаж нааараа харамсаад ч барахгүй зовлон учрах нь бий. Сэрэмжлүүлэг болгох үүднээс нэгэн жишээг хүргэе. Арван жилийн сурагч байх үед дээд ангийнхны төгсөлтийн баяр болж билээ. Чамин хувцас өмсч, эрээн цэцэгт булагдсан тэднийг хараад битүүхэндээ атаархаж байсан юм. Гэтэл дараа нь харамсмаар мэдээ сонсож билээ. Тэд ангиараа амралтанд явжээ. Сэтгэл нь хөдөлсөн дээрээс нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ангийнхаа охиныг залуус нь хүчирхийлсэн хэрэг гарчээ. Мэдээж хүчиндүүлсэн эмэгтэй бие сэтгэлээрээ хохирч сэтгэл санааны дарамтанд орж сүүлдээ галзууран эмнэлэгт хэвтэж байсан. Харин болчимгүй хэрэг хийж, хүний амьдралаар тоглосон залуус сургуулиасаа хөөгдөж, торгууль төлөх нь төлж, нэг хэсэг нь аавын хаалга татсанаар хонхны баяр дуусч байсан юм. Үүнээс харахад ийм байдал үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс эцэг эхчүүд болоод төгсөгч өөрөө сонор сэрэмжтэй байж согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх шаардлагатай юм. Түүний зэрэгцээ архины гүн хордлогод орох, бөөлжсөндөө хахан нас барах тохиолдол ч цөөнгүй гардаг. Төгсөлтийн баяр бус уйлаан болж дуусан үе бий.
Ингэж байж баяр тэмдэглэх шаардлагагүй бөгөөд заавал их мөнгө зарлагадаж, эцэг эхийнхээ хуруу хумсыг зулгаах хэрэггүй.. Бусдын жишгийг дагах гэж нэг буруу зүйл бий. Тиймээс хуулиар зохицуулаад өгчихвөл хэн хэндээ амар болох байльтай.
Холбогдох линк
Сэдэв: Монгол мэдээ
Нийтлэгч: xalxmongol
Монгол мэдээ-д сүүлд бичлэг
Хамгаалах бvс ослын vед амиа алдах эрсдлийг 55-63 хувиар бууруулдаг
Дэлхийн соёл иргэншлийн сонгодог болон орчин vеийн бvдvvвчvvд дэх монгол орон
Инфляцийг хєєрєгдсєн гол буруутан нь Засгийн газар гэв
Н.Болормаа сайд "хожимдчихжээ"
Хип хопчид биенээ хєнєєх шахлаа
Монгол мэдээ-д хамгийн их уншсан бичлэг
Монгол бичиг харь улсын хэл болж
Монголд амьдарнаа гэдэг…
Г.Буяндорж цагдаа нарт
“Боломж” туслана
Хуудуутай хураамж
Сэтгэгдэлгүй
Хавтгай
Тэлсэн
Хуучин эхэнд
Шинэ эхэнд
Үндсэн нүүр
- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.28 секунд -