Он-Толь -д тавтай морил
 
Warez-ын сэдвүүд

Үндсэн цэс
Үндсэн нүүр
Warez
Мэдээ нийтлэх
Бичсэн сэтгэгдлүүд
Архив
Сэдвүүд

Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Гадаад кино, видео
Нэмэх
Сүүлд нийтэлсэн 100

Монгол кино
Их үзсэн

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Youtube
Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих
Хэрэглэгчийн оноо
     Тусламж

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Бусад сайт ба хуудас
Монгол дуу татах
Дуу хайх
Бүх дуу
Монгол клип татах

Юм нийтлэх & хийх
Монгол дуу хийх
Warez мэдээ нийтлэх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Гадаад кино нэмэх
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Ангилал:  Монгол байгаль
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#11: Зочин
#1: Хэрэглэгч
#17313: Нийт бүртгэл

iderbar

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Монгол мэдээ : Нийслэлийн Цагдаагийн газрын олон нийтийн харилцааны хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ал
Нийтлэгч xalxmongol [ 2008/5/2 1:15:31 ] уншсан 104.

Нийслэлийн Цагдаагийн газрын олон нийтийн харилцааны хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ал

Хаврын улиралд хамгийн урт үргэлжилдэг баяр бол “Хонхны баяр” гэж ярьдаг. Тиймээс оюутан сурагчдын “Хонхны баяр” ар араасаа үргэлжилж буйтай холбогдуулан нийслэлийн цагдаагийн газрын олон нийттэй харилцааны хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтанзултай цөөн хором ярилцлаа.

-Оюутан залуус гэмт хэрэгт холбогдох тохиолдол хэр байна вэ?
-Нийслэлийн цагдаагийн газрын олон нийтийн харилцааны хэлтсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгаас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургууль коллежуудын оюутнууд гэмт хэрэг хэрхэн үйлдэж байгаа байдалд байнга судалгаа шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгдөг. 2008 оны эхний гурван сарын байдлаар нийслэлд оюутнуудаас үйлдэгдсэн гэмт хэргийг судалж үзэхэд: бусдыг дээрэмдэх, булаах, танхайрах, хулгайлах төрлийн дөчин гэмт хэрэгт тавин оюутан холбогдон шалгагдсан байна. Оюутнаас үйлдэгдсэн эдгээр гэмт хэргийг хэрэг тус бүрээр нь авч үзвэл танхайрах хэрэг 16, бусдын эд зүйлийг хулгайлах хэрэг дөрөв, иргэний эрүүл мэндийн эсрэг долоо, бусдыг хүчирхийлэх нэг, хүний амь насыг санаатай хохироох нэг, дээрэмдэх гурав, булаалт дөрөв, бусдын эд зүйлийг залилан авах хэрэг дөрөв үйлдэгдсэн байна.

Нийт 38 сургуулийн оюутан гэмт хэрэгт холбогдсоноос ШУТИС, ХААИС-ийн оюутнууд дийлэнх хувийг эзэлж байгаа. Мөн хувийн дээд сургуулиудын оюутан ч гэмт хэрэгт холбогдож байна. Тухайлбал Соёл-Эрдэм дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Б 15 настай хоёр хүүхдийг айлган сүрдүүлж гар утсыг булааж авсан. Хангарьд дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан О гэгч муу дүн авлаа гэж мөнгөн ус ууж хордсон байгаа. Билэг дээд сургуулийн оюутан Өнөбат иргэн Ж-гийн байшингийн цонхыг хагалан орж хулгай хийсэн зэрэг гэмт хэргүүд үйлдэгдсэн байна. Дээрх нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж үзэхэд; их дээд сургуулийн оюутнууд ихэвчлэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас танхайрах, бусдын эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэх, бусдын эд хөрөнгийгдээрэмдэх, булаах хэргийг зонхилон үйлдэж байна.
-Эрүүлжүүлэхэд орсон хүмүүсийн багагүй хувийг оюутнууд эзэлдэг гэсэн. Энэ талаар…
-Монгол улсын архи согтууруулах ундаатай тэмцэх тухай хууль, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор “Оюутны байр, сургуулийн орчин, эмнэлэг, төрийн байгууллага албан газраас 1000 метрт нэг архи согтууруулах ундаагаар үйлчилдэг цэг байна” гэсэн заалт байдаг. Гэтэл өнөөдөр оюутны хотхоныг дэрлэсэн, тэр бүү хэл оюутны байрын нэг буланг цоолоод баар нээж, буудал ажиллуулж байгаа тохиолдол илэрч байсан. Үүн дээр холбогдох байгууллагууд шалгаж хууль дүрмээ хэрэгжүүлж байгаа. Ер нь оюутнууд архи согтууруулах ундаа хэрэглэдэг, түүний улмаас иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлддэг, танхайрдаг зүйлүүд бүгд архитай холбоотой. Оюутнууд архийг маш их хэрэглэж байна. Өнгөрсөн 2007 оны эхний 11 сарын байдлаар авч үзэхэд 1464 оюутан цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдсэн байгаа. Үүнээс 2007 оны зөвхөн дөрөвдүгээр сард 185 оюутан архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс биеэ авч явах, чадваргүй болсноос цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдсэн байгаа. Энэ бол ганцхан сард эрүүлжүүлэгдсэн оюутны тоо гэхэд маш өндөр тоо юм. Эдгээр оюутнуудыг дүүргээр нь авч үзэхэд Сүхбаатар дүүрэгт 91, Хан-Уул дүүрэгт 37, Чингэлтэй дүүрэгт 17, Баянзүрх дүүрэгт 10, Баянгол дүүрэгт 22 оюутан тус тус эрүүлжүүлэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн дүүргийнхээ онцлог Сүхбаатар дүүрэгт ТИС, МУИС гэх мэт том том сургуулиуд байдаг. Тэр нь хөвгүүд дийлэнх нь сурдаг бөгөөд сургуулийнхаа ойр орчинд архи согтууруулах ундаа хэрэглэдэгээс шалтгаалж байгаа. Үүнээс үүдэн дүүргийнхээ цагдаагийн байгууллагад хүндрэл учруулдаг нь энэ тоо баримтнаас харагдаж байгаа юм.
-Оюутан сурагчдын “Хонхны баяр” шилээ даран болж байна. Хонхны баяр лонхны баяр боллоо гэж ярьдаг…
-Жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгууулагддаг их дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын төгсөлтийн буюу бид бүхний ярьдгаар хонхны баяр эхэлж байна. Энэ үед нийслэлийн боловсролын газар, их дээд, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд сургуулийн оюутны байгууллагууд хонхны баярын үеэр үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажлыг хууль хяналтын байгууллагуудтай хамтран зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн жил Кино урлагийн дээд сургуулийн төгсөх курсын оюутнууд “Хонхны баяраа архигүй тэмдэглэцгээе” гэдэг уриалгыг санаачлан гаргасан. Түүнд их дээд сургууль төгсөх эрдэм номын баяраа архи дарсгүй тэмдэглэхийг 2007 оны бүх төгсөгчдөд уриалж ажил амьдралын алтан босгыг алхах дурсгалт өдрүүд ирээдүй маргааш, итгэл хүсэл эрч хүч дүүрэн залуу насаа хайрлан эрдмийн багш, эцэг эхчүүдээ баярлуулцгаая гэж уриалсан байгаа. Тус сургуулийн оюутнууд тэр үед бусад сургуулийн оюутнуудыг уриалан дуудаж, хэвлэл мэдээллийнхэнд хандан хэвлэлийн бага хурал зохион байгуулахад миний бие бас оролцсон. Энэ жил ч гэсэн энэ арга хэмжээг бусад сургуулиуд дэмжиж ийм арга хэмжээ зохион явуулаасай гэж хүсэх байна. Ер нь энэ сургууль төгсөх баяр маань найр наадам, зугаа цэнгээн, архи дарс согтууруулах ундааг хэрэглэх нь битгий хэл амсдагч үгүй. Зөвхөн багшийгаа хүндэтгэх, номоо харилцан дурсгалцах, зураг хөргөө татуулах, бие биендээ хүндэтгэл үзүүлэх байдлаар уламжилж ирсэн түүхтэй юм билээ. Тэгэхээр энэ жилийн оюутны баяраа ч гэсэн ийм байдлаар тэмдэглээсэй гэж хүсч байна. Манай байгууллагын хувьд бид зүгээр суухгүй байгаа. Нийслэлийн есөн дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн олон нийттэй харилцах алба мөн хүүхдийн албад жил болгон уламжлал болгон “Төгсөлт-Хонх” гэсэн нэгдсэн арга хэмжээ зохион явуулдаг. Сүүлийн үед хаврын хуурайшилт ихтэй байна. Хуурайшилттай холбоотой Улаанбаатар хотын эргэн тойронд ногоон бүсэд гарч байна. Ийм учраас оюутнууд маань дээрх бүсүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн явах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Бид үүнд графикчилсан төлөвлөгөө гаргаж хяналт шалгалт явуулж байгаа.
-Урьд жилүүдэд Хонхны баяраас үүдэлтэй хэрэг зөрчил хэр гарч байсан бэ?
-Өнгөрсөн онд төгсөлтийн баярын үеэр оюутан сурагчид нийслэлийн ногоон бүсэд амралтанд зохих зөвшөөрөлгүй гарч архидан согтуурах зөрчил дутагдал нэлээд гарч байсан. Мөн анги хамт олноороо нийллэг зохион байгуулж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас бие махбоди, сэтгэл санаа цаашлаад амь насаараа хохирч байсан ноцтой хэрэг гарсан байгаа. Өнгөрсөн жил бид Улаанбаатар хот руу орж гарч байгаа Баянзүрх, 22-ын товчоонууд дээр үзлэг шалгалт хийж байсан. Ингэхэд нэг сургуулийн таван багш дөчөөд оюутан нийтдээ далаад шил архитай явж байсныг илрүүлсэн. Ингэхээр энэ төгсөлтийн баяраар ямар их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэдэг болох нь харагдаж байгаа. Үүнийг дахин гаргуулахгүй байх үүднээс бид энэ жил ч энэ арга хэмжээгээ явуулж байна. Ер нь өнгөрсөн жилүүдийн байдлыг аваад үзэхэд жил бүрийн тав, зургаадугаар сард гэмтлийн эмнэлэг, наркологийн төв зэрэг хэд хэдэн газрууд хонхны баярын улбаатай гэмтэж бэртсэн оюутан сурагчдыг хүлээн авахад бэлэн байдал зарладаг гэсэн эмгэнэлтэй байдал байгаа. Өөрөөр хэлбэл оюутнууд төгсөлтийн баярын үеэр маш их хэмжээний архи согтууруулах ундаа ууж хэрэглэдэг. Үүгээрээ эрүүл мэндийн байгууллага, цаашлаад цагдаагийн байгууллага, нийгэмд ийм ноцтой үр дагаварыг бий болгож байгаа юм. Тиймээс энэ байдлаасаа татгалзах нь зүйтэй гэдгийг хэлж бас оюутнууддаа уриалж байна.
 

Холбогдох линк 
- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.9 секунд -
Mongolian top sites Mongolian Topsites List Mongolia Sites - Website Ranking