Он-Толь -д тавтай морил
 
Warez-ын сэдвүүд

Үндсэн цэс
Үндсэн нүүр
Warez
Мэдээ нийтлэх
Бичсэн сэтгэгдлүүд
Архив
Сэдвүүд

Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Гадаад кино, видео
Нэмэх
Сүүлд нийтэлсэн 100

Монгол кино
Их үзсэн

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Youtube
Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих
Хэрэглэгчийн оноо
     Тусламж

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Бусад сайт ба хуудас
Монгол дуу татах
Дуу хайх
Бүх дуу
Монгол клип татах

Юм нийтлэх & хийх
Монгол дуу хийх
Warez мэдээ нийтлэх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Гадаад кино нэмэх
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Ангилал:  Эрэгтэйчүүд
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#11: Зочин
#0: Хэрэглэгч
#17312: Нийт бүртгэл

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Монгол мэдээ : Биеэ vнэлэлт, амиа хорлолт, єсвєр насныхан…
Нийтлэгч xalxmongol [ 2008/4/30 21:32:13 ] уншсан 418.

Биеэ vнэлэлт, амиа хорлолт, єсвєр насныхан…

.. Э, Б, X гурав нэг ангийн найзууд. Дунд сургуулийн тавдугаар ангийн сурагчид хэдий ч мєнгєний асуудалд байнга орно.
Нэг єдєр гурван найз тв чаат vзэж байгаад мєнгє олох нэгэн шинэлэг санаа олж харжээ. Ердєє л “Санхvvгийн туслалцаа vзvvлэх хvнтэй нас харгалзахгvй танилцана” гэсэн мессэж тусгай дугаарт илгээгээд л болоо гэж тэд ойлгожээ. Vнэхээр ч санаснаар нь болсон байна. Зарын дагуу нэг хvн залгаж тус бvрт нь “боломжийн” мєнгє амлаж охидод ч таалагджээ. Тэр хvнтэй уулзсан байна. 30 гаруй насны хvн охидтой бэлгийн харьцаанд орж амласан мєнгєє єгчээ.

Охид гэрээсээ гараад хоёр хоносны дараа ээж аавууд нь хайж эхлэв. Хvний наймаа элдэв гэмт хэргээс айсан эцэг эхчvvд цагдаад хандсан байна. Сонгинохайрхан дvvргийн цагдаагийн хэлтсийнхэн эрэн сурвалжилж охидыг гэрээсээ гарснаас нь хойш гурав хоногийн дараа олжээ. Тухайн vед тэд “Бємбєгєр” худалдааны тєв дотор юм худалдаж авах гээд байж байсан байна. Охидыг байцаасны эцэст тэр хvнээс тус бvр арав, арван мянган тєгрєг авсан болохоо хvлээжээ. Хэдий 12-хон настай боловч тэд энэ явдлаас ємнє бэлгийн харьцаанд орсон байсан байна. Цагдаагийнхан охидтой бэлгийн харьцаанд орсон хvнийг утасных нь дугаарын дагуу барьж авчээ. Есдvгээр ангийн сурагч охин найз хєвгvvнийхээ тєрсєн єдрєєр бэлэг авч єгєхийн тулд ээжийнхээ монетон ээмэг бєгжийг нууцаар авчээ. Vvнийг удалгvй ээж нь мэдсэн байна. Охиндоо хатуухан зэмлэл хvртээж найз хєвгvvнтэй нь уулзуулахгvй гэж хэд хонор хорьжээ. Харин охин мєнгєнєєс болж байнга л асуудалд орж байдаг амьдралаа vзэн ядаж амиа хорложээ. Єнєєгийн дунд сургуулийн сурагчдын дvр тєрх нэг иймэрхvv.
Мєнгє дээрэмдэж нэгнийгээ, зодсон, rap утсаа булаалгасан гээд тэдэнтэй холбоотой хэрэг зєрчил яривал уртаас урт жагсаалт хєвєрнє. Єглєє хичээлдээ яваад гэртээ ирэх дунд сургуулийнханд юун их мєнгє хэрэг болоо аж гэж бодсон vгvй юм байна. Хэний хvvхэд хэр мєнгєтэй, хэнтэй найзалвал бусдын ємнє нvvр улайхгvй байхав гээд тооцох зvйл ч байдаг бололтой юм. Авсан сурлагын дvн, оролцсон олимпиад, тэмцээн уралдааныхаа байраар єрсєлдєж яавал бусдаас илvv сурах вэ гэж мэрийдэг байсан дунд сургуулийнхны нийтлэг тєрх єнєєдєр алга. Нийслэлийн 23 дугаар дунд сургууль хэзээнээс л авьяас чадвартай мэдлэгтэй сурагчид, сургалтын чанараараа улсдаа тэргvvлж ирсэн. Нєлєє бvхий айлын мєнгєтэй хvvхдvvд сурдаг энэ сургууль харин одоо дээрэмчин тонуулчдын нvдэнд мєнгє олох хамгийн хялбар боломж болж харагддаг брлж.
Орой vдшийн цагаар хичээлээ тараад ганц нэгээрээ явж буй сурагчдын гар утсыг булаах, мєнгє тєгрєгийг нь дээрэмдэх хэрэг байнга гардаг болжээ. Сургуулийн сурагчдийн зvгээс ч элдэв асуудал vvсгэсэн хэвээр. Хийх юмаа олж ядсан зvггvй хєвгvvд сургууль дээрээ газ авч ирж цацсанаас хvvхдvvд хичээллэж чадахгvйд хvрч зарим нэг нь ухаан алдсан тохиолдол хэдэн сарын ємнє гарчээ. Энэ жил улсын тэргvvний сургууль болох болзол хангасан нэр бvхий сургуулийн хувьд энэ хэргийг асуудал болгохгvй дараад єнгєрєхєєс єєр арга байсангvй. Гэвч эцэг эхчvvд хvvхдээ сайн сургуульд сурч хvмvvжиж байгаа гэж найдаж байгаа.
Жил жилийн хаврын тєгсєлтийн баяр хар мєр дагуулсаар. Жирийн vед мєнгє хэрэгтэй гээд биеэ vнэлж гэрийнхээ хамаг л vнэтэй цайтай юмыг ломбарддаг сурагчид энэ vед ямар арга хэрэглэж, хэрэг тєвєг тарих бол гэдэг нь цагдаагийн байгууллагынхны анхаарлын тєвд байдаг нэг том асуудал болжээ. Арван жилийн хэсэг хєвгvvд мєнгє олох гэж нэг удаа такси дээрэмдээд 100 гаруй мянган тєгрєгтэй болсон байна. Тухайн vед санаанд оромгvи их мєнгєтэи болсондоо баярласан хєвгvvд зоргоороо vрж дуусгажээ. Хэд хоногийн дараа мєнгє нь дуусахад тэд дахиад л такси дээрэмдэж. Харин энэ удаад ердєє 700 хан тєгрєг гарсан байна. Хvний хоолой боож, сэтгэл санааны хvнд дарамт учруулсан тул тэд тав таван жилийн хорих ял авсан байна.
“Ердєє 700хан тєгрєгний тєлєє яагаад ийм зvйл хийв” гэж тэднээс асуухад, “Тэр хvн 700 тєгрєгтэй гэж бид яаж мэдэх юм бэ” гэж хариулсан байна. Тухайн vед тєгсєх ангийн сурагчид байсан хєвгvvд хонхны баяртаа л зориулж мєнгє олох гэсэн гэх. Хичээл хийх, эрдэм ном сурах, ном унших талаар бодож яваа дунд сургуулийн сурагчид мэдээж байдаг байх. Толгойдоо юм хийхээсээ ємнє яаж амар хялбараар мєнгє олох вэ гэж толгойгоо гашилгадаг хvvхдvvд тэднээс хавьгvй олон болсныг баримт єгvvл.ж байна. Vvнд хэн буруутай вэ? Телевизийн суваг олон болсон л гэнэ. Дорвитой хvvхдийн, єсвєр насныханд зориулсан олигтой нэвтрvvлэг нэрлээд єгье гэсэн ч алга. Аллага хядлага, дээрэм садар самуун сурталчилсан кино нэвтрvvлгvvд л олон байна. Єсвєр насныхан чєлєєт цагаа єнгєрvvлэх газрын талаар яриад ч хэрэггvй.
Ганц олигтой номын сангvй атал баар, цэнгээний газрууд борооны дараах мєєг шиг олширсоор байна. Эдний амь бєхтэй зах зээлийн шуурганд тэсч vлдээд байгаагийн нууц юу вэ гэж асуух илvvц. Арван жилийн сурагчдын халааснаас гарсан мєнгєєр тэд амьдарч байна. Нэгэнт тийм тул хєєж гаргах, насанд хvрээгvй хvvхдэд vилчлэхгvи гэж “дvрэмдэх” утгагvй болоод явчихаж байгаа юм. Нэгэнт ийм хойно яая гэхэв. Тvрvv жилийн хонхны баярын vеэр гарсан элдэв дээрэм хулгай гэмт хэргvvдийг шийдэж амжаагvй байхад дараагийн хонхны баяр хаяанд ирлээ. Энэ л vед сонор сэрэмжээ дээшлvvлье, чухам гэмт хэрэг гаргадаггvй юм шvv гэж дvрэмдээд ч яахав.
Биднийг ингэж будилж суух хооронд тэд аль хэдийн учир начраа олсон байгаа. Хэзээ хэн гэгч суутан эхлvvлсэн нь vл мэдэгдэх єсвєр насныхны гэмт хэрэг элдэв зохисгvй явдлын марафон vргэлжилсээр. Аль дал наян онд гарсан хуучйн сурах бичгийнхээ хавтсыг нь сольж дахиж хэвлэхчээн аядаж, бахь байдаг онолоо зааж байх хооронд хvvхдvvд хэрэгтэй сайн саар бvх мэдээллээ олж аваад байна. Нєгєє хоёр дахь гэр болсон, хvvхдvvд ихэнх цагаа єнгєрєєдєг сургууль дээр ер нь юу заадаг юм бэ. Багш нар нэг л их хэцvv ажилтайгаа гайхаж, цалин хєлс нэмvvлнэ гэж дайрах. Гэтэл сурагчдынх нь тєвшин нэг иймэрхvv. Сурах бичиг, сургалтын тєлєвлєгєє энэ тэрхэн энэ асуудалд жижигдэнэ. Гарцыг одооноос хайвал оройтохгvй мэт. Эцсийн эцэст бид л єєрсдєє хvvхдvvдээ ийм байдалд хvрэх нєхцлийг бvрдvvлж єгсєн байж таараа. Харин одоо…
 

Холбогдох линк 

  Re:
Энгийн хэрэглэгч
 
Orgil_gg
 
Нэгдсэн: 2008/4/24
Бичлэг: 1
Байршил:
ttt bi bas usvur nasniih shdee thdee ingedegguiee !! 8-) muu lbna daa :-(
2008/5/1 22:27
  Бүртгэл
- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.2 секунд -
Mongolian top sites Mongolian Topsites List Mongolia Sites - Website Ranking