Он-Толь -д тавтай морил
 
Warez-ын сэдвүүд

Үндсэн цэс
Үндсэн нүүр
Warez
Мэдээ нийтлэх
Бичсэн сэтгэгдлүүд
Архив
Сэдвүүд

Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Гадаад кино, видео
Нэмэх
Сүүлд нийтэлсэн 100

Монгол кино
Их үзсэн

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Youtube
Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих
Хэрэглэгчийн оноо
     Тусламж

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Бусад сайт ба хуудас
Монгол дуу татах
Дуу хайх
Бүх дуу
Монгол клип татах

Юм нийтлэх & хийх
Монгол дуу хийх
Warez мэдээ нийтлэх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Гадаад кино нэмэх
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Ангилал:  Монгол байгаль
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#26: Зочин
#4: Хэрэглэгч
#17436: Нийт бүртгэл

amg, not_rue, batkalm, Бусад...

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Монгол мэдээ : КЁКҮШЮҮЗАН Д.БАТБАЯР, MN 25-Р СУВАГ ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРАЛ З.АЛТАЙ, МҮХАҮТ-ЫН ДАРГА
Нийтлэгч sara9107 [ 2008/2/27 19:29:58 ] уншсан 245.

КЁКҮШЮҮЗАН Д.БАТБАЯР, MN 25-Р СУВАГ ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРАЛ З.АЛТАЙ, МҮХАҮТ-ЫН ДАРГА

Сүүлийн үед нам, улс төрийн хүчнүүд УИХ-д нэр дэвшүүлэх хүмүүстэйгээ тохироо хийж эхлээд байгаа билээ. МАХН-ын хувьд орон нутгийн намын хорооныхонтойгоо хамтарч нэр дэвшигчдээ тодруулж байгаа бөгөөд гурван шатны сунгааныхаа эцсийн дүнг хараахан гаргаж амжаагүй байна. Тэдэнд нэг удаагийн санал асуулга явуулах ажил үлдээд байгаа. Түүний дараа нэр дэвшигчдийнхээ нэрсийг задлах гэнэ лээ.

Ер нь ч МАХН аливаа сонгуульд оролцох хүмүүсийнхээ нэрсийг бусад субьектээс сүүлдэж гаргадаг уламжлалтай. Тэр нь ч энэ сонгуулиар давтагдах биз. Харин АН-ын хувьд нэр дэвшихээр 104 хүн намын дансанд 20 сая төгрөгөө тушаачихаад Ц.Элбэгдоржийг толгой юугаа маажихад хүргээд байгаа юм. Мөнгөө тушааж амбицаа илэрхийлсэн 104 хүнээс 76-д нь УИХ-д нэр дэвших эрх олдоно Үлдсэн 28 нь хоёр дугаар ээлжинд албан тушаалд хүрэх нөхцөлтэйгээр гэрээ хийх юм.
Харин зарим намууд сонгуульд эвсэж орох хамтрагчаа хайж байгаа гэхэд болно. Тухайлбал ҮШН ирэх сонгуульд намаасаа 25 хүн нэр дэвшүүлэхээ зарлаад байгаа. Энэ нь хоёр хүртэлх намтай сонгуульд ижил квоттойгоор оролцож болох юм гэдгээ илэрхийлсэн хэрэг. Мөн ИЗН, БНН-ууд ч гэсэн дангаар орохгүй гэдэг нь ойлгомжтой. Эдгээр намууд өөрсдийн нэр дэвшигчид дээр тулгуурлан УИХ-д оролцож байгаа. Харин эднээс өөр бодлого барьж байгаа улс төрийн хүчин бол ИХН, НН-ын “Их эвсэл” юм. Энэ эвслээс нэр дэвших хүмүүс нь олны танил байгаагаараа онцлог гэж хэлж болно. Одоогоор ямар ч байсан энэ эвслээс, Иргэний хөдөлгөөний намаас олон танил болсон хэд хэдэн хүн нэр дэвшихээр тохироо хийгээд байгаа аж. Сүүлийн үеийн мэдээллээр японы мэргэжлийн сумогийн анхны монгол сэкитори Кёкүшюзан Д.Батбаяр, MN 25-р суваг телевизийн захирал З.Алтай, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нар тус тус нэр дэвшихээр болсон аж. Тухайлбал З.Алтай БЗД-т, Кёкүшюзан Д.Батбаяр Ховдод, С.Дэмбэрэл СХД-т нэр дэвшихээр тохироогоо хийсэн гэнэ. З.Алтай өмнө нь АН-ын гишүүн байсан бол энэ сонгуулиас эхлэн Иргэний хөдөлгөөний намд хүчин зүтгэхээр болж байгаа аж. Харин Кёкүшюзан Д.Батбаярын хувьд улс төрд орох эсэх нь тодорхойгүй байсан. Нэг хэсэг түүнийг МАХН-аас нэр дэвших гэж байгаа гэсэн яриа гарч байсан юм.Тэгээд ч Кёкүшюзанг аль ч намаас нэр дэвшсэн Ховдынхон сонгоод явуулна гэх таамаглал ч бодитой оршсоор байгаа. МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийг яагаад энэ эвслээс нэр дэвших болсныг улс төр сонирхогчдын гайхалыг төрүүлж байна. Энэ мэтчилэн ИХН эхнээсээ олонд танил болсон хүмүүсээр чимж эхлэжээ. Цаашдаа ч энэ намаас олны танил хүмүүс нэмж нэр дэвшихийг эх сурвалж үгүйсгэхгүй байна. Ирэх УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдах болсон нь олонд танил болсон хүмүүст таатай байдлыг бий болгож байна гэж улс төрчид дүгнээд байгаа. Энэ үүднээс Иргэний хөдөлгөөний намынхан нэр хүндтэй, олны танил болсон хүмүүсийг нэр дэвшүүлэх бодлого барьж эхлээд байгаа бололтой.
 

Холбогдох линк 

  Re: utagaa aldson songuuli
Энгийн хэрэглэгч
 
adilbish
 
Нэгдсэн: 2008/2/28
Бичлэг: 1
Байршил:


huurhii minii mongol heze neg zuv golbiroldoo oroh ym boldo ;-)
2008/2/28 0:23
  Бүртгэл
- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.2 секунд -
Mongolian top sites Mongolian Topsites List Mongolia Sites - Website Ranking