Он-Толь -д тавтай морил
 
Warez-ын сэдвүүд

Үндсэн цэс
Үндсэн нүүр
Warez
Мэдээ нийтлэх
Бичсэн сэтгэгдлүүд
Архив
Сэдвүүд

Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Гадаад кино, видео
Нэмэх
Сүүлд нийтэлсэн 100

Монгол кино
Их үзсэн

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Youtube
Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих
Хэрэглэгчийн оноо
     Тусламж

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Бусад сайт ба хуудас
Монгол дуу татах
Дуу хайх
Бүх дуу
Монгол клип татах

Юм нийтлэх & хийх
Монгол дуу хийх
Warez мэдээ нийтлэх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Гадаад кино нэмэх
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Ангилал:  Монгол одод
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#21: Зочин
#1: Хэрэглэгч
#17457: Нийт бүртгэл

munhsaihan

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Монгол мэдээ : Монголд амьдарнаа гэдэг…
Нийтлэгч ss [ 2007/7/7 23:33:50 ] уншсан 4105.

Монголд амьдарнаа гэдэг…

Монголдоо амьдрах уу, Монголоос явах уу?
Монгол оронд эрүүл са­руул амьдарнаа гэдэг… Ихээ­хэн эргэлзээтэй зүйл энэ болжээ, өнөөдөр.
Хаа сайгүй уул уурхайнхны зэрэмдэглэж орхисон газар нутаг, цианит натри, хромт нэгдлүүд гээд химийн асар хортой бодист хордсон гол ус, хөрс, агаар. Эх орны маань байгаль өнөө­дөр амь тэмцэм аюулын ир­мэгт хүрч ирчихээд байна гэхэд ер ташаарсан болохгүй байх.
Хамгийн ойрын жишээ гэхэд Туул гол өнөөдөр загас­гүй болов. Юуны учир вэ. Улаанбаатарт ажиллаж бай­гаа 30 гаруй арьс ширний үйлдвэрийн ихэнх нь буюу хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд үйлдвэрлэлийн хаягдал болох хромын агуу­ламж бүхий лаг, бохир усаа шууд Туул гол руу “ний­лүүлсээр” олон жил болж байна. Мөн тэд нийслэлийн хогийн төвлөрсөн цэгт ч хаягд­лаа ил задгай хаясаар байгаа.

Тэр хогийн цэгийн орчимд амьдардаг хүн амын дотроос сүүлийн жилд эрэм­дэг хүүхдүүд хэд хэд төрс­нийг хромын хор хөнөөл гэж үзэхээс өөр бодитой шалт­гаан олдохгүй байгаа. Энэ хром гэдэг химийн элемент байгаль дээр байвал зохих хэмжээнээсээ хэтэрвэл ор­чинд нь амьдарч буй хүн хорт хавдраар өвчилдөг, амьс­галын замын өвчинд нэрвэгд­дэг, мал амьтан үхдэг, цаа­шил­бал үр удам нь эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу төрдөг гэхчлэн хор хөнөөл нь асар их. Мөнгөн ус, цианит натри бол бүр ч хөнөөлтэй. Эх орны зүүн бүс энэ хоёр хороор хордоод байгааг саяхны хэд­хэн өдөр л хэвлэлээр шуугиад нам жим болсон, гэсэн ч тэнд ямар нэгэн хязгаарлалт хийгдээгүй хэвээр л байна.
Агаар, хөрс, ус ямар нэг хэмжээгээр хордсон л бол тэнд ургасан ургамал ногоо, тарьсан үр тариа, хүнсний ногоо хордохгүй байна гэж байхгүй. Саяхан цианит натри илэрсэн Сэлэнгийн нутаг дэвсгэр бол манай улсын газар тариалангийн гол бүс нутаг. Энд хөрс бохирдвол дотоодын үйлдвэрийн гурил, төмс, хүнсний ногоо, тэр ч бүү хэл тэр бүсийн малын махыг ч эрүүл хүнс гэж бодон хэрэглэхэд бас л эргэлзээтэй шүү дээ. Хэдэн жилийн дараа бид өнөөдөр айх аюулгүй хэрэглэж байгаа Монголынхоо гурил, хүнсний ногоог хэрэглэх аргагүйд хүрэхийг үгүйсгэх шалтгаан ч одоогоор алга л байна. Ингэж бичсэнээрээ уншигчдаа айлгаж байгаа юм биш, бодит байдлаас түгшүүр төрж буй л хэрэг.
Монголчууд дэндүү амгалан тулдаа л өнөөдөр юу ч болоогүй юм шиг, ямар ч аюулгүй орчинд амьдарч буй мэт хээв нэг байцгаана. Хааяа зарим нэг олон нийтийн байгууллага л Монгол нутаг минь хүн амьдрах нөхцөлгүй боллоо гэдгийг дуугарч, түүнийг нь хэн ч үл хэрэгсэн чихнийхээ хажуугаар өнгөрөөх жишээтэй. Юу ч болж байсан үл тоомсорлон нүдээ аньж суудаг амьдралын ийм нэг жишиг манайд тогтчихлоо. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, үндэстэн, эх нутгийнхаа төлөө ядаж цочирдох ч үгүй хүмүүс, ямар ч реакцгүй төр. Монгол орон минь, монголчууд минь яана даа, бид.
Байгаль эхээ хайрлан шүтдэг маш эртний монгол уламжлал бол нэн цэгцрэн төлөвшсөн учир шалтгааны ухаанд тулгуурлаж байсан. Харин өнөөдөр асар харанхуй мухар сохроор “байгалиа шүтэх” болов. Үүнийг нь бүр Төрийн Ерөнхийлөгч нь зохион байгуулж хөл хөөрцөг болцгоох нь даан ч өрөвдмөөр харанхуй бүдүүлэг заншил болчихлоо. Хаана уул овооны тахилга болно түүнийг Ерөнхийлөгч даргалж л явна. Хадаг яндар намируулсан төрийн түшээд зун болохоор уул овоо хөдөө хээрээр дүүрчихнэ. Монгол орны маань онгон дагшин байгаль иймэрхүү шашны сэдэвтэй “эмгэнэлт жүжиг”-ийн тайз болсоор олон ч жил өнгөрөв, өнөөх байгалийн маань онгон дагшин байдал ч тэр хэрээр үгүй болсоор. Төр, шашин хоёр уг нь холхон зайтай байдаг, хэт ойртон эвцэлдэхээрээ улс орныг үйгүй хийдгийн жишээг монголчууд мартах болоогүй л баймаар. Монголын ногоон эвсэл, Үндэсний ногоон хөдөлгөөнөөс төрийн тэргүүнүүд, Засгийн газрын сайд нарт хүргүүлэхээр бэлтгэсэн мэдэгдэл өмнө минь байна.Тус эвслийнхэн Ерөнхийлөгч Н.Энхбаярт уул овоо тахих ёслолын талаар саналаа бичжээ.
Энэ саналд “Ноён Ерөнхийлөгч та өндөр хариуцлага үүрсэн төрийн тэргүүний хувьд уул овоо тахих ёс журмаа эргэн харахыг бид хатуу шаардаж байна. Энэхүү ёслол өнөөдөр хэт хавтгайран, мухар сүсгийн чанар нь давж, хэт үрэлгэн бөгөөд байгаль орчноо хорлон сүйтгэх чанартай болон хувирч байгааг анхааралдаа авна уу. Хорин нэгдүгээр зууны иргэд бид уул усаа шүтэж бишрэхдээ хэдэн зуун цэрэг цагдаагаар хамгаалуулан, мянга мянган машин хөлөглөн давхилдаж, зэрлэг ан амьтныг үргээж, өвс ургамлыг талхалж байна. Мөн түүхийн үнэт эд зүйл болох мөнгөн ембүүг хадганд ороон бөөн бөөнөөр нь шидэн ариун нуурын усыг бузарлаж, сэтгэл зүрхээ ариусгах явдлыг номлон сургахын оронд төрийн тэргүүнтэйгээ хамтран байгаль сөнөөх явдлыг өөгшүүлж буй шашин болон төрийн тэргүүнүүдийн хамтын үйл ажиллагааг телевизийн дэлгэцээр харсан иргэд бухимдан дургүйцэж байна. Уул овоог иймэрхүү балмад байдлаар шүтэх болсноос болон Хийморийн овоо өнөөдөр хогийн цэг болж хувирсныг та бүхэн мэдэхгүй байна гэхэд итгэхэд бэрх. Уул овоо тахих ёслолыг цэгцлэн цаашид байгаль орчныг энэ мэтээр хувийн мухар сүсгийн хэрэгсэл болгон сөнөөдөг балмад үйлдлээ таслан зогсоохыг бид хатуу шаардаж байна” гэжээ. Тус эвслийнхэн мөн Засгийн газрын тэргүүн М.Энхболд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд Ү.Хүрэлсүх, Онцгой байдлын сайд С.Отгонбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Су.Батболд нарт мэдэгдэл хүргүүлэхээр зэхжээ. Уг мэдэгдэлд хятад эзэдтэй арьс ширний үйлдвэрүүд хромт нэгдлээр Туул голыг хордуулж байгааг анхааруулсаар байхад яагаад өнөөг хүртэл үл ойшоож байна вэ гээд дээрх хүмүүст үүнийхээ төлөө хариуцлага хүлээхийг шаардсан байна. Үүгээрээ энэ голын дагуу амьдардаг, уснаас нь ундаалдаг хоёр аймгийн арваад сумын хэдэн зуун мянган хүний эрүүл мэнд, амь насны асуудлыг ч хөндөж байгаа юм.
Энэ бол гашуун үнэнийг сануулсан үнэхээр гашуун мэдэгдэл. Ерөнхийлөгч болон төрийн түшээд, шашны тэргүүнүүдээр даргалуулсан ёслолууд сүүлийн арван хэдэн жил тасралтгүй үргэлжлэв. Уул овоо тахиснаар сайхан болчихдог юм бол өдийд монголчууд цугаараа л хаан мэт жаргаж байлтай. Төр, шашин хоёр ингэтлээ хавсран нийлж уул усаа тахиж шүтсээр байхад элдэв осол сүйрлээс авардаггүй яасан лус савдаг гээч вэ гэж гайхмаар. Ерөнхийлөгчийн өгсөн өргөл барьцыг голж байдаг юм болов уу, тэр лус савдгууд.
Ийнхүү Монгол орны байгаль орчин химийн хорт бодисуудад асар ихээр хордсон баримтууд жирийн иргэдийн санааг хамгийн их зовоож байна. Үр удмаа эрүүл саруул байгаасай гэж хүсэж байгаа монголчуудад Монголдоо амьдрах уу, Монголоос явах уу гэдэг ганц асуулт л тулгараад байна.
Намсангийн Пагма
 

Холбогдох линк 

 Зочин
  Re:






hetsuu yumaa... yamar hetsuu ch yum be dee... temtsye gehleer yag ayj... hun buhen temtsye l geh yum hiij baigaa zuil neg ih mederdehgui l baina.ene china gej muu nowshnuud... odoo haa saigui hyatad delhii dayar tarhchihlaa... yamar ch baraag harsan MADE IN CHINA. hetsuu yumaa. manai mongol humuus denduu gehed arai denduu taiwan heneggui ulsuud shuu! xe xe xe...
2007/11/9 18:42
 

  Re:
Сэргэж буй хэрэглэгч
Сэргэж буй хэрэглэгч
 
molor
 
Нэгдсэн: 2007/7/23
Бичлэг: 12
Байршил:
humuusee temtseh gedeg hamgiin zuw asuudal shuu. hunii nutag bol hunii l nutag shuudee, uuriin ornoo ahan duusee hayad yawah mongol hun bhuu daa?
hunii nutagt ochchihood hujaa nar yaj bujignaj yaj tsengej bgaag haramsaad l harah gejuu ?
hamaatan sadan ahan duusee hujaa huuhed gargaad suuhiig zuwshuuruh gejuu ?
hairan saihan hatsar goo ohidoo hujaa nart aldah gejuu?
udii hurtel bosgood bii bolgoson hotoo gadniihand zugeer l ugchih hereg uu?
2007/10/3 10:49
  Бүртгэл

 nas
  Re: mongold amidarnaa egdeg
Энгийн хэрэглэгч
 
nas
 
Нэгдсэн: 2007/6/2
Бичлэг: 2
Байршил:
hi. unexeer xetsuu asuudal gadaadad garsan ni geree eej, aab, duu naraa sanana. ted bugd gadaadad garaad irex bolomjgui. xarina gex xetsuu, xarixgui gex xetsuu baina daa amidral tsalin mungu amidralin batalgaagui gazar luu yavmaargui baina , bi mongold ochmoorgui baina.
2007/9/28 23:55
  Бүртгэл

  Re: Монголд амьдарнаа гэдэг…
Энгийн хэрэглэгч
 
bumaaa
 
Нэгдсэн: 2007/7/7
Бичлэг: 3
Байршил:
zaluusaa temtsetsgeehuu uragshaa.eh oron aaw eej ur huuhed ah duu emee owoo nz nohoddoo hairtai hun bur uragshaa
2007/7/8 20:29
  Бүртгэл
- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.23 секунд -
Mongolian top sites Mongolian Topsites List Mongolia Sites - Website Ranking