Эрт урьд цагт ганц хүүтэй ядуу эмгэн өвгөн хоёр байжээ .Өвгөн хүүгээ эрдэм номтой хүн болгохоор шийдэж нэгэн сайн өдөр багшид шавь оруулахаар ирэв. Мөн энэ өдөр эд хөрөнгөнөөс өөрийг бодохоо байсан харамч баян мөн нутгийн хошуу ноён бас хүүгээ шавь оруулахаар ирсэн байв. Багш нь гурван шавиа тойруулж суулгаад ийнхүү асуув.-За та нар юуны учир эрдэм номд шамдах болов гэж асуухад Ноёны хүү хамгийн түрүүнд л -Би эрх мэдэлтэй том ноён болохын тулд эрдэм сурна гэв Харин баяны хүү -Би эд хөрөнгөтэй баян болохын тулд эрдэм сурна гэв Гэтэл ядуу өвгөний хүү хамгийн сүүлд -Жа би бусдын төлөө эрдэм сурч байна аа гэвэл Багш нь -яагаад бусдын төлөө гэж асуухад Ядуу хүү -Би ном эрдэмтэй сайн багш болохыг хүсэж байна гэвНоёны хүү болон баяны хүү хоёр шоолон хөхрөлдөхөд Багш нь -Хүү минь чи зөв ярьж байна .Чиний энэ хүсэл биелэнээ гэвЯдуу хүү өдөр бүр өртөө хэрийн газраас хичээлдээ явган гүйж ирдэг байв.Харин баяны хүү болон ноёны хүү хоёр өдөр бүр морины сайныг унаж торгоны дээдийг өмсөн давхиж ирдэг боловч хичээл номондоо үл гавих аж.Багш нь эрдэм номыг харамгүй заахыг хичээвч баяны хүү ноёны хүү хоёр багшийг үл хүндлэн ээж аавдаа багшийн тухай муу мэдээ дуулгасанд ноён баян хоёр багшийг доромжилж хүүхдүүдээ явуулахаа байв. Ядуу хүү эрдэм номд боловсорч багшийн хүндлэлийг хүлээх болсон бөгөөд хошуу тамгын газар бичээчийн ажил хийж аав ээждээ нэмэр болдог болов.Харин харамч баян жил дараалсан олон зуданд малаа барж баяны хүү өвлөх хөрөнгөгүй сурсан мэдсэн зүйлгүй нэгэн болж хоцров.Ноён ч шударга ард иргэдийг шулсан хэрэгт буруутгагдаж цол хэргэмээ хураалгаж хүүгийнх нь мөрөөдөл талаар боллоо.Ядуу хүүг нэг өдөр номын багш дуудуулсан байсанд яаран очвоос багш нь хүүд хандаж-За хүү минь багшийнх нь бие муу байна.Чамд би бийр янтай, бичиг хэргийн хэрэгслээ үлдээхээр шийдлээ .Хүү минь чи олон хүнд эрдэм ухааныг түгээгээрэй гээд нас нөгчив. Ядуу хүү багшийн үйл хэргийг үргэлжлүүлж олон шавьтай болсон бөгөөд нутаг олондоо их нэртэй багш болсон байна. Харин эд хөрөнгө эрх мэдлийг шүтсэн ноёны хүү болон баяны хүү хоёрын мөрөөдөл талаар болж хоосон хоцорсон бол ядуу хүү эрдэм номын буянаар сайхан амьдарч хөгшин аав ээжээ асран амар тайвандаа жаргав.