Он-Толь - Монголын топ сайтын нэг
Он-Толь -д тавтай морил
 
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Юм нийтлэх & хийх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Ангилал:  Эрэгтэйчүүд
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#15: Зочин
#0: Хэрэглэгч
#30507: Нийт бүртгэл

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Эх орны хилээс /П.Бадарч/

Хуудасны нүүр :  Шүлэг & Найраглал (Зохиолчдын) : Бадарч.П :

Бичлэг

Эх орны хилээс /П.Бадарч/


Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий
Эх орноо хамгаалсан хилийн дархан харуул
Эр цэргийн сэтгэлд эх орон нь багтнам
Элэг буруу дайсан ширхэг чулуунд санаархвал
Эгэл бие чигээрээ чулуунд хувилах билээ.
Торойх баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Тохой хүрэхгүй зайд дархан хилийн шугам
Торгоны нандин зах шиг сэмлэж болохгүй ариунаар
Торойх түмэн мэлмий шиг намайг ширтэн байна
Эр цэрэг дийлдээ ухарч гэж бодъё л доо
Эхний нэг алхамд хилээн орхих болно
Хайчны хурц ирээр торгоны зах огтчих шиг
Харь дайсны хутган хөл хилийг минь гишгэлнэ
Эр цэрэгт тэгэхээр ухрах газар байдаггүй юм
Эх орноосоо алхам алдахаа жигшдэг юм
Сүлдэт баганын дэргэдэх энэхэн ширхэг чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон нь байдаг юм
Хилийн ширхэг чулуунаас эргэж нааш харвал
Хээр тал, ухаа толгод хээнцэр цэцгэс
Эзэн нь хайрлан гишгэмгүй эх орны минь
Эрдэнэ адил цогцос ээлжлэн байнам
Эртний буурал дээдсийн нутгаа тэмцсэн зөрөг
Энэ л хилийн тулд нөгцсөн дайчны булш
Эрдэнийн номин дуулга шиг одот цэнхэр нуур
Эргийн нь зэгсэнд ганганалдах амраг хоёр ангир
Эхний айл, гүүн зэл, ингэ ботгоны гунганаан
Эмээлт морь шилгээн баясах хусан уяа
Ээлт үүдий нь сөхвөл зол бадрах голомт
Ээж аавын буянт жаргалын цагаан өргөө
Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ?
Дээгүүр нь дайсан гарч дэвслэх билээ
Эр цэрэгт тэгэхээр ухрах газар байдаггүй юм
Эх орныхоо алхам бүрд амины хайртай байдаг юм
Далайн цагаан тана шиг талын цагаан хот
Тэнгэрийн гэрэлт од шиг түүний түмэн дэнлүү
Мөчир дүүрэн шувуутай мянган цагаан хус
Мөнгөн саранд болзсон янаг сайхан хос
Уяхан хонгор ээжийн хувин дүүрэн сүү
Ухаан төгс эцгийн хуйвт сунагар уурга
Улаан бүчтэй дүүгийн номын хөөрхөн ширээ
Уран бэрийн хатгасан цэцэгт цэнхэр алчуур
Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ?
Дээгүүр нь дайсан гарч дэвслэх билээ
Эр цэрэгт тэгэхээр ухрах газар байдаггүй юм
Эх орныхоо алхам бүрд амины хайртай байдаг юм
Торгон навчаа шаагиулсан ойн гоёхон төгөл
Томхон чөлөөнд нь сүжрэлдсэн зүр гур хоёр
Тоосгүй долгион нь хөөцөлдсөн усны тунгалаг урсгал
Тохой бэлий нь эмжин бэлчиж налайсан сүрэг
Хаврын цэнхэр талд тариачны унагасан хөлс
Халиун шаргал сортой ургацын их үер
Халуун зуухаар амилсан үйлдвэр заводын нүргээн
Хат нь гүйцсэн гангаар ажилчны урласан анжис
Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ?
Дээгүүр нь дайсан гарч дэвслэх билээ
Эр цэрэгт тэгэхээр ухрах газар байдаггүй юм
Эх орныхоо алхам бүрд амины хайртай байдаг юм
Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Саяын ширхэг чулуу хүртэл энхрий орон минь байна.



- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.37 секунд -