Он-Толь - Монголын топ сайтын нэг
Он-Толь -д тавтай морил
 
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Юм нийтлэх & хийх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Сэдэв:  Партичид
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#8: Зочин
#0: Хэрэглэгч
#30473: Нийт бүртгэл

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Чулуу олон янз. Бас нууцтай

  Хуудасны нүүр
     Сонин хачин :

Бичлэг  Хамгийн их үзсэн Үнэлгээ: Үнэлгээ өгөх (2 үнэлсэн)

Байгаль эхээс хүн төрөлхтөнд бэлэглэсэн бас нэгэн гайхамшигтай зүйл нь эрдэнийн чулуу аж. Чулуу олон янз. Өөр, өөрийн өнгө зүстэй. Бас нууцтай. Чулууны тэрхүү нууцаас бид өмнөх дугаартаа өгүүлсэн билээ. Харин энэ удаа усан болор, анар, гартаам чулууны нууцад нэвтрэх болно.

УСАН БОЛОР ХҮНИЙ ЗАЯА ТӨӨРГИЙГ ХЭЛЖ ӨГДӨГ
Усан болорыг дэрэн дороо хийж унтвал сайхан зүүд зүүдэлдэг, энэ чулууг биендээ авч явбал алив муу явдлаас тойрч гардаг гэсэн нэгэн сүсэг эртнээс бий болжээ. Тийм ч учраас сурвалжит хатагтай нар, ихэс дээдэс, эрхэмсэг язгууртнууд болор эрдэнийн чулууг торгон жижиг уутанд хийж, эмэгтэй нь зүүн талдаа, эрэгтэй нь баруун талдаа авч явдаг байсан гэдэг. Одоо ч гэсэн усан болорыг шүтсэн хэвээр.

Алт эрдэнэсийн зүйлсийн ховор цуглуулгаараа дэлхийд гайхагддаг Холливудын од Элизабет Тейлор “Миний нэр Оскарын шилдэг жүжигчний шагналд дэвшсэн гэдгийг сонссон өдрөөсөө хойш нэг хэсэгтээ усан болор зүүж явснаа санаж байна. Болор надад ер бусын ээлтэй чулуу шиг санагддаг юм” гэж хэлсэн удаатай.

Өнгөгүй тунгалаг энэ талст чулууг 23ОО гаруй жилийн тэртээ эртний Грекийн гүн ухаантан Теофраст анх туршиж үзжээ. Өндөр уулын оргилын цас мөсөн дундаас олдсон уг чулуунд Теофраст “кристаллос” буюу мөс гэсэн утгатай грек нэр өгсөн байна. Эрт дээр үед усан болорыг цэвэр ариун, тогтвортой, эгэл даруу байдлын бэлгэ тэмдэг хэмээн үздэг байж.

Яруу найрагчид гэгээн ариун хүнийг болор шиг тунгалаг гэж зүйрлэдэг. Усан болорыг нүдний хараа сайжруулах, зүрх, ходоодны өвчин анагаахад хэрэглэж иржээ. Мөн усан болор хүнийг сэргэлэн цовоо золбоотой явахад тусладагаас гадна эртний Хятад, Грек, Римийн үзмэрчид бөөрөнхий дугуй болорын дотор талд гийх туяаг сайтар нарийн ажиглах юм бол тухайн хүнтэй холбоотой бүхий л мэдээллийг авч чадна гэж үздэг байсан аж.

Эртний Римийн эзэн хаан Неронд болороор хийсэн цом, архи хутгаж авч уухад зориулсан шанага хоёр бэлгэнд ирүүлжээ. Гэтэл тэрхүү болороос цацрах туяанаас домогт Нероны эрх мэдэлд төгсгөл ирснийг олж харсан тул хаантан галзууртлаа уурлан мөнөөх бэлгийг хага чулуудаж хагалсан гэсэн домог бий.

Бөх бат чанартай тул болороор эртний сурвалжит грекчүүд аяга, таваг, хундага, ваар сав хийдэг болсон нь өнөө үеийг хүрчээ. Хүн төрөлхтөн өнгөгүй талст энэ чулууг болор эрдэнэ хэмээн хүндэтгэж, жинхэнэ болор зүйлсээр гэрээ гоёхыг эрхэмлэж ирсэн байна.

АНАР ЭРДЭНЭ АЙЛ ГЭРТ АЗ ЖАРГАЛ АВЧИРДАГ
Усан болороос дутахгүй их үнэ хүрдэг нэгэн эрдэнийн чулууг анар гэж нэрлэжээ. Эдүгээ манай гаригт 25 төрлийн анар эрдэнэ байдаг гэнэ. Улаан өнгөтэй энэ эрдэнийн чулууг анх анар модны нэрээр нэрлэсэн нь өнөө үеийг хүрчээ. Дорно дахины болон европын орнуудад анарыг хүч чадал, алдар нэр, гоо сайхны бэлгэ тэмдэг хэмээн үзэж иржээ.

Гэхдээ Иран, Иракийн ихэс дээдэс анарыг зуд, ган гачиг, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гэнэтийн аюулаас сэрэмжлэн зайлуулахад тусалдаг гэж үзэж байжээ. ХҮI зууны үеийн худалдаа арилжааны тухай нэгэн номонд, “Анар нь зүрх сэтгэлийг баясгаж, таагүй бодлыг хөөн зайлуулж, оюун ухаан нэр хүндийг бэхжүүлж,аянга цахилгаан буух зэрэг аймшигт үзэгдлээс сэрэмжлэн холдуулах шидтэй чулуу юм” гэж бичжээ.

Хэн нэгнийг гүн хүндэтгэн, түүнд үнэнчээр зүтгэхийн бэлгэ тэмдэг болгон анар эрдэнийн шигтгээтэй зүүлт зүүж, ээмэг бөгж, бугуйвчаар гоёж байна. Анар эрдэнийг хаан эзэн зүүх ёстой чулуу ч гэж үздэг байна. Юутай ч энэ чулуу өөртөө “ид шидийг” агуулсан аж.

Анар эрдэнэ жирэмсэн эхчүүдийг хүүхдээ өвдөж зоволгүй хурдан төрүүлэхэд нь тусалдаг гэнэ. Мөн энэ шидэт чулуу нь нойр хулжихаас хамгаалж, гэдэсний хижиг тусах, шарлах зэрэг өвчин хүрэхээс сэргийлж чаддаг гэсэн яриа бий. Анар эрдэнийг айл гэр бүлд элэгсэг дулаан уур амьсгал бэлэглэдэг хэмээн үздэг. Анар эрдэнийн шигтгээтэй гоёл зүүсэн хэн боловч хөдөлмөрч, эрч хүчтэй, хувийн амьдралдаа аз жаргалтай байдаг аж.

БИНДЭРЬЯА ХҮНИЙ ОЮУН УХААНД ЭЭЛТЭЙ
Биндэрьяа хөх, ногоон, улаан гээд олон янзын өнгөтэй. Гэхдээ ямар ч өнгөтэй байлаа гэсэн биндэрьяа үерхэл нөхөрлөл, хайр дурлалын бэлгэ тэмдэг болдгоороо онцлог. Харин уран дархчуул шар, ягаавтар өнгийн биндэрьяа чулуун шигтгээтэй гоёл урлах нь элбэг аж. Энэ эрдэнийн чулуу хүний оюун ухааныг хөгжүүлэхэд ээлтэй сайн байдаг гэнэ. Философийн үзэл бодол төлөвшин тогтох, шинжлэх ухааны нээлт хийхэд биндэрьяа эрдэнэ ээлтэй гэдэг тул эрдэмтэд энэ чулууг ихэд сонирхдог байна.

Биндэрьяаг анагаах ухаанд ч өргөн ашигладаг. Шарх сорвийг эдгээх, шүд, нүдний өвчин намжаахад энэ эрдэнийн чулуу тун тустай.

Эрт нэгэн цагт биндэрьяа чулуунаас өнгөгүйг нь сонгож, нүдний шил хийдэг байсан тул “брилле” буюу нүдний шил гэсэн утгатай герман үгнээс үүдэж биндэрьяаг дэлхий дахинд “берилл” гэж нэрлэх болжээ. Биндэрьяаг болох үйл явдлыг урьдаас хэлэх, хэл ярианы чадварыг нь хадгалах, зөв амьдрахад нь туслах “шидтэй” чулуу гэх нь бий.

ГАРТААМЫГ ШИДЭТ ЧАНАРАА ГЭЭСЭН ГЭХ НЬ БИЙ. ГЭВЧ...
Гартаам шиг олон янзын домогтой чулуу ховор гэдэг. Гартаам чулууг дэлбэрсэн галт уулнаас үүссэн гэж зарим нь ярьдаг. Галт уул дэлбэрэхэд эзэн нь ихэд харамсан гашуудаж уйлаад л байж, уйлаад л байж. Түүний уйлсан их нулимснаас гартаам чулуу бүтсэн гэсэн домог байдаг. Сицили арлын Дирилло гэдэг голыг эрт нэгэн цагт Ахатес гэж нэрлэдэг байжээ. Энэ голын нэрээр гартаамыг ахатес хэмээн нэрлэсэн гэж нэг нь хэлэхэд, нөгөө нь энэ нь Грекийн аз жаргал, ашиг тустай гэсэн утгатай “агатес” гэдэг үг хэмээн зөрдөг.

Юутай ч гартаам дэлхий дахинд “агат” гэдэг нэрээр танил болжээ. Манай гаригт 15О гаруй төрлийн гартаам байдаг гэнэ. Тэр олон төрлөөс сонгож, гартаамаар элдэв гоёлд ашигладаг аж. Гартаам чулуу хүний нулимсаас бүтсэн тул урт удаан олон жилийн явцад шидэт чанараа алдсан гэсэн хууч яриа байдаг. Гэхдээ гартаам өнгөлөг чанараа гээсэнгүй. Эдүгээ дэлхийн зах зээл дээр хамгийн үнэтэй чулууны нэгд тооцогдсоор байна.




- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.42 секунд -