БөөсЗүүдэндээ бөөс харвал хэн нэгэн ойрын хүн өөдгүй санаагаараа таныг өдөөж уур хилэнг тань хөдөлгөнө. Хэрвээ бөөс эмэгтэй хүнийг хазаж байвал - тэр найзууддаа гөрдөн гүтгүүлнэ. Хэрвээ эмэгтэй хүн дурлалт хүнд нь бөөс байна гэж зүүдэлвэл энэ нь тухайн хүн нь тогтворгүй гэдгийг хэлж өгч байна,БөхЗүүдэндээ бөх харвал ирээдүйн төлөвлөгөөнд хүндрэл гарна.БугаБуга - сайн зүүд, залууст цэвэр ариун, үнэнч нөхөрлөл, эхнэр, нөхөрт тайван тохитой гэр бүлийн амьдралыг амлажээ. Буга алж байвал дайснууддаа хорлогдоно. Буга агнаж байна гэсэн зүүд нь хөдөө аж ахуй эрхлэгчид болон ажил хэрэгч хүмүүст санал болгож байгаа ажил хэрэг нь бүтэлгүй байхын дохио болно. Бугын тугал зүудэлвэл та удахгүй найдвартай, шударга найз нөхөдтэй болно. Залуу хүмүүст энэ зүүд нь цэвэр, ариун мэдрэмжийг амлаж байна.БугуйвчНайзынхаа эсвэл хайртынхаа өгсөн бугуйвчийг зүүсэн байна гэж зүүдлэх нь аз жаргалтай амьдрахын шинж. Залуу эмэгтэй бугуйвчаа гээж байна гэж зүүдэлвэл өчнөөн таагүй явдал түүнийг хүлээж байна. Бугуйвч олж байна гэж зүүдэлвэл та нилээн их хөрөнгөний эзэн болно.БудааБудаа зүүдлэх нь маш сайн тайлалтай бөгөөд амжилтыг болоод зүрх сэтгэлийн өөдрөг холбоог танд амлаж байна. Энэ зүүд нь ажил хэргийн амжилттай эхлэлийг, аж ахуй эрхэлдэг хүнд арвин их ургац хурааж авахыг билэгддэг. Будаа идэж байна гэж зүүдэлвэл аз жаргал гэр бүлийн тавлаг амьдрал таныг хүлээж байгаа билээ. Хэрвээ бохир будаа зүүдлэгдвэл өвчин тусаж, найз нөхөдтэйгөө үл ойлголцоно. Залуу эмэгтэй зүүдэндээ будаа агшааж байвал удахгүй тэр өөрийгөө аз жаргалтай баян болгох шинэ үүрэг хариуилага хүлээж авна.БудагЗүүдэндээ дөнгөж будаг нь хатсан байшин харвал та хувийн төлөвлөгөөгөө амжилттай биелүүлж чадна. Хувцсан дээрээ будаа болчихсон байна гэж зүүдэлвэл бусдыг буруу үнэлснээс болж таагүй зүйл тохиолдох юм байна. Будгийн багс гартаа барьж байна гэж зүүдэлвэл та одоогийн хийж байгаа зүйлийнхээ үр дүнд сэтгэл хангалуун байна. Уран зургийн дээж харж байна - найз нөхөд таны сэтгэлийн хариуд үнэнч байж чадахгүй ба бодож санаагүй хүн таныг хууран мэхэлнэ. Залуу эмэгтэй өөрийгөө зураг зурж байгаагаар зүүдэлвэл тэр бусдаас илүүд үзсэн амраг залуудаа хуурагдана. Хэрвээ хувцас, давууг будаж байхыг харвал ямар өнгөөр будаж байгаагаас нь зовлон ирэх нь үү, аз жаргал ирэх нь үү гэдэг шалтгаална. Хэрвээ хөх, улаан, алтлаг өнгөтэй байвал сайн, хар эсвэл цагаан байвал тийм ч сайнбиш.Буйд, ганцаар байхөөрийнхөө ийм байдлыг ямар нэгэн байдлаар алдагдлаа гэж зүүдэлвэл эрх мэдэлтэй хүмүүс таны тав тухыг алдагдуулна. Эмэгтэй хүний хувьд ийм зүүд нь түүнийг хувийнхаа амьдралдаа анхааралтай хандаж, хүмүүстэй ярилцахдаа тэгтлээ их илэн далангүй байхгүй байхыг сэрэмжлүүлж байна.БүйлсЭнэ зүүд сайн шинж тэмдэгтэй. Хөрөнгө, баялагийг харуулна. Гэхдээ хэсэг хугацаа өнгөрсний дараа урам хугарах вий. Хатсан бүйлс - ямар нэгэн шинэ нөхцөл байдал л бий болохгүй юм бол тодорхой зорилгодоо хүрэхэд бэрхшээлтэй.Булчин, шөрмөсБулчингаа сайн хөгжсөн байна гэж зүүдэлвэл та дайснуудынхаа муу санааг гэтэлж, тэднийг ялан дийлээд амжилтанд хүрэх юм байна. Хэрвээ булчин чинь сул үлбэгэр байна гэж зүүдэлвэл нилээн итгэлтэй байсан зүйлдээ амжилт олж чадахгүй бололтой. Эмэгтэй хүний хувьд ийм зүүд нь хүнд хүчир ажил, хэрэгцээ шаардлагыг илэрхийлдэг.БулшШинэхэн булш зүүдэлвэл нэгэн этгээдийн ичгүүргүй үйлдэл таныг маш их шаналгана. Эсвэл энэ зүүд ихээхэн аюул тулгарч байгааг ахааруулж байна. Булш зүүдлэх нь ер нь таагүй зүйлийг, өвчин зовлонг ёрлодог. Булшин дундуур зугаалж байна гэж зүүдэлвэл гэрлэлт ажилтгүй байна. Хоосон булш харагдвал ойр дотны хүнээ алдаж болзошгүй. Гүйцэд булаагүй булшинд хүн харагдвал бодит байдалд тухайн хүнд аюул тулгарч байна. Өөрийнхөө шарилыг харвал таныг далдуур хөнөөх гэсэн явууллага явагдаж байна. Зүүдэндээ булшаа ухаж байвал таны дайснууд таныг сөгдөөхийг оролдож байгаа ба хэрвээ та өөриинхөө ажлыг дуусгаж амжвал тэднийг ялан дийлнэ. Зориулж ухсан булшны шарил алга болсон байна гэж зүүдэлвэл таагүй мэдээ дуулна. Та шөнө оршуулгын газарт байна, тэгээд булшинд унтахаас аргагүй болж байвал найз нөхдөө алдана, хайрттайгаа хөндийрнө. Хуучин, өгөршсөн булш зүүдэлвэл хүн өвдөх эсвэл нас барахыг ёрлоно. Шарилан дээрх бичгийг уншиж байвал танд яршигтай ажил гарч ирэх нь.БульдогТанихгүй айлд ороход бульдог тань руу дайрч байна гэж зүүдэлвэл зорилгодоо хүрэхийн тулд та өөрийн орны хуулийг зөрчиж, худал мэдүүлэг өгөх бололтой. Хэрвээ бульдог танд найрсаг хандаж байвал эсрэг талынхан ширүүнээр шүүмжлэн, дайсагнасан үйлдэл хийж байгаа ч таныг амжилт дагалдана.Бумба, савБумба зүүдэлвэл таны амьдралд амжилт, азгүйдэл ээлжлэн хэтэрхий санаа зовох ч зүйлгүй, хэтэрхий тайвшраад ч байх зүйлгүй байх юм байна. Хагархай бумба - зовлон бэрхшээл.БунханЗүүдэндээ бунхан харах - дээд зиндааны хүрээнийхний дунд хэрүүл, эвдрэл гарч, ажил хэргийн асуудал шийдэгдэхгүй байна. Бунханд байрлах - сэтгэл гонсойх зүйл гарах болон ажил хэрэгт өөрчлөлт орно. Залуу хүмүүсийн хувьд өөрсдийгөө бунхан руу орж явчиж байна гэж зүүдэлвэл хайр сэтгэл хуурмаг байна. Гэрлэлт азгүйтэж, хос хоёр хоёул урхи занганд орсонтой л адил болно.Бурхан, шашинБурхныг харсан зүүд ямар ч сайн сайхан зүйлийг агуулдаггүй. Зоргоороо туйлдаг нэгэн эмэгтэй таныг эрхэндээ оруулж магад. Хэрвээ зүүдэндээ та бурхантай ярьж байвал шүүмжлэлд орж болзошгүй та болгоомжтой байгаарай. Ажил хэрэг ч бүтэлгүй байх бололтой. Энэ зүүд нь эрүүл мэнд муудах, зуурдаар нас барж болзошгүйг харуулж байна. Залбирч байгаа бурхныг зүүдэндээ харвал хийсэн үйлдэлдээ харамсан гэмшинэ. Хэрвээ танд бурхан өгөөмөр хандаж байвал та нэр хүндтэй хүний ивээлд багтаж амжилтанд хүрнэ.Бурхан шүтээнийг хараахХараалын тухай зүүд нь найздаа бүдүүлэг, мэдрэмжгүй ханддаг байдал танд байгааг анхааруулж байгаа юм. Хүмүүсийн харааж байхыг зүүдэндээ харах нь нэг нь танд шударга биш хандахыг, ямар нэгэн байдлаар гомдоож болзошгүйг харуулж байна. Магадгүй муу санаатай хүн таны итгэлийг олчихоод харин дараа нь хохироож болох юм. Зүүдэндээ өөрийгөө хараан зүхэж байвал хувь заяа танаас нүүр буруулна. Хүнд хараалган зүхүүлж байгаагаар зүүдэлвэл амгалан тайван, сайн сайхныг олно.БуруутгахБусдыг өөдгүй зан гаргасанд нь буруутган зэмлэж байвал дор тушаалын хүнтэйгээ маргалдаж, ингэснээр нэр хүндээ унагана. Харин өөрийг чинь буруутгаж байвал та санаатайгаар заль хэрэглэн хов жив тараасан гэдэгт холбогдоно.Бут сөөгБут сөөгөнд төөрчихлөө гэж зүүдлэх - заналт дайснууд эргэн тойронд чинь занга тавьжээ. Ийм зүүд зүүдэлвэл амьдралын сорилт шалгалтанд санаа сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Хэрвээ бут сөөгнөөс эвтэйхэн гарч чадаж байвал найз нөхдийн зүгээс цагаа олсон тусламж ирэхийг харуулж байна.БуудлагаЗүүдэндээ буудуулан үхэж байгаа мэдрэмж төрж байвал - найз нөхдийн зүгээс танд хэрцгий хандаж гомдооно, хэрвээ та үхлээс зугтааж, гэнэт цочин сэрж байвал дараа нь найз нөхөдтэйгээ эвлэрнэ.Буудах, харвахБуудалцаж байгаа хүмүүсийг харах эсвэл буудалцааны дуу сонсдох - хэмжээлшгүй их хувиа бодсон байдлаас болж эхнэр нөхөр болон амраг хайртуудын хооронд зөрчилдөөн үүсч, анхаарал сэрэмжгүй байснаас ажил хэрэг тааруу байна.Буурцаг, вандуйЗүүдэндээ вандуй идэж байвал эрүүл мэнд сайн байх, орлого ашиг нэмэгдэхийн шинж. Тариачин болон тэдний эхнэрт энэ зүүд нь ажлаа идэвхтэй явуулахыг сануулж байна. Ургаж байгаа бууруаг харвал аж ахуйн ажил сайн байна. Вандуй суулгах – таны хүсэл мөрөөдөл ул үндэстэй тиймээс ч биелнэ гэдгийн илэрхийлэл. Вандуй хурааж авч байгааг зүүдэлвэл таны төлөвлөгөө биелэхийг, та өөрийн хөдөлмөрийн үр шимийг удахгүй амсана гэдгийг харуулж байна. Лаазалсан вандуй зүүдлэвэл таны итгэл найдвар биелэх эсэх нь хэсэг хугацаанд төдийлөн тодорхой биш байх ч эцсийн эцэст амжилтанд хүрнэ. Хатаасан вандуй харвал та маш их ядарч туйлдах юм байна.Буулт хийх, найр тавих Хэн нэгний хүсэлтээр буулт хийж байна хэмээн зүүдлэх нь шийдэмгий биш байдлаасаа болоод та өсөж дэвших боломжоо ашиглаж чадахгүй алдана. Хэрвээ бусад хүмүүст найр тавин буулт хийж байвад танд маш их эрх ямба оногдож, та бусад найз нөхдөөсөө байр суурь илүү өндөртэй болохоо харна.