Он-Толь - Монголын топ сайтын нэг
Он-Толь -д тавтай морил
 
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Юм нийтлэх & хийх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Сэдэв:  Охид & Эмэгтэйчүүд
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#11: Зочин
#0: Хэрэглэгч
#30533: Нийт бүртгэл

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Эрчүүдийн бэлгийн сулрал бүрэн эмчлэгддэг

  Хуудасны нүүр
     Гэр бүл :

Бичлэг  Хамгийн их үзсэн Үнэлгээ: Үнэлгээ өгөх (1 үнэлсэн)

Хосууд сексийн харьцаанаас илүү ихийг хүсдэг. Тэрхүү хүсэн хүлээж буй зүйл тэр бүр биелэлээ олдоггүй болохыг өнөөгийн гэр бүл салалтын шалтгаан төвшинөөс харж болно. Танд заримдаа сексийн хүндрэл тохиолддог. Аль эсвэл зүгээр л сексээс илүү их таашаал авахыг хүсдэг бол доорох зүйлс таны анхаарлыг татна.

Эрчүүдийн бэлгийн амьдралын хүндрэл бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх, хөвчирсөн ч дорхноо буух, хэт түргэн дур тавих, эсвэл дур тавихад үүсэх хүндрэл зэргийг нэрлэж болно. Гэхдээ сексийн хувьд хүндрэл байна уу, хэт түргэн эсвэл удаан дур тавьж байна уу гэдгийг ямарваа нэг гадны хэмжүүрээр бус бэлгийн харьцаанд орж буй хүмүүс өөрсдөө тодорхойлдог. Олонхи эрчүүдийн хувьд хөвчрөлтийн хүндрэл, түргэн эсвэл удаан тавих нь ердөө л хэвийн үзэгдэл. Энэ нь дахин дахин гарах тохиолдолд хосуудын хэн нэг нь “хүндрэл” үүслээ хэмээн үздэг. Эрэгтэй хүний бэлэг эрхтэн хөвчрөхгүй хөвчирсөн боловч түргэн буух үзэгдэлийг хөвчрөлтийн хүндрэл гэнэ. Хэвийн эр хүнийг секс суперментэй хольж хутгаж болохгүй. Түүнээс гадна олон эрчүүд сексийн дуршил багатай байх нь бий. Яг л эмэгтэйчүүдийн адил хань ижлийнхээ хэт их бэлгийн амьдралын дур хүслээс болж сэтгэл санааны дарамтанд орох ямар хүнд байдгийг олон эрчүүд сайн мэднэ. Дээрх хүндрэлүүд нь төрөл бүрийн өвчин эмгэг, эм тариа, гэмтэл, согог зүйн янз бүрийн асуудлуудаас болж үүсж болно. Тухайлбал сэтгэл санааны хямралаас болж ихэнх эрчүүдийн хувьд ямар нэгэн хэмжээгээр хөвчрөлтийн хүндрэл учирдаг. Сэтгэл санааны хямрал байнга давтагдваас секс хийх болоход сэтгэцийн цочролд орж улмаар хөвчрөлт саадахад хүрнэ. Зарим эрчүүдийн хувьд тодорхой нэг нөхцөл байдалд, эсвэл тодорхой нэг хүмүүстэй хамт байх үед хөвчрөлийнн хүндрэл үүсдэг. Гэр бүлийн дотор хэрүүл тэмцэлтэй байх үед хөвчрөлийн хүндрэл үүсэх боловч тухайн орчноосоо хол байхад зүгээр байх тохиолдол бий. Ядаргаа нь хөвчрөлтийн хүндрэл үүсэх нийтлэг шалтгааны нэг. Ядаргаа дан ганц бие махбодийн хямрал бус түүнчлэн сэтгэл санааных байдаг. Цөөн бус тохиолддог асуудлын нэг нь бэлгийн хавьтлыг жигшин зэвүүцэх үзлээс үүддэг. Энэ нь бага насандаа хүчирхийлэлд өртсөн хатуу чанга шашний хүрээнд өссөн зэрэг шалтгаантай байх нь түгээмэл. Түүнчлэн олон төрлийн эм тариа, ялангуяа цусны даралт хянах эм бэлдмэлүүд, эстрогенүүд хорт хавдрын эсрэг эмүүд, седатив, тайвшруулах эмүүд кокайн зэрэг нь хөвчрөлтийн хүндрэл болдог шалтгаан болдог. Хэрэв эрэгтэй хүний бэлэг эрхтэн өмнө нь байнга хэвийн хөвчрөлттэй байсан атал гэнэт хөвчирхөө больвол энэ нь мэдрэлийн болон дааврын хямрал, цусны эргэлтийн асуудал, эсвэл архи, тамхи, эм бэлдмэл хэрэглэсэнтэй шууд холбоотой байж болох талтай. Харин бэлэг эрхтэн чинь хөвчирч байгаа боловч урьд өмнөхийн адил хатуу, урт хугацааных биш байвал энэ нь яах аргагүй цусны эргэлттэй холбоотой. Юу ч байлаа, урьд өмнө эрэгтэйчүүдийн бэлгийн хүндэрлийг эмчлэх цаг маш бага байсан цаг өнгөрч олон шинэ арга хэрэглэдэг болж. Хөвчрөлтийн хүдрэлтэй асуудлыг эмчлэхийн тулд мэс заслийн аргаар силикон болон вакуум насос суулгах, бэлэг эрхтэндээ эм тарих нь зэрэг нь тэгтлээ хүсээд байх зүйл хэдийнээ биш болсон байна. Өнөөдөр хөвчрөлтын хүдрэл түргэн дур тавилт, хэт удаан дур тавилт зэргийн аль аль нь бүрэн эмчлэгдэх асуудал болжээ. Өөрөөр хэлбэл орчин үеийн эм бэлдмэл, эмчилгээний техникийн дэвшил нь бэлэг эрхтний хөвчрөлийн хүндрэлийн 90 гаруй хувийг шийдвэрлэж чадах болжээ. Бүсгүйтэйгээ зөвлөж байгаад өөрийн онцлог, нөхцөлд тохируулан сэрэл хөдлөгдөг гол цэгүүдийг урьдчилан мэдсэний үндсэн дээр хэрхэн илж таалах хайртай бүсгүйнхээ хувцасыг хэрхэн тайлах /бүрэн нүцгэлэх үү эсвэл…/ сонгоорой. Хувцсыг бэлгийн ажлийн өмнө хагас тайлсан байх нь тухайн хүний сэрлийг илүү хөдөлгөдөг. Мөн харилцан бие биенийхээ хувцасыг тайлвал нэг их муугүй санагдаж мэднэ. Өрөө тасалга, хэвтэх ороо аль болох аятайхан романтик байдлаар засахыг хичээ. Бүдэг гэрэл сэрэл илүү хөдлөгдөг гэдгийг санахад илүүдэхгүй биз. Мөн хурцалын байрлалаа үе үе сольж байх хэрэгтэй. Хамгийн гол нь эрчүүдэд онцгой нөлөөлөх хүн бол бүсгүйчүүд тийм учраас бэлгийн ажилд хамтрагчаасаа илүү санаа тавьдаг, итэвхтэй, чин сэтгэлээсээ ханддаг байгаарай.Эрчүүдийн хамгийн мэдрэмтхий хэсэг болох бэлэг эрхтнийг илж таалж байгаа байдал чинь албадмал шинжгүй, харин ч өөрчт чинь аятайхан санагдаж байгаа гэдгийг сексийн хамтрагчдаа мэдрүүлбэл сайн. Хурьцлын үед эрчүүд биеэ чагнахгүй байж бүх анхаарлаа бүсгүйдээ хандуулаарай. Бэлгийн ажлыг хийхдээ урьдчилан цаг хугацаа товлох хэрэггүй. Орой оронд орох үедээ ч гэдэг юм уу урьдаас төлөвлөх нь “амжилтгүй болох вий дээ, яадаг бол” гэх зэрэг сэтгэлийн дарамт үүсгэдэг тал бий. Нэг удаа амжилтгүй боллоо гэхэд нөхрөө, эрэгтэйгээ битгий буруутгаж бухимдаарай. Чухам ийм үед нь л бүсгүй таны ухаалаг, хүлээцтэй байдал, халуун дулаан үг хамгаас чухал шүү.




- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.25 секунд -