Он-Толь - Монголын топ сайтын нэг
Он-Толь -д тавтай морил
 
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Юм нийтлэх & хийх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Сэдэв:  Залуус
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#18: Зочин
#0: Хэрэглэгч
#30514: Нийт бүртгэл

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Хүүхдийн үс авах ёс

  Хуудасны нүүр
     Ёс заншил :

Бичлэг  Хамгийн их үзсэн Үнэлгээ: Үнэлгээ өгөх (4 үнэлсэн)

Халхчуудын гэр бүл-ахуйн хүрээнд хүүхэдтэй холбоотой ёслол, зан үйл, ёс горимд хүүхдийн угаалгын ёслолоос гадна хүүхдийн даахь авах "үсний найр" хүүхэд хүмүүжүүлэх уламжлал, 18 нас хүрэхээр "гэзэг тавих ёс, "хүүхэд үрчлэх ёсон мөн багтана. Халхчуудын дунд хүүхдийн даахь (сэвлэг) авах найр мөн л эрт цагийн уламжлалт заншил, ёс горимоо хадгалсаар иржээ.Хүүхдийг 3-5 насхүрэхээр даахийг нь авч хотололон ах дүүсээрээ найрладаг ардын зан үйлд уламжлалт ёслол нь гэр бүл, садан төрөл, нутаг усны дунд заншил болсон нийгмийн хамаарал бүхий найр хурим байлаа Харин бидний өгүүлэн буй үед хүүхдийн насны ойг жил бүр тэмдэглэх уламжлал байсангүй.

Халхын зарим орон нутагт (зүүн хэсгээр) бүстэй хүүхдийн даахийг 3-5 настайд нь авч найрлах бүсгүй хүүхдийхийг тэгш насан дээр нь 4-6 нас хүрэхээр нь авч ёслон найрладаг байжээ. Зарим нэгэн айл ууган хүүхдийнхээ даахийг авсан тэр насан дээр дараачийн хүүхдийн сэвлэгийг авдаг ч уламжлал байсан аж. Мөн "энхрий хүүхдийн" даахь, үсийг 7 настайд нь авах онцгой ёс ч байв.

Халхчууд нь хүүхдийнхээ даахийг авах жил "бугын дуунаар бүстэй хүүхдийн үсийг, хөхөөн дуунаар охины үсийг авна" гэж хот айлаар цугларч хотондоо сан тавиад нагац авга нарыг нь уриад даахь авах зан үйл ёслол үйлдэж байжээ. Гэхдээ халхчуудын даахь авч найрлах заншил нь голдуу зуны дунд сар, намарт шинийн 8,15-нд, даваа, баасан гарагт хүүхдийн даахь авах зан үйлт ёслолыг хийж найрлах дуртай байлаа. Харин пүрэв гарагийг "хүний хишиг өдөр" хэмээн үзэж үс, даахь авах нь цээртэй байжээ (33, 98).

Хүүхдийн даахь авахаар товлосон өдрөө идээ, зоогоо ширээн дээрээ өрж, айраг цагаагаа сөгнөөд зочдоо суулган даахийг нь авах хүүхэддээ гоёлын дээл хувцас өмсгөж уг ёслолоо эхэлнэ. Хүүхдийн даахь авсан ёслолын найрт зоогийн дээд ууц ууц тавьдаг заншилтай байсны зэрэгцээ хөшиглөсөн махан хоол хийдэг. Хүүхэд багачуудад "үсний хувь" гэж зориуд бэлтгэсэн бэлэг хувааж өгдөг ажээ.

Хүүхдийн даахинд даахинд зөөлөн, тэр хүүхдийн жилд ивээл жилтэй хүн (хүйс харгалзахгүй) анх гар хүрдэг заншилтай байв. Даахинд гар хүрэх ёсны дагуу эхлээд модон хутгаар хусч буй дүр үзүүлж, дараа нь бариулд нь хадаг самбай уясан хайчаар магнай талаас эхлэн хайчлаад уг хадагт нь боодог ёстой бөгөөд тэнд хуран цугларагсад цөм хүүхдийн даахинд гар хүрч хүүхдэд "толгойг нь мялааж буй" хэмээн халзан цагаан хонь, хурганаас аваад хурдан хүлэг хүртэл бэлэглэдэг заншитай байсан юм.

Эртний уламжлалт заншлаас өвлөсөн халхчууд "халзан цагаан хониор өмч хийж ав", "таван хошуу малаар өмч хийж ав" гэх мэт халуун хошуут мал сүргээс зүслэн зааж өгч иржээ.
Даахь авах ёслолд ах дүүс нь ирээгүй, хоцорсон бол "ах дүүгийн гар хүрэх хувь" гэж дагзанд нь даахинаас үлдээх, гар хүрвэл зохих бүх хүн хүрсэн бол бүс сэвлэгийг хутгаар хусах, мөн бүстэй хүүхдийн онгон сэвлэгийг бүгдийг нь авчих, духанд нь "салмай", толгойн хоёр талд "хөхөл" ("эвэр"), "сонжуу" үлдээх ч ёс байв.

Лам болгох хүүхдийн даахийг бүгдийг авдаг ёстой. Бүсгүй хүүхдийн даахинаас "сонжуу" тавьж түүнд нь цацаг, мөнгөн утас зүүдэг байв. Бүсгүй хүүхдийн сонжуунаас 14-16 нас хүрэхээр нь "тав гэзэг" ("тэвэг", "гол үс") тавиад 18-19 настайд нь их үс "гэзэг" тавьдаг. Ийнхүү "сонжуу", "тав гэзэг" хоёрыг тавьж санчигийг нь хусаж байгаад зохих насыг нь болохоор гурав дахь "их үс"-ийг ахиулж тавиад гэзэгтэй болгодог байжээ. Эмэгтэй хүнд "гэзэг" хэн хүн тавьж болдог, ойр бэргэн байвал түүгээрээ тавиулчих ч жишээтэй байлаа. Харин бүстэй хүүхэд "төрийн хар хүн" болох бол "гэзэг тавих" тусгай ёстой ажээ. Төрийн хар хүн болгох хүүхдийн хөхөлийг ургуулсаар 10-12 настайд нь өдөр гариг сонгон байж "гэзэг" тавиулна. Халх ёсонд төрийн хар хүний гэзгийг олон үр хүүхэдтэй хар хүнээр тавиулахыг ихэд эрхэмлэн, бэлэгшээдэг. Тиймээс ч "гэзэг" тавиулна хэмээн нутаг нугадаа хүндтэй, түшигтэй, төлөв даруу төрийн хар хүн рүү хол ч байсан очиж учир явдлаа айлтган, залж авчирдаг байсан байна.

Төрийн хар хүн болгож гэзэг тавьж өгсөн хүн гэзэг тавиулсан хүүд:

Албаны ихийг үзэж
Манзны ихийг чанаж
Айл хүний ахлагчболж
Аймаг хүний түрүүч болж яваарай"

гэж ерөөл тавьж хадаг өгдөг заншилтай байсан ажээ. Ингэж төрийн хар хүн болж гэзэг тавиулж, ёслол үйлдсэнээс хойш дуртай зөөлөн гарагт хэнээр ч болов (голдуу эр хүнээр) гэзгээ янзлуулж хусуулж явдаг байжээ.




- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.53 секунд -