Он-Толь - Монголын топ сайтын нэг
Он-Толь -д тавтай морил
 
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Юм нийтлэх & хийх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Сэдэв:

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#4: Зочин
#0: Хэрэглэгч
#30507: Нийт бүртгэл

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Усны нөөц бохирдол

  Хуудасны нүүр
     Бусад :

Бичлэг  Хамгийн их үзсэн Үнэлгээ: Үнэлгээ өгөх (12 үнэлсэн)

Манайд агаарын бохирдол, цөлжилттэй зэрэгцэн нэгэн том хүндрэл асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд босч ирж байгаа тухай өмнөх нийтлэлдээ дурдсан билээ. Yүний наад захын жишээ болж манай томоохон голуудын ус татарч зарим нь бүр урсгал тасарч байгаа явдал. Манай монголын байгалын үзэгслэнт газрын нэг болох Улаан цутгалан хүртэл үгүй болсон жишээ юм.

Монголчууд эрт дээр цагаасаа усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн. Усны эхэнд айл буудаггүй, хашаа хайс барьж хамгаалдаг тэрч байтугай сүүцагаан идээ утгасан шанагаараа голын уснаас утгадаггүй, усанд бохир оруулах тэр тусмаа цус оруулахаас ихэд цээрэлдэг байжээ. Энэ мэтчилэн амьдралын эх булаг болох цэвэр усыг хайрлан хамгаалдаг уламжлал өдгөө бараг алдагдсан гэхэд болно.

Учир нь өдгөө хөдөөний айлууд хүртэл аль болох усныхаа эхрүү бууж тэнд нь үхэр мал нь орж зогсоод намаг шалбааг болгосон байх нь элбэг болж. Цаашилбал машин тэргүүдээ хүртэл манайхан хэнэг ч үгүй усанд оруулж угааж усыг бохирдуулдаг.

Ард иргэд голын бургас модыг хайр гамгүй огтолж хашаа хороо барих болон түлшиндээ хэрэглэх болсоноос голын ус татарч улмаар ширгэж хатах гол үндэс болж байна.
Энд мөн хэлэхгүй өнгөрч болохгүй гол усыг бохирдуулж ширгээж хатаах гол эх үүсвэр болж байгаа нэг зүйл бол алтны уурхайнуудын үйл ажиллагаа юм. Тэдний буруутай үйл ажиллагаанаас бол гол ус ихээхэн бохирдож мөн хатаж ширгэж байна.
Ингээд та бүхэндээ усны нөөц бохирдолын тухай баримт мэдээллийг цухас хүгэе!

Газрын гадаргуугаас тодорхой гүнд орших уулын чулуулгын ан цав нүх сүвүүдэд хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй хэлбэрээр байгаа усны хэмжээг газар доорхи усны нөөц гэдэг. Энэ нөөцийг статик динамик гэж ангилдаг байна.

Статик нөөц гэж уулын чулуулгын нүх сүвүүдэд агуулагдаж байгаа усыг шүүрүүлэх замаар ашиглаж болох хэмжээг харин динамик нөөц гэж уст үеийн усыг багасгахгүйгээр аль хэр хэмжээний ус авч ашиглаж болохыг хэлдэг аж.
Усны нөөц тоо чанарын хувьд цаг хугацаа орон зайд байнга хувьсч байдаг.

Байгалийн усны эргэлтээр сэлбэгдэж, тунгалагших явцдаа байгаль орчны бүрэлдэхүүний нэгэн хэсэг болдог. Усны нөөцийг байгалийн бусад нөөцтэй харьцуулхад хэд хэдэн онцлог чанартай. Ус бол юугаар ч сольж болшгүй амин чухал эрдэс бодис, засаг захиргааны хил зааг үл хамаарах хийгээд хатуу шингэн хийн төлвийг дамжин хийн мандал, чулуун мандал, шим мандалд чөлөөтэй шилжих онцлогтой билээ. Монгол орны усны тухай хуулинд гол мөрөн нуур усан сан, булаг шанд, мөстлөг, мөсөн гол газрын доорхи ус бүхэлдээ нэгдмэл нэгэн сан хэмээн тодотгон томъёолсон байдаг.

Байгалийн усны нөөц, чанарт үзүүлж буй хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь нийгэм эдийн засгийн үр дагаварын үүдэлтэй байна. Гол, нуур, мөсөн гол зэрэг эх газрын усан сан далайн гаралтай хур чийгээр тэжээгдэнэ. Эх газрын ус далайд цутгана. Энэхүү байгалийн усны эргэлтийн хүрээнд усны нөөц харилцан адилгүй хугацаанд нөхөн сэргэгдэнэ.

Аливаа нөөцийг нөхөн сэлбэгдэх хэмжээнээс нь хэтрүүлэн ашиглаваас уг нөөц шавхагддахад хүрнэ. Манай орны гадаргын усны нийт нөөц нь 599 шоо км. үүнийг хувиар бодож үзвэл усны нөөцийн 83.7 хувь нь нуур, 10.5 хувь нь мөсөн гол, 5.8 хувь нь голын ус юм. Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус эзлэнэ. үүний 93.6 хувийг Хөвсгөл нуурт хамаарагдана.

Хамгийн богино хугацаанд нөхөгдөх нөөц бол голын ус юм. Энэ нь дунджаар 20 хоногт буюу жилд 18 удаа солигдоно. Монгол орны нутагт бүрэлдэх гол, мөрний жилийн дундаж нөөц 30.6 шоо км, ОХУ, БНХАУ нутгаас ирэх урсацыг оролцуулан тооцвол 34.6 шоо км болно. Манай орны усны нөөц дэлхийн ус хагалбарын 3 ай савд багтдаг. үүний 51.5 хувь нь хойд мөсөн далайн ай савд , 36.7 хувь нь төв азийн гадгаш урсгалгүй ай савд 11.8 хувь нь номхон далайн ай савд тус тус багтаж байна.

Усны чанарын ангилал Гол мөрний усны цэврийн зэргийг голын усны чанарын индексээр илэрхийлэнэ. Энэхүү индекс нь аммианы болон нитратын азот, эрдэс, фосфор, периматын эсэлдэх чанар жинлэгдсэн бодисын усан дахь агууламжийг усны чанарын стандартад заагдсан зөвшөөрхүйц дээд агууламжтай харьцуулан бохирдлын төвшинг зэрэгт хувааж 5-25 баллаар дүгнэж үнэлнэ. Усны чанарыг дараах зэрэглэлд хуваадаг. үүнд:
• 1-р зэрэг маш цэвэр /5-7 балл/
• 2-р зэрэг боломжийн цэвэр /8-12 балл/
• 3-р зэрэг бага бохирдолтой /13-17 балл/
• 4-р зэрэг бохирдсон /18-22 балл/
• 5-р зэрэг маш бохирдсон /22-оос дээш балл/
Манай орны гол мөрөн бүхэлдээ 1-3-р зэрэгт хамрагдаж байна. Төв азийн гадагш урсацгүй ай савийн голууд бусад ай савийнхаас илүү цэвэр цэнгэг юм. Энэ ай савийн нийт голын 50 орчим хувь нь маш цэвэр ба боломжийн цэвэр зэрэгт багтаж байгаагийн зэрэгцээ бусад ай савийн ижил зэрэгт хамрагдах голынхоос нэгээс хоёр баллаар илүү байна.

Харин номхон далайн ай савийн гол мөрөнд бусдаас ахиу бохирдол илрэнэ. Төв суурин газрын доод хэсэгт дээдхээсээ 1-2 баллаар усны чанар доогуур байдаг нь эдгээр төв суурин газрын аж ахуй үйл ажиллагаа сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна. Харин бохирдуулагч бодис тус бүрээр авч үзвэл нитратын агууламжаар маш цэвэр, эрдэс фосфор, перманганатын агууламжаар маш цэврээс боломжийн цэвэр, умбуур бодисын агууламжаар цэврээс бага зэргийн бохирдолтой, аммонийн азотийн агууламжаар боломжийн цэврээс бага бохирдолтой зэрэгт тус тус багтана. Манай орны цэвэр усны нөөц ойрын жилүүдэд багасч байгаа нь хүний зохисгүй үйлдэлтэй холбоотой. Ой модыг их хэмжээгээр огтлох нь гүний усны нөөцийг багасгах шалтгаан болдог.




- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.32 секунд -