Он-Толь - Монголын топ сайтын нэг
Он-Толь -д тавтай морил
 
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Юм нийтлэх & хийх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Сэдэв:  Түүхэн зураг
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#15: Зочин
#0: Хэрэглэгч
#30492: Нийт бүртгэл

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Архины хор, түүнээс татгалзах шалтгаанууд

  Хуудасны нүүр
     Эрүүл мэнд :

Бичлэг  Хамгийн их үзсэн Үнэлгээ: Үнэлгээ өгөх (7 үнэлсэн)

Архины нөлөө
Архи бол хар тамхитай адил тийм ч их хортой зүйл биш гэж зарим хүмүүс боддог. Гэвч үнэн хэрэгтээ архи бол мансууруулах бодисын нэг хэлбэр юм.

Архи ба бие махбодь
Архи нь мэдрэлийн системд нөлөөлж, тархины үйл ажиллагааг бууруулдаг дарангуйлах үйлчилгээтэй бодис юм. Архи нь хүний ходоодонд хоол хэрхэн ордгийн адилаар шууд ордог. 20 орчим хувь нь ходоодны салст бүрхэвчээр дамжин шимэгдэж цусанд ордог. үлдсэн хэсэг нь нарийн гэдсээр дамжин цус руу ордог. Цусаар дамжин тархины үйл ажиллагаанд нөлөөлж, түүний бие бие махбодийг хянах, удирдар чадварыг бууруулдаг. Ийм учраас архи уусан хүн ямар нэг зүйлийг хийхдээ хэвийн бус болдог. Жишээлбэл: дуу цөөтэй хүн гэнэт дуу орж эхэлдэг. Аливаа нэг зүйлийг харахад болон юм ярихад бэрхшээлтэй болж, илүү эрээ цээргүй байдалдтай болдог. Түүнчлэн бие махбодийн бусад хэсэгт ч нөлөөлнө. Биеийн хэсгүүд үйлчлэл, нөлөөлөл
Мэдрэхүй Сонсохуйн, харааны, үнэрлэхүйн, хүртэхүйн, амтлахуйн мэдрэхүй алдагддаг.
Аюулаас хамгаалах хариу урвал мэдрэхүйн үйл ажиллагаа буурдаг.
Тархи, мэдрэлийн систем Архи нь цусанд орсноор цусны судсыг өргөсгөдөг. Ингэснээр судсанд цус илүүтэй юүлэгдэх боломж бүрдүүлнэ. Ингэснээр архи уусан хүмүүс халууцаж эхэлдэг. Учир нь архины нөлөөгөөр арьсны гадаргуу орчмын цусны эргэлт ихэсдэг. Гэвч энэ дулаацалт нь хуурамч дулаан юм. Арьсны гадаргуу орчимд цус ирснээр бие махбодь дулаанаа маш хурдан алдаж, биеийн температур хурдан унадаг. үүний улмаас хуурамч дулаан аюултай. Энэ нь хүн хангалттай дулаан хувцас өмсөхгүй эсвэл цаг агаар хүйтэн байхад гадаа удаан хугацаагаар байхад хүргэдэг.
Цусны эргэлт Архи нь тархины эсэд нөлөөлдөг. Архины улмаас ухамсарт ухааныг сааруулдаг.
Элэг Архины бараг ихэнх хэсэг нь элгээр дамжин бие махбодид очдог. Учир нь элэг бол бие махбодийн маш олон үүргийг гүйцэтгэдэг булчирхай юм. Архи нь элгэнд очиж исэлдэх урвалд ордог. үүний дүнд архи нь ус буюу нүүрсхүчлийн давхар исэл болон хувирна. Гэхдээ элэг нь архины дөнгөж хагас унци (28.3г- тай тэнцэнэ) -тэй тэнцэх хэсгийг л нэг цагийн дотор исэлдэх урвалд оруулж чадна. Гэтэл энэ хүчин чадлаас хэтэрсэн исэлдэлт явуулах шаардлагатай болсноор элэгний цирроз буюу элэгний хатуурал өвчин үүсдэг. Энэ нь үхэлд хүргэдэг өвчин юм.
Бөөр Архины нөлөөгөөр шээсний ялгаралт ихэсдэг. Шээс ойр ойрхон хүрч, архи уусан хүн байн байн шээснээр биед байх ёстой шингэн алдагдаж, шингэний дутагдалд ордог.
Ходоод Архи нь ходоодны хүчлийг ихэсгэдэг. үүний улмаас ходоодны шархлаа үүсдэг. Удаан хугацаагаар архи хэрэглэснээр ходоодны салст бүрхэвч хүчлийн нөлөөгөөр шархалж ходоодны шархлаа үүсдэг.
Уушги Архи нь хүний амьсгалахад ч хүчтэй үнэртдэгийг бид мэднэ. Тэгэхлээр архины зарим хэсэг нь уушгаар дамжин амьсгалаар гадагшладаг.

Хурд: Богино хугацаанд их хэмжээний архи уух нь архи нь цусанд удаан хугацаагаар хадгалагдах нөхцлийг бүрдүүлдэг.
Уусан архины хэмжээ: Уусан архины хэмжээ нь хүний биед илрэх хариу урвалд нөлөөлдөг.
Хоол: Архи уухын өмнө хоол идсэн, ходоодондоо хоолтой байвал архийг цусанд дамжин орохыг удаашруулдаг.
Биеийн жин: Туранхай хүмүүст архины нөлөө нь хүнд том биетэй хүмүүсийг бодвол түргэн илэрдэг. Учир нь хүнд том биетэй хүмүүсийн цус болон биеийн шингэн нь илүү их байдаг нь архины биед үзүүлэх нөлөөллийг тодорхой хэмжээгээр багасгадаг.
Сэтгэл санааны байдал. Архи уухын өмнөх сэтгэл санааны байдал архи уусны дараахь сэтгэл санааны байдалд нөлөөлдөг. Жишээ нь: архи уухдаа сэтгэл гутралтай байсан хүн уусны дараа бүр илүү гутралд ордог.
Эм, бэлдмэл: Архи зарим эмийн бодистой нэгдэхэд архи болон эмийн нөлөөлөл нь ихэсдэг. Тэр ч байтугай аспирин хүртэл архины бие махбодид үзүүлэх нөлөөг өөрчилдөг.

Цусан дахь архины хэмжээг цусан дахь согтууруулах бодисын түвшингээр хэмждэг. Энэ нь цусан дахь согтууруулах бодисын хувь хэмжээ юм. үүний цусны өөрийнх нь эзэлхүүнд согтууруулах бодисын эзэлж байгаа хэмжээг харьцуулан гаргадаг. Ихэнх тохиолдолд жолоо барьж яваа хүний цусан дахь согтууруулах бодис 0.1% буюу түүнээс дээш байвал архи хэрэглэсэн байна. 84.9 гр дарс уухад л цусанд согтууруулах бодис илэрдэг байна.

Цусан дахь согтууруулах бодис Ойролцоогоор 2 цагийн дараа согтууруулах боломжтой хэмжээ 80 кг жинтэй хүнд нөлөөлөх нөлөөлөл
0.05% 30-60 гр дарс, ликор эсвэл 1-2 лааз буюу 350гр пиво уусны дараа Аливаад хариу үйлдэл үзүүлэх, шүүн тунгаах чадвар буурч, цалгар, назгай болж, өөрөө өөрийгөө хянах чадвар бага зэрэг алдагддаг.
0.1% 90-120гр дарс эсвэл 3-4 лааз пиво уусны дараа өөртөө хяналт тавих, альваа зүйлийг харах болон зохицуулах чадвар нь алдагддаг.
0.2% 150-180гр дарс эсвэл 5-6 лааз пиво уусны дараа өөртөө тавих хяналт бүр мөсөн алдагдаж, юмыг бодох санах, сэтгэл хөдлөлийн зан үйл нь ердийнхөөс өөрчлөгдөж, булчингийн үйл ажиллагаа алдагдана.
0.3% 210-250гр дарс эсвэл 7-8 лааз пиво уусны дараа Харах сонсох мэдрэхүй болон баримжаалах чадвар алдагдаж хөдөлгөөний баримжаа алдагдан, хөдөлгөөн хийхэд төвөгтэй болдог.
0.4% 270-300гр дарс эсвэл 9-10 лааз пиво уусны дараа Тархины үйл ажиллагаа дарангуйлагдаж бие засах, бөөлжих зэрэг үйлдлээ хянах чадваргүй болно. Хөдөлж ч чадахгүй болно.
0.5% 300гр -аас дээш хэмжээний дарс болон 10-аас дээш лааз пиво уухад Бие махбодь ухаан алдалтын байдалд орно. Уураг тархи нь биеийн температур, амьсгалыг зохицуулах чадваргүй болж амьсгал дарангуйлагдана. Цаашлаад үхэлд ч хүрч болзошгүй.


Согтуурал ба өвчин
Архи нь хүнийг донтуулдаг. Бие сэтгэл зүйн хувьд архинаас хамааралтай болохыг архинд донтох өвчин гэж нэрлэдэг. Архинд донтох өвчтэй хүмүүс архигүйгээр байж чаддаггүй. Нэг л ууж эхэлсэн бол ихэвчлэн зогсоож чаддаггүй. Тэд өөрсдийн эрүүл мэндээ хохироож байна гээдгээ мэдэж байвч архи уухаа зогсоож чаддаггүй.

Архинд хамааралтай болох үе шатууд
Мэргэжилтнүүд архичин болох нь "үе шат"-ыг дамждаг гэж үздэг. Дээрх үе шатууд нь тодорхой хугацаанд явагддаг. I үе шат: Ихэнх нэсэнд хүрэгчид тодорхой тохиолдолд архи уудаг. Харин бухимдал, алжаалаа тайлахын тулд архи хэрэглэснээр бэрхшээл эхэлдэг. Ингэснээр амьдралын өдөр дутмын бэрхшээлийг даван туулахын тулд архи уудаг болдог. Тэд эхлээд гэр бүл, найз нөхдөөсөө архи ууж байгаадаа өршөөл гуйдаг. Гэвч үргэлжлүүлэн уусаар яваандаа байнга уудаг болдог. II үе шат: Архийг үргэлжлүүлэн ууснаар бие махбодь нь архийг улам ихээр шаарддаг болдог. Архи уух нь тухайн хүний амьдралын чухал хэсэг болдог. Архийг яаж олж уух вэ? гэдэгт хамаг анхаарал, хүчээ зориулдаг. Ажил сургуулиа тасалж эхэлдэг. Гэвч тэд өөрийгөө архичин болж байна гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. III үе шат: Хамгийн эцсийн үе шат бөгөөд архийг хэтрүүлэн хэрэглэж байгаа нь тодорхой болно. Архи уух нь ямар ч хяналтгүй болдог. Бие махбодь нь архинд маш хүчтэй донтдог. Архи уухгүй бол бие болон сэтгэл санаа нь өвдөж зовоодог. Гэр бүл найз нөхдөөсөө аль болохоор зугтаж амьдардаг болно.

Архинаас татгалзах шалтгаанууд
Архи хэрэглэдэг байсан олон хүн архинаас гарч байна. Бие махбодь болон сэтгэл зүйн хувьд архи хэрхэн хортой нөлөө үзүүлдэгийг ойлгосноор архийг бага хэрэглэдэг болсон. Олон залуучууд архигүй амьдралыг сонгож байна. Архинаас татгалзах шалтгаанууд:
Энэ бол хууль бус ажиллагаа: Монгол улсын бүх нутаг дэвсгэрт 21 нас хүрээгүй хүн архи хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг. Хуулинд захирагдсанаар таны болон бусдын аюулгүй байдал хангагдана.
өөрийгөө завгүй байлгах: өөрийгөө хөгжүүлэх, спортоор хичээллэх шинэ мэдээлэл олж мэдэх, найз нөхөддөө туслах гэх мэт аль болох завгүй байлгах хэрэгтэй.
Энэ бол баярлаж бахархмаар зүйл биш. Архи ууснаас болж, толгой болон гэдэс ходоод өвддөг. Архи ууснаас болж ичгэвтэр үйлдэл хийж болох юм. Маш олон залуучууд архи уухгүйгээр хөгжилтэй байж чадна гэдгийг харуулж чадахгүй.
Архи хэзээ ч сайхан амтагдахгүй. Пиво болон дарс нь аятайхан үнэртдэггүй. Энэ үнэрийг мэдсэнээр иймэрхүү амттай зүйл уухыг хүсэн шунахгүй.
Архи нь асуудлыг шийдэх арга зам биш. Ихэнх залуучууд архи нь асуудлыг шийдэж чаддаггүй. Харин ч асуудлыг улам хурцатгадаг гэдийг ойлгодог.
Архи нь хэрэглэсэн хүнээ буруутай юм шиг болгохоос гадна бусдыг эвгүй байдалд оруулдаг. Ийм учраас олон хүн архинаас хол байхыг эрхэмлэдэг.


Архинаас татгалзах аргууд
Ямар нэг ур чадвар шаардсан зүйлийг хийх: Хөзрөөр э
Архигүй сан бүрдүүлэх: Архинаас татгалзах "үгүй" гэж хэлэх бүртээ болон өөр ямар нэг хорт зуршлаас татгалзах үедээ түүнээс хэмнэсэн мөнгөө хаа нэгтээ хадгалж болох бөгөөд үүнийгээ "Архигүй сан" гэж нэрлэж болно. Хэдэн сарын дараа хадгалсан мөнгөөрөө өөртөө бэлэг авах хэрэгтэй.
Архи хэрэглэдэггүй найз нөхөдтэйгөө цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрөөх. Архи уухын оронд спортоор хичээллэх, сагс, хөл бөмбөг тоглох, бүжиглэх, зэргээр архигүйгээр цагийг үрр бүтээлтэй хөгжилтэй өнгөрөөж болно.
Сайн дураараа бусдад туслах: Хэн нэгэн хүнд туслаж сайн үйлс хийж, үүнийгээ харуулах боломж олгох бюу тэд ямар нэг сонирхууштай өвөрмөц хөтөлбөр, төсөл боловсруулах, компанит ажил зохион байгуулж болох юм. Мөн эмнэлэг болон сувилалын газруудад очиж, өвчтэй хүмүүс болон ахмад настай хүмүүсийг асарч сувилан тэдэнд туслах санаачлага гаргаж болно.
Мэдээлэл дамжуулах: өөрийн үеийнхэндээ болон өөрөөсөө дүү хүүхдүүд залууст архины хор холбогдлын талаар болон архинаас татгалзсанаар гарах ач тусын талаар ойлгуулах сурталчилгаа хийж болох юм.
Спортоор хичээллэх эсвэл баг бүрдүүлэх: Сагс, хөл бөмбөлгийн баг бүрдүүлэх эдгээр спортоор хичээллэж, авъяас чадвараа хөгжүүлэх хэрэгтэй.


Архидан согтууралтын өнөөгийн байдал
Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. үндэсний аюулгүй байдлын бүтэцэд хүн ам, удмын сангийн аюулгүй байдал хамаарагддаг. Тэгвэл МЦ-ын үБА-ын дотоодын аюул гэж хэлэхэд хүрээд байгаа архидан согтууралтын явдал хамгаас чухал байна. Сүүлийн хэдэн арван жил согтууруулах ундааны хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад нэмэгдэн дэлхийн хэмжээнд жил бүр 1.8 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж байгаа нь өвчин, эмгэгийн улмаас нас барсан нийт тохиолдлын 3.2 %-ийг эзэлж байна.
Архидан согтуурснаас болж хүмүүс нэг нь нөгөөгийнхөө амь насыг бүрэлгэж, цаашилбал эхнэр нь нөхөрөө, нөхөр нь үр хүүхэд, эхнэрээ, ах дүүс нэгнийгээ, мөн автомашин согтуугаар жолоодож яваад өөрийнхөө болоод бусдын амь насыг хохироох, дээрэм танхай, хүчирхийлэл, хүчингийн гээд олон гэмт хэрэг гарахын эх үүсвэр нь болж байна. Эцсийн эцэст энэ бүхний ард харуусал, хагацлын нулимс л байдаг. үүнийг дараах статистик мэдээллүүдээс бодитой харж болно.

Архидалт ба гэмт хэрэг
2007 оны 1-р сард цагдаагийн байгууллагад 1831 гэмт хэрэг бүртгэгдэн, хэтэртлээ ууж согтуурсан 14 673 хүн эрүүлжүүлэгдэж, хэв журам зөрчсөн 1326 хүн шүүхийн журмаар баривчлагдсан нь урд оны мөн үеэс гэмт хэрэг 45.3% -аар нэмэгдэн, эрүүлжүүлэгдсэн баривчлагдсэн хүний тоо 11.9-23.6% хувиар өссөн дүн гарав. Энэ нь улсын хэмжээний эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал улам хүндэрч байгааг харуулж байна. Ийм огцом өсөлт сүүлийн 10 гаруй жилд болж байгаагүй юм байна. Хамгийн ойрын жишээ бол сая өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлсэн шинэ жилийн баярын өдрүүд юм. Шинэ жилийн өдрүүдээр золгүй байдлаар 35 хүн золгүй байдлаар нас барсан байна. 2005 онд согтуугаар хүнийг санаатай алсан - 183, холбогдогч нь 194 байсан бол 2006 онд хүнийг санаатай алсан хэрэг - 199, холбогдогч нь 217 байна. (Гэхдээ сүүлийн арваад жил гэмт хэрэг, согтуугаар үйлдсэн гэмт хэрэгийн тоо манай улсад маш ихээр өссөн учир дээрх тоо тийм ч бага тоо биш юм.) Нийт гэмт хэрэгт холбогдогсдын 30.6% нь архидан согтууралтай холбоотой юм.

Архидалт ба эрүүл мэнд
Архидан согтуурсны улмаас эрүүл мэндийн хохирол жилээс жилд нэмэгдэж, халдварт бус өвчин, осол гэмтэл, хүн амын өвчлөл, нас баралтын зонхилох шалтгаан болж байна. 1995 оноос хойш хүн амын нас баралтын шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралт тогтмол эхний байруудыг эзэлж жил ирэх тутам эдгээр өвчний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. 2005 оны байдлаар хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанд
1. Зүрх, судасны тогтолцооны өвчин (10 000 хүн амд 23.25 )
2. Хавдар (10 000 хүн амд 11.45)
3. Осол, гэмтэл, хордлогын шалтгаант үр дагавар (10 000 хүн амд 10.08)
4. Хоол боловсруулах эрхтний өвчлөл (10 000 хүн амд 4.90)
5. Амьсгалын тогтолцооны эмгэг (10 000 хүн амд 2.74) орж байна.
Хүн амын нас баралтын түвшин 10 000 эрэгтэй хүн амд 76.6, 10 000 эмэгтэй хүн амд 46.2 ногдож байна. Тухайлбал сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 4-5 дахин нэмэгдэж, хүн амын нас баралтын шалтгааны дотор 1-рт , хавдар 2 дугаарт орох болж, нас барж байгаа нь 6 хүн тутмын нэг нь хавдар өвчний улмаас эндэх боллоо. Хавдрын бүтцэнд элэг, ходоод, улаан хоолойн хавдар зонхилж, нийт хавдрын 60 гаруй хувийг эзэлж байна. Цусны эргэлтийн тогтолцооны өвчний улмаас жил бүр 5500-6000 хүн буюу 3 хүний нэг нас барж байгаа бөгөөд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна.
Хорт хавдрын өвчлөл нас баралт сүүлийн 10 жилд нэмэгдэж, хүн амын нас баралтын 2 дахь тэргүүлэх шалтгаан болсоор байна. 2005 оны байдлаар хавдрын нас баралт 10 000 эрэгтэй хүн амд 13.03, 10 000 эмэгтэй хүн амд 10.08 ногдож байна. Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, түрүү булчирхайн хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, улаан хоолой, уушгины өмөн хавдрын нас баралтын тэргүүлэх 5 шалтгаан болж байна. Осол гэмтэл, хордлого, гадны шалтгаант өвчний улмаас нас барах тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, 1990 онд нас баралтын 5-рт, 1994 онд 4-дүгээрт байсан бол 2000 оноос хойш тогтмол 3 дахь шалтгаан болж байна. Зөвхөн 2005 оны байдлаар осол, гэмтлийн улмаас гарсан нийт нас баралтын 52.5% нь согтуугаар осолд өртөн нас барсан тохиолдол байна.
Гэмтэл Согог Сэргээн Засах Клиникийн Эмнэлэгийн 2006 оны 12 сарын 20-аас 2007 оны 01 сарын 10 хоорондох статистик тоо баримтаас харахад 2959 хүн бэртэж гэмтэж ирсэнээс архи согтууруулах ундааны улмаас 373 (12.6%) гэмтэж ирсэн байна. Энэ нь бусад жирийн өдрүүдтэй харьцуулахад 2-3 дахин нэмэгдсэн байна. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд 2006 онд 499 хүн гүн хордлогонд орж ирсэнээс архины шалтгаантай 79 (15.8%) хүн ирсэн байна. 16 хордлогын улмаас нас барсанаас архины гүн хордлогын шалтгаантайгаар 2 хүн нас баржээ. өнгөрсөн шинэ жилийн баярын өдрүүдэд 11 хүн архины гүн хордлогонд орж ирсэн бөгөөд эдгээрээс 2 хүн нас барсан байна.

Дэлхий дахинаа…
Архидан согтуурсны улмаас хордох, архинд донтох өвчтэй болохос гадна зүрхний титэм судасны өвчин, тархинд цус харвах, чихрийн шижин зэрэг 60 гаруй өвчин архидалттай ямар нэг хэмжээгээр холбоотой үүсч даамжирч байгаагийн дотор элэгний хавдар, эпилепси болон осол гэмтэл, санаатайгаар хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байгаа тохиолдлын 20-30% нь архидалтаас үүдэлтэй байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ тооцолжээ. Төр засгаас архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг анхааралдаа авч үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гаалийн болон гаалийн тарифын тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай болон бусад хуулиудаар тус тус зохицуулж байгаагийн дээр эдгээр хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан Засгийн газрын тогтоол, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагын тушаал, шийдвэр гээд бүхэл бүтэн хууль эрх зүйн орчин бүрджээ. Гэвч эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтын чанар, үр нөлөө хангалтгүй, хил гааль, мэргэжлийн хяналт, хуулийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу байгаагаас архидалт, түүнээс үүдэн гарах хор хохирлын хэмжээ буурахгүй, харин ч нэмэгдсээр байна.
Согтууруулах ундаанд тавих хяналтыг татвар, үнийн бодлогоор зохицуулах явдал хангалтгүй, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг хавтгайруулан олгож, согтууруулах ундааг ямар ч зөвшөөрөлгүйгээр импортлох болсноос согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт нэмэгдэж, чанарын шаардлага хангахгүй согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ, зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагаанд тавих хяналт сул, хууль зөрчигчдөд авах арга хэмжээ үр нөлөө муутай, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах төсөв, хөрөнгө дутагдалтай, хор хөнөөл, архидан согтуурахаас сэргийлэх талаар олон нийт, ялангуяа хүүхэд өсвөр үеийнхний мэдлэг муу, архинд донтох өвчнийг эрт илрүүлэх, хяналт тавих нийгэм, хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ байхгүй байна. Архи согтууруулах ундааг ихээр хэрэглэж байгаа хэрэглэгчдийн тоо улам бүр өссөөр байна. Энэ бүхэн нь бидний хэлээд яриад бичээд байдаг үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнодог. Архидан согтуурах явдалд өнөөдөр эмэгтэйчүүд ч багаггүй хувийг эзэлж байна. Монголд 2005 оны байдлаар 25000 гаруй архаг архичин байгаагийн 8% нь буюу 2000 гаруй эмэгтэйчүүд байжээ. "Хорвоогийн ихэнх тэнэг мунхгууд согтуу эцэг эхээс төрдөг" гэж Английн гүн ухаантан Ф.Беконы хэлсэн үг гашуун боловч үнэн юм. Эцэг эхийн бэлгийн эсээр удамшлын мэдээлэл үр удамд дамждаг. Гэтэл архидалтын улмаас бэлгийн эс дэхь хромосом ген хувьсан өөрчлөгдөж удамшлын өвчин эмгэгийг үүсгэдэг. Ген хромосом хүчтэй хувьссан тохиолдолд үр хөврөл амьдарч чаддахгүй зулбадаг.
Францын эмч Пикардын бичснээр архичин нөхөртэй 11 хүүхэд гаргаснаас 10 нас барж, амьд үлдсэн ганц хүүхэд нь унаж татдаг өвчтэй байжээ. Энэ эмэгтэй архичин нөхрөө нас барсны дараа хүнтэй сууж 3 хүүхэд төрүүлсэн нь бүгд эрүүл өсч торнижээ. Жирэмсэн хүн архи уувал "Архины эмбриопати" гэдэг гажигтай хүүхэд төрдөгийг дэлхий даяар мэдэх болжээ. Энэ гажиг нь бие бялдрын дутуу хөгжил, оюуны хомсдол, эрхтэн системийн согогоор илэрдэг хүнд эмгэг юм. Жирэмсэн хүн архидахын хор уршгийг батлах зорилгоор туршлагын олон зуун хулганы хээлийн 9-14 дэх хоногт архи өгч байгаад төрөхөөс нь өмнөхөн умайг нь нээж үзэхэд үхсэн ба дутуу хөгжилтэй зулзаганы тоо архи өгөөгүй хулганыхтай харьцуулахад хамаагүй өндөр гарч байна. Тиймээс "Архины эмбрипати" гажигтай хүүхэд архи алдаг оног уудаг эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдийн 9%-д, архи байнга уудаг эмэгтэйчүүдээс төрсөн хүүхдийн 74%-д тохиолддог гэж гадны судлаачид тооцоолсон байна.
Энэ бүхнээс дүгнэхэд архидан согтуурах явдал юунаас болоод байна вэ? гэж хүн бүр өнөөдрийн нийгмийн амьдрал бидэнд нөлөөлж байна. Энэ ажилгүйдэл, ядуурлаас гэж хариулах байх. Ихэнх хүмүүс ажилгүй болохоор архи уучихлаа, ажилтай байсан бол яалаа гэж уух билээ гэж тайлбар тавьдаг. Гэтэл ажилтай хүмүүс нь ажил тарсны дараа хаа нэгэн газар очиж, хэн нэгний төрсөн өдөр, үдэлт, угталт, баярласан талархсанаа илэрхийлэх гэх мэт янз бүрийн шалтаг шалтгаанаар уудаг. Сайхан эхэлсэн баяр, үдэлт, угталт, талархал ямар нэгэн хэрүүл маргаан, хэрэг төвгийг араасаа дагуулан төгсөж байна. Иймд дор дурдсан зүйлсийг чин сэтгэлээсээ анхаарч хэрэгжүүлэхийг бүх ард түмэндээ дахин хүсч, энэхүү уриалгыг гаргаж байна.

Анхаарал зүйл
Эрүүл мэндийн боловсролын Зөвлөгөө мэдээллийн төвөөс дараах уриалгыг гаргасан байна. Монголчууд дараах зүйлийг хэрэгжүүлбэл архины хор хөнөөлөөс хол байх нь ээ.
1. Манай ард түмний эрүүл саруул оюун ухаан, энх тунх, урт насан, улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохуйн баталгааг хангахын тулд архидалттай үл эвлэрэх, архины эсрэг хамтран тэмццгээе
2. Зочноо ямар ч нөхцөлд ялгаагүй заавал согтууруулах ундаагаар дайлахыг урьтал болгох, архи дарсаар шахах, өөрөө зочинтойгоо хамтран архидах гаж зуршлаас салцгаая.
3. Гэр бүлийн нандин холбоог таслагч архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг үр хүүхэддээн зааж, зөвлөж өгөх:
4. Ахмад настан, өтгөс буурлууд Монгол ёс жудагаа дээлэн архидалтыг жигшин цэвэр ариун ёс суртахуунаар үр хүүхдүүддээ үлгэрлэн дууриалал болох:
5. Хүүхэд багачуудыг архидан согтуурах жигшүүрт дадал заншил уруу татахыг хатуу цээрлэх
6. Хэвлэл мэдээллийн байгуууллага өчүүхэн ашиг хонжоог бодож үр хойчдоо гэтлэшгүй гэм хорыг таригч архи согтууруулах ундааг сурталчилахгүй байх:
7. өрх гэрийн гал голомтыг бусьнуулж, бусдын амь насыг таслагч хортой архи, спиртийг зүй бусаар үйлдвэрлэх, наймаалах нь хойч үе, үр хүүхдээ хөнөөж буй үйлдэл гэдгийг ухаарцгаая. Хүний зовлонгоор жаргал хийгч хэн ч гэсэн сайн сайхан амьдардаггүй гэдгийг үргэлж санцгаая.
8. Архидан согтуурахтай тэмцэх асуудалтай холбогдож гарсан төрийн хууль, захирамж, тушаал шийдвэрийг иргэн бүр, төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцлагатай биелүүлцгээе
9. Архинд толгойгоо мэдүүлж, ухаан мэдрэлээ өөрийн буруугаас хордуулж улмаар хүн ард , цаашлаад нийгэмд хор хохирол учруулах аюулыг сөрж зогсох зориг тэвчээр, хориг цээрийн ухамсарт цоожийг хүн бүр оюун санаандаа баттай суулгацгаая.




- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.44 секунд -