Он-Толь - Монголын топ сайтын нэг
Он-Толь -д тавтай морил
 
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Юм нийтлэх & хийх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Сэдэв:  Хөөрхөн охид, бүсгүйчүүд
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#21: Зочин
#0: Хэрэглэгч
#30533: Нийт бүртгэл

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Долоо хоногийн дотор 10 кг хасах арга

  Хуудасны нүүр
     Зөвөлгөө :

Бичлэг  Хамгийн их үзсэн Үнэлгээ: Үнэлгээ өгөх (92 үнэлсэн)

Долоо хоногийн эрчимтэй өлсгөлөн. (Энэ аргыг эмч нар боловсруулсан тул эрүүл мэндийн гаж нөлөөгүй) Энэ аргыг сар болгон туршиж үзэж болно. Эхний туршилтын дүнд 10 кг баттай турна гэдгийг баталж байна. Харин дараачийн удаагийнхаас 3-4 кг турах болно.
1 өдөр: 1 лонх цэвэр усыг 6 хэсэг болгон хувааж хэрэглэх.
2 өдөр: Өдрийн турш 0.8 л сүү. 20-21 цагийн хооронд нэг алим.
3 өдөр: Өдрийн турш 1 лонх цэвэр ус.
4 өдөр: Ногооны өдөр. Салат (литрийн саваар) шинэхэн байцаа, лууван, бүх төрлийн ногоонуудыг 1 том халбага наран цэцгийн тостой холиод 3 порци болгон хуваана. Энэ өдөр 2 стакан ус, эсвэл 2 стакан саахаргүй цай ууж болно.
5 өдөр: Өдрийн турш 0.8 л сүү.
6 өдөр: Өглөөний хоол: чанасан өндөг, хагас аяга цай. Өдрийн 11 цагт ногооны шөл (төмс, лууван, байцаа, гээд юу ч байж болно). Өдрийн хоолонд 100 гр үхрийн мах (100 гр гэдэг нь баримжаагаар 4 чүдэнзний хайрцаг гэсэн үг) мөн 100 гр даршилсан вандуй. Їд дунд нэг алим. Оройн хоолонд алим. Оройн 9 цагт нэг алим.
7 өдөр: 100 гр тараг эсвэл 2 стакан сүү. Оройдоо зөвхөн 1 аяга сахаргүй цай л ууж болно.
Энэ хоолны дэглэмийн сайн тал нь гэвэл хямд төсөр ба 10 кг найдвартай турна. Энэ нь мөн сэтгэлийн тэнхээ ихтэй хүмүүсийн дэглэм юм. Тус хоолны дэглэмийг долоо хоногийн Даваа гаригаас эхэлбэл зүгээр (хорогдож байгаа сарнаар эхэлбэл бүр ч сайн). Эхний 3 хоногт толгой маш ихээр өвдөх магадлалтай. Аль болох их унтахыг хичээгээрэй. Гэхдээ хөл дээрээ зогсож байгаад өлсөх юм бол үр дүн нь бүр ч илүү байх болно. Жаахан сэтгэлийн тэнхээ, тэгээд л та гуалиг сайхан биетэй аз жаргалтай нэгэн болно. Илүүдэл жингийнхээ эсрэг тэмцэлд тань амжилт хүсье.

Биеэ хэвэнд нь оруулцгаая.
Өвөл гээд баахан хүнд хувцсаар өөрийгөө дарж, хавар гээд салхинд үсээ алдчихгүйн тулд ум хумгүй өөрийгөө багалж байсаар бие галбирынхаа талаар ттаг мартчихсан мэт санагдаж байна. Їнэхээр ч зуны урин дулаан цаг ирж удаан хадгалсан хувцаснуудаа өмсөх гэтэл бие галбир маань өмнөхөөсөө хамаагүй муудсаныг та лав анзаарсан биз. Ядаж байхад бүсэлхий, гэдэс гээд хамгийн хэцүү газруудаар шүү.
Та бүү санаа зов. “Өвлийн жин”, “зуны жин” гэдэг ойлголтууд байдаг ба манайх шиг уур амьсгалтай газар бол тэдгээрийн зөрүү нь 5 кгд ч хүрэх боломжтой. Эдгээр илүүдэл жинг бид зуслан явахаасаа урьдаж арилгах хэрэгтэй. Илүүдэл жингээ хянахад биеийн хүчний ажлын хэмжээ, удмын онцлог, хооллолт ба амьдралын хэв маягийн онцлог зэрэг зүйлсүүд их нөлөөлнө.
Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү хурдан турдаг боловч эмэгтэйчүүд илүү тэвчээртэй ба санаандаа төгс нийцсэн бие галбиртай болохоос нааш сэтгэл амардаггүй.
Бид таньд хоёр сарын курс санал болгож байна-Төгс төгөлдөрт хүрэх гурван алхам.

Нэгдүгээр алхам
Хавар хоолны дэглэм сахих нь тийм ч тохиромжтой биш. Гадаа хүйтэн байдаг ба таны бие организм чинь хязгаарлагдмал тэжээлийн бодисонд дасаагүй байгаа. Їүгээр ч барахгүй бүхэл хаврын турш витамин заавал уух ёстой шүү. Хоолноос бид тэртэй тэргүй хангалттай витамин ба тэжээлийн бодис авч чаддаггүй, харин хавар тэдгээр нь их хэрэг болдог.
Хавар бид өөр замаар явна-фитнес. Фитнес гэдэг үг монгол хэлний үгийн санд байдаггүй боловч энэ үгний утгыг мэдэггүй хүн бараг байдаггүй байх. Фитнес гэдэг бол эрүүл аж төрөх хэлбэр ба дасгал гэсэн үг. Харин дасгал гэдэг бол маш өргөн утгатай. Гимнастик, сунгалт, аэробика, усанд сэлэх, морь унах, гүйх, явган аялал, бүжиг гээд хөдөлж хийдэг бүх л юм орно. Долоо хоногт 3-4 өдөрт 15-30 минутыг дасгалд зориулж байхыг зөвлөж байна. Маш бага хэмжээний дасгал ч гэсэн калори шатаахад эергээр нөлөөлдөг. Оргүйгээр охинтой нь дээр гэдгийг санаж байгаа биз дээ.
Илүү жин ихтэй, бүр маш ихтэй бөгөөд хөдлөхөд хүндрэлтэй хүмүүс болон “гимнастик” гэдэг үгийг нь хүртэл үзэн яддаг хүмүүст ариа зөөлөн дасгалуудыг санал болгож байна. Ажлын байран дээрээ, дуртай буйдан дээрээ хэвтээд телевизор үзэж, уншиж, оёж, утсаар ярьж байхдаа та хөл гарны дасгал хийж болно шүү дээ. Ажил төрлийн найзууд чинь харна гэж битгий санаа зов. Ажил дээрээ дасгал хийх нь одоо моодонд ороод байгаа.
Ажил төрөл гээд таньд дасгал хийх ямар ч хүч үлддэггүй бол янз бүрийн хүч тамир оруулагч ургамалын хандуудыг уух хэрэгтэй. Уусны дараа таньд өөрийн эрхгүй хөдлөх хүсэл төрөх болно. Бие организм маань хөдөлгөөнөөр байнга дутаж байдаг. Харин бид л нэг бол зав, нэг бол хүсэл, аль эсвэл хүч байхгүй, заримдаа бүр зүгээр л залхуугаасаа болж энэ хэрэгцээгээ тэр болгон хангаад байдаггүй. Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байсан хүн бие хөшчихөж гэж их гомдолдог. Ийм тохиолдолд нурууны болон хүзүүний массаж хийлгээрэй. Дасгалаа гэнэт огцом их хийж эхэлж болохгүй. Хамаг бие чинь хөндүүр болох болно. Хэрэв ийм юм аль хэдийн болсон бол дасгалаа 1-2 өдрөөр завсарлаарай. Өдөр болгон биедээ хэт их ачаалал өгөхөөс зайлсхий, биеийн эсэндээ нөхөн үржих боломж өгөх хэрэгтэй. Мөн дасгалуудынхаа хооронд удаан завсарлаж болохгүй.
Зарцуулж байгаа хүч хөдөлмөрөөс хамааралгүйгээр ямар ч дасгал калорийн зарцуулалтыг ихэсгэж болно. Дасгалтайгаа хамт бодолтой хооллох юм бол дунд зэргийн ачааллалтай дасгал ч (явган зугаалах зэрэг) жингээ хасч тогтвортой барихад хангалттай байж болно.
Дасгал нь бүх насныханд шаардлагатай. Нас тогтсон хүмүүст бол биеийн хүчний дасгалууд нь бүр ч их хэрэгтэй. Сайн сунгалт, арай хүчтэй шүрмэс болон яс нь нас нэмэгдэхэд гарч ирдэг олон таагүй асуудлуудыг хөнгөлж өгдөг: амьсгал, цусны эргэлт, хоол боловсруулах эрхтэнүүдийг сайжруулж, үе мөчний өвчин бий болохоос сэргийлдэг. Биеийн хүчний дасгалууд нь стрессийн эсрэг маш сайн эм юм. Бяцхан зугаалга, хөнгөхөн дасгал шиг их тайвшруулдаг зүйл бараг байхгүй.
Саунд орж илүүдэл усаа алдсаны дунд жин хаяж болох боловч их хэмжээгээр хөлөрсний дараа бие организмаа хэвийн байлгахын тулд тохирох усыг нь нөхөн олгож байх хэрэгтэй.
Гимнастикт сайн түлхэц болох зүйл бол янз бүрийн туулгах эмнүүд байна. Мөн тураах тос болон массаж (массаж бол хөдөлгөөнгүй дасгал) нь маш их үр дүнтэй. (Ер нь бол эдгээр нь гимнастиктай хамт л үр дүнгээ өгдөг юм).
Гимнастик нь заавал хоолны хязгаарлалттай хамт байх ёстой. Хэрэв та байнга зарцуулж байгаагаасаа их калори хэрэглэж байвал ямар ч үр дүн байхгүй. Биеийн хүчний ажил таны юм идэх хүслийг нэмэгдүүлнэ гэж бүү ай. Учир нь юм идэх хүсэл маш удаан хугацааны турш дасгал сургуулилалт хийсний дүнд л нэмэгддэг.

Хоёрдугаар алхам
Ингээд та бараг хоёр долоо хоног дасгал хийж байгаа биз дээ. Таньд хөдөлж, амьсгалж, ажиллахад тань хялбар болж хоол боловсруулах эрхтэнгүүд чинь мэдэгдэхүйц сайжирсан байгаа биз дээ. Биеэ цаашид ч гэсэн сайтар хөдөлгөсөөр бай. Гэхдээ энэ удаад бид бас нэгэн гэнэтийн бэлэг барина. Энэ бол цэвэрлэх. Хавар, зуны цагт цэвэрлэх курс эмчилгээ заавал хийлгээрэй. Энэ нь таны биеийн байдлыг эрс сайжруулж, таныг энерги-ээр дүүрэн болгож, өөх хайлуулах процессийг түргэсгэж таны бие организмыг дараачийн алхамд бэлдэх болно. Гурав дугаар сарын сүүлийн хагас энэ үйл явдалд яг тохирох цаг. Бие организмаа цэвэрлэх арга маш олон байна. Монголчууд бидэнд хамгийн сайн танил болсон арга гэвэл гүүний саам юм. Мөн өөр маш олон арга бий ба та тэднээс дуртайгаа сонгож болно. Хаврын улиралд энэ эмчилгээгээ 1-3 долоо хоног үргэлжлүүл. Ямар ч арга сонгож авсан бай өдөрт 2-оос доошгүй литр ус уух ёстой шүү.

Гуравдугаар алхам
Харин одоо дасгал хийсэн чигээрээ хоолны дэглэм барьж эхэл. Орой унтахаасаа өмнө юм бүү ид. Нойр чинь ер хүрэхгүй бол тайвшруулагч өвс хэрэглэж болно. Жишээ нь зөрөг цэцэг, балжингарам, гаа, валериана зэрэг. Их хэмжээний В төрлийн витаминууд мөн тайвшруулах үйлчилгээтэй. Тайвшруулагч өвс В төрлийн витамин нийлэх юм бол үр дүн нь бүр ч их.
Аз жаргал гэдэг бол ганц тэмцэл ч биш бас ялалт гэж Маркс хэлсэн юм. Та хэрэв энэ бүгдийг хийж чадах юм бол орой болгон дүүрэн ходоодтой биш дүүрэн сэтгэл ханамжтай унтахаар хэвтэх болно.
Чиний биеийн галбирт тохирсон стиль.

-Өргөн, бүдүүн мөр-
Өргөн мөр, том цээжтэй бие галбир. Ийм бие галбиртай эмэгтэйчүүд ихэвчлэн том цээжин биеэ дарж, гуалиг урт хөлөө тодотгож өгөхийг хүсдэг. Эдгээр эмэгтэйчүүд ү-маягийн захтай цамц сонговол зохино. Дээгүүрээ бараан, харин доогуураа арай гэгээтэй өнгө сонговол илүүдэхгүй байх. Мөн богино банзал, нарийн өмд джинс гоё харагдах болно. Учир нь гоолиг сайхан хөл чинь жаахан бүдүүн цээжин биенээс чинь анхаарлыг холдуулах болно. Дээгүүр оноотой урт нарийхан юбка таньд маш гоё харагдах болно. Биеийнхээ дээд хэсгээр босоо, доод хэсгээр хэвтээ зураастай хувцас өмсөж бай. Хамгийн гол нь урт сайхан хөлөө тодотгож өгөх юм. Яаж ч байсан доороосоо урт, хаалттай хувцас өмсөж болохгүй. Энэ нь нилэнхүйдээ бүдүүн мэт харагдуулах болно.

-Бүх биеэрээ мариалаг-
Мярайлаг, уян налархай, дугараг мөртэй бүсгүйчүүдэд зуйван хэлбэртэй том энгэр зохино. Таны зорилго бол богино бэлхүүс болон хөндлөн зурагтай бүх төрлийн зүйлээс зайлсхийх юм. Таны хувьд харин ч эсэргээрээ биеэ урт нарийхан болгож харагдуулах хэрэгтэй. Ингэхийн тулд урт босоо зураас, шугам, хээтэй бүхнийг өмсөх хэрэгтэй. Таньд сул унжсан тунгалаг, эсвэл хагас тунгалаг хөнгөн материалтай нэлээд илэн далангүй энгэртэй цамц маш сайхан зохино гэдэгт итгэлтэй байна. Гүн, гурвалжин хэлбэртэй зах ч гэсэн сайхан зохино. Хүзүү, мөрийг чинь чимэх үнэт эдлэл ч гэсэн илүүдэхгүй байх. Таны биеэнд хөнгөн, намирсан материалтай бөөн бөөн давхараараа өлмий хүртэл чинь чөлөөтэй унжсан хувцас хэрэгтэй. Янз бүрийн чимэглэлтэй өмд, доогуур суудалтай өмд, эсвэл даашинз өмсөхдөө босоо урт зурааснуудын талаар бүү мартаарай. Өмдний чинь хоёр талд хоёр нарийхан кант, эсвэл голоор нь нэг кант, даашинз бол бүхэлдээ зураас зэргээр хослуулж өмсөөрөй. Хэрэв таны хувцас чинь өмд цамцнаас тогтож байвал дээд хэсгээрээ заавал зураастай цамц сонгож аваарай. Энэ нь таны биеийг илүү урт болгож харагдуулах болно.

-Мярайлаг, налархай-
Гоёмсог өгзөг болон нарийхан гэдэсний хослол. Нэлээд нарийхан бэлхүүс ба нарийхан мөр. Энэ нь уян налархайгийн шинж ба амархан эрүүл удам төрүүлэхийн шинж.
Магадгүй та нэлээд өргөн биений доод хэсгээ нарийхан дээд хэсэгтэйгээ зохицуулахыг хүсч байгаа байх. Тэгвэл таньд зориулсан хэдэн мэх:
Цамц, футболка, пиджак, даашинзны алин дээр ч заавал мөр хийж өмс. Энэ нь арай өргөн мөртэй мэт харагдуулах болно.
Таньд гүн ү маягийн энгэр их зохидог юм байна. Мөн ийм хэлбэрийн зах, ийм хэлбэрийн энгэрээс авахуулаад гэдэс хүртэл хээ ч гэсэн сайхан зохино. (Хиймэл мөртэйгээ хамт бүр ч сайхан харагдана) Жижиг хуниас, тийм ч том биш захыг зөвлөж байна. Ийм галбиртай бүсгүйчүүдэд дээгүүрээ бариун байж байгаад доошлох тусмаа бага багаар өргөн болдог даашинз тун сайхан зохидог юм. Ер нь даашинз бидний биед маш сайхан зохидог. Гэхдээ нам бэлхүүс, хөндлөн зураг, бичээс, хээтэй загварын ямар ч зүйлийг бүү хэрэглээрэй.

-Өндөр гуалиг-
Та өөрийгөө урт, туранхай гэж бодон жаахан таргалж биендээ галбир оруулахыг хүсдэг үү? Тэгвэл таньд жаахан санаа хэлж өгч болох л юм:
Та дугараг хэлбэрийн ү-маягийн энгэр сонгож байгаарай. Мөн бэлхүүсний шулууныг дээгүүр харагдуулахын тулд жижиг цамц, свитер, пиджак, желет өмсөөрэй. Ийм дээгүүр хувцастай байхад таны өмд чинь заавал доогуур суудалтай байх ёстой. Джинсэн өмдөө ташаан дээгүүрээ тавьж өмс. Энэ нь таны өгзөгийг том, бэлхүүсийг чинь нарийхан болгож харагдуулна. Ийм Джинс ба богино цамц хоёр бол яг таньд тохирсон хувцас юм. Та өөртөө янз бүрийн эрээвэр хураавар, тод өнгийн хээ угалз, зурагтай даашинз авахаар завдсан бол түр азна хий. Таны өндөр, галбирийг харгалзан үзвэл ийм тод өнгийн хээ угалз нь таны биеийг харьцаагүй ба мурий харагдуулах болно. Иймд дан өнгийн, жигд шулуун хээтэй даавуун даашинзыг илүүд үзсэн нь дээр болов уу. Мөн дээд доод хувцас чинь өөр өөр өнгөтэй байх хэрэгтэй гэдэг бол нэлээд чухал зүйл шүү. Албаны хувцаснаас таньд богино юбкатай хослол их зохино. Зун ч гэсэн богино шорт өмсвөл урт хөлийг чинь арай богино болгож харагдуулах болно.

-Элсэн цаг шиг гуалиг бие-
Та маш гоё биетэй юм. Өгзөг болон бэлхүүсний төгс харьцаа. Энэ бол маш том гадаад үзэмж ба таньд маш олон төрлийн хувцаснаас сонголт хийх боломжийг олгож байгаа юм. Та бараг бүх төрлийн хувцасыг өмсөж болно гэдэгтээ бүү эргэлзээрэй. Гэхдээ хэдэн зөвөлгөө өгөхөд бас л илүүдэхгүй байх. Таны дээд болон доод хувцас чинь нэг өнгийнх байвал өөр өөр байснаасаа хамаагүй дээр харагдах болно. Мөн янз янзын чимэглэлтэй бүснүүд таны гуалиг сайхан бэлхүүсийг улам ч тодотгож өгөх болно.





  Re:
Энгийн хэрэглэгч
 
jagaauka
 
Нэгдсэн: 2010/12/12
Бичлэг: 2
Байршил:
:-) yamarch bsan margaashaas ihleed turshij uzii yu boloh ni uu 7 honogiin daraa bichii :-?
2012/10/17 20:00
  Бүртгэл

  Re: Амжилт
Энгийн хэрэглэгч
 
BayanBayaraa
 
Нэгдсэн: 2012/8/30
Бичлэг: 3
Байршил:
Юуны өмнө энэхүү зөвлөмжийг бэлтгэсэнд баярлалаа. Яг одоо туршиж үзнэ гэхгүй ч заавал туршиж үзэх болно. Амжилт охидуудаа

[ Зассан BayanBayaraa On 2012/8/30 16:20 ]
2012/8/30 16:17
  Бүртгэл Вэб сайт

  Re: zvgeer yum bishvv
Энгийн хэрэглэгч
 
katalina
 
Нэгдсэн: 2012/8/29
Бичлэг: 1
Байршил:
heregjvvlj vzi l gj bdood bna.er ni bolomjiin l yum bnashd :-D :-D
2012/8/30 16:14
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
jagaauka
 
Нэгдсэн: 2010/12/12
Бичлэг: 2
Байршил:
goe arga bna zaawal turshij uznee margaashnaas ehelnee 7 honogiin daraa ur dung ni bichinee
2012/5/17 21:01
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
2007suvd
 
Нэгдсэн: 2010/8/1
Бичлэг: 1
Байршил:
hi bi 7 honogiin tursh har talh idej us l uujiin tsagaa tulhaar neeh ulsduggui l yum bn 2 doh udriinhuu ugluu l 1 zusem talh ideed tsadchihsan....heregjuuleed uzee zaluuchuudaa amjiltand hurdeg yum bna deerh arga harin ch bur uguumur arga bna
2011/5/8 13:14
  Бүртгэл Вэб сайт

  Re:
Энгийн хэрэглэгч
 
kheska
 
Нэгдсэн: 2011/3/16
Бичлэг: 3
Байршил:
yoooy,INGEJ OLSON BARIN TURAX XETSUU BXAA.ODRIIN XOOL IDEXGUI JAAXAN L UDCHIXAAR UUR XUREED XARSAN XUN BOLGONOO ZAGNAMAAR BOLOOD BDG SHDEEE.TGD BUTEN 7 XONOG TIIM UURTAI AASHTAI YAVAX YMUU?
2011/3/17 15:28
  Бүртгэл

  Re: uuuu
Энгийн хэрэглэгч
 
zayagirl
 
Нэгдсэн: 2011/2/19
Бичлэг: 1
Байршил:
gogo ym bn turshij uznee :-)
2011/2/19 22:14
  Бүртгэл

  Re: tadu
Энгийн хэрэглэгч
 
tadu
 
Нэгдсэн: 2010/11/18
Бичлэг: 1
Байршил:
uneheer 10 kg turah bol dajgui yum.
:-P
2010/11/30 16:03
  Бүртгэл

  Re: hi
Энгийн хэрэглэгч
 
ganzaya
 
Нэгдсэн: 2009/6/26
Бичлэг: 1
Байршил:
hi yu baitsgaan? bi arai oor arga mdhiin bnaa. hoolnii Japan zagwariin arga. ooroo turshij uzeeguildee. ghdee sn arga
2009/6/26 13:26
  Бүртгэл

  Re: Hoolnoos tatgalzahgui turah arga baina uu
Энгийн хэрэглэгч
 
gamp
 
Нэгдсэн: 2007/10/25
Бичлэг: 1
Байршил:
Hoolnoos tatgalzahguigeer turah arga baina uu, ta minee? :)
2009/2/1 11:23
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
narhan
 
Нэгдсэн: 2009/1/9
Бичлэг: 1
Байршил:
turshij vzneee turwal sain l bn amjilt :-o
2009/1/9 22:59
  Бүртгэл

  Re: eey
Энгийн хэрэглэгч
 
glanda
 
Нэгдсэн: 2008/10/31
Бичлэг: 1
Байршил:
thanks goe zoblogoo bn
2008/10/31 20:42
  Бүртгэл

 zz1
  Re:
Сэргэж буй хэрэглэгч
Сэргэж буй хэрэглэгч
 
zz1
 
Нэгдсэн: 2008/10/23
Бичлэг: 18
Байршил:
Turshij uzmeer yum bn. Hajuud yum ideed bgaa humuusiig yah ve? :-x
2008/10/23 15:50
  Бүртгэл

  Re: turshinaa
Энгийн хэрэглэгч
 
nyamzul
 
Нэгдсэн: 2008/9/25
Бичлэг: 1
Байршил:
saihan zovlogoo ugsund danke
2008/10/2 4:58
  Бүртгэл

  Re: hi
Энгийн хэрэглэгч
 
haliunaa_0919
 
Нэгдсэн: 2008/7/15
Бичлэг: 2
Байршил:
hi all bi neg hhunees ingej sonssin bna 3han honogt 3 kilogram turay gewel erdoo alim l idehed hangalttai odoriin tursh 8-) alim gdg hunii bied ch sain bi eniig gehdee turshij uznee .... 7n honogt 10 kilogram hasdag heregee...
2008/7/15 17:22
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
Jsey
 
Нэгдсэн: 2007/7/7
Бичлэг: 2
Байршил:
wow.it sounds nice.but i think 10 kg is impossible.anyway, that's just my opinion.not only girls and also some boys need to try this way :-) goodluck !!! :-)
2008/6/7 23:08
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
nyambaatar
 
Нэгдсэн: 2008/6/5
Бичлэг: 2
Байршил:
ene turshij vzvel boldog um yy tegeed 7 honog hooloo soigood shuud um idheer chin bie n d sainaar noloolh yy gehdee vznee biv odoo barag 100 kl tei p ;-) :pint:
2008/6/5 3:37
  Бүртгэл

  turshij uzew
Энгийн хэрэглэгч
 
juljaga
 
Нэгдсэн: 2007/12/11
Бичлэг: 1
Байршил:
bi eniig barij uzsen 4kg tursan . Nemelt dasgal eneter hiigeegui.
Ehendee barag yuch idehgui aimaar elsehiin bn gej bodsonch yag barihad tiim bish bsan. 3 bolon 5dahi edree sain teseerei !!! gej zewley ;-)
Bas Deed tald neg hun :- bieiin shingeniig bagasgaj bga bolhoor turjiigaan , duusanguut butsaad nehchihne gesen bsan . Teheern bi hoolnii deglemiin hajuugaar tsewer us baga bagaar uuj bsan.
Odoo 2dahi doloo honogtoo urgeljluulj barijiin, dundaa ywaa dahiad 2kg tursan :-D :-D :-D :-D
gol n deglemee duusanguut ih idej bolku, joohon joohnoor id, 7 honogiin guriiltee ballahguig hicheegeerei !!!

[ Зассан juljaga On 2008/5/24 20:07 ]
2008/5/24 18:01
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
zayahan
 
Нэгдсэн: 2007/9/4
Бичлэг: 2
Байршил:
turshin uznee
2008/5/14 15:15
  Бүртгэл

  Re: hi
Сэргэж буй хэрэглэгч
Сэргэж буй хэрэглэгч
 
Saeko
 
Нэгдсэн: 2007/4/4
Бичлэг: 33
Байршил:
turshij uzne
2008/5/7 23:19
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
saku007
 
Нэгдсэн: 2008/4/8
Бичлэг: 2
Байршил:
hi all. er n bol turax hamgiin sain arga bol enirge shaardsan ajil hiix. jishee n sex, hiwsee ugaah.... harin hooloo soih maygiin iim zvil naanaa hurdan turaadag ch tsaanaa ervvl mended chn muu shde
2008/4/8 20:34
  Бүртгэл

  Re:
Сэргэж буй хэрэглэгч
Сэргэж буй хэрэглэгч
 
molor
 
Нэгдсэн: 2007/7/23
Бичлэг: 12
Байршил:
minii bodloor hooloo soihdoo bish bhaa nogoonii salatiig l ideed bhad ayandaa turah blgui dee mah budaa 2 iig holih hamgiin ayultai gej yaponchuud heldiin bna lee
kimchi bolon busad haluun noogoond darsan nogoonuud l ideed yawahad ok bhaa
2008/3/26 17:10
  Бүртгэл

  Re: Долоо хоногийн дотор 10 кг хаса
Энгийн хэрэглэгч
 
teatime
 
Нэгдсэн: 2007/11/25
Бичлэг: 1
Байршил:
deerh argiig trshij yzsen. jaahan jin hasah n hassanch, 10 kg n gedeg n harin hudlaa bna. minii huvid 3 kg l hassan. :-x
2008/3/13 16:48
  Бүртгэл

  Re:
Сэргэж буй хэрэглэгч
Сэргэж буй хэрэглэгч
 
yu_jing
 
Нэгдсэн: 2007/8/20
Бичлэг: 32
Байршил:
eniig tegeed jinheneesee turshij uzsen hun bgaamuu.?
nuluu bn uu.?
2008/2/19 20:16
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
lhamka
 
Нэгдсэн: 2008/1/8
Бичлэг: 1
Байршил:
Dajgui yum aa. Mash ih tewchih l heregtei yum baina daa.
2008/2/18 17:24
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
sumiyabat
 
Нэгдсэн: 2007/11/24
Бичлэг: 1
Байршил:
tewcheertei xiiwel neeree turwal sain l bna
2008/2/16 23:42
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
galig
 
Нэгдсэн: 2007/9/18
Бичлэг: 1
Байршил:
turshij uzenee unheer hel turahgui bol yah ym we
2007/11/30 18:07
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
tubotse
 
Нэгдсэн: 2007/10/29
Бичлэг: 1
Байршил:
dajgui yumaa!
2007/11/4 15:17
  Бүртгэл

  Re:
Сэргэж буй хэрэглэгч
Сэргэж буй хэрэглэгч
 
boloroo11
 
Нэгдсэн: 2007/11/3
Бичлэг: 11
Байршил:
goy yum hergejuulj uzeeree
2007/11/4 13:41
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
obsaho
 
Нэгдсэн: 2007/8/26
Бичлэг: 2
Байршил:
Zaaval olsohdoo ch gol ni bish, odort ni idsen hoolniihoo kaloriig (kl) shataagaachee. ~Neleen gorchihood~ deeshee harj hevteed TV uzdeg ni taniig buduuruuleh shaltgaan, tegeed ch ih iddeg humuust naad hodood chini sunadag hogiin sav bish, taaruulj id ain hehe
2007/9/9 4:46
  Бүртгэл

  Re: Долоо хоногийн дотор 10 кг хаса
Сэргэж буй хэрэглэгч
Сэргэж буй хэрэглэгч
 
yu_jing
 
Нэгдсэн: 2007/8/20
Бичлэг: 32
Байршил:
taalagdlaa...
hergjuulbel ug ni sain l bh daa... :-P
2007/8/31 14:21
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
suree
 
Нэгдсэн: 2007/5/15
Бичлэг: 1
Байршил:
nadad ih taalagdalaa bayarlalaa tsashid olon saihan zobolgoo oruulj baigaarai
2007/8/23 12:51
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
sarana
 
Нэгдсэн: 2007/7/24
Бичлэг: 2
Байршил:
erchimtei turah ene ter gesen deglem ih demii sanagddag... erchimtei tursnihaa daraaa uhtelee hooloo soison yum chin geed butsaad l iddegsht, tegeeel butsaj targalaad, hodoodoo ch gemteegeed... yor ni bol dandaa l idej uuj biagaa yumaa zov tohiruulah heregtei bh..
2007/8/20 17:05
  Бүртгэл

  Re:
Энгийн хэрэглэгч
 
chudaa
 
Нэгдсэн: 2007/5/4
Бичлэг: 3
Байршил:
en buhen nadad taalagdlaa eniig turshij vznee bka

[ Зассан chudaa On 2007/8/13 6:11 ]
2007/8/13 13:08
  Бүртгэл
- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.61 секунд -