Шатар мэддэг хүн урт наслана гэдэг. Нэр ус нь үл мэдэгдэх олон үеийн урчууд яс мод чулуугаар шатрын дүрс сийлж байв. Түүхийн сурвалжаас үзвэл Монгол овогтноос шатар анх үүсч тархсан гэсэн дүгнэлт хийж болно. Манай эриний 450-550 жилийн турш Хүннү нар Энэтхэгт байнга довтолж цэргүүдээ хэсэг хэсгээр нь үе улируулан нутагшуулж байжээ. Иймд Хүннүчүүд өөрсдийн олон ёс заншил тогтоолыг нутгийн хүмүүст зааж сургасан байна гэж үзэх үндэстэй энэ үед гадаад харилцаа сайтай байсан Энэтхэг орноос Монголд үүссэн гэж таамаглал тарах үндэс байжээ. Нүүдэлчин монголчуудаас хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт оруулсан олон төрлийн эвлүүлэх угсрах зангидах болон хөлөгт тоглоомын нэг бол Монгол шатар билээ. Монгол шатрын дүрсүүд нэр томьёо нүүдэл зэрэг нь дан ганц мал аж ахуйтай уялдсан байдаг ба цэрэг дайны холбогдолтой үг үсэг шатарт хэрэглэдэггүй нь эв ёсыг эрхэмлэдэг малчин ардын үүсгэсэн тоглоом болох нь нэг гол баталгаа болдог. Монгол шатрын дүрс европоос ялгаатай, үүнд зэрэг дэвийг төсөөлж тусгалаа олжээ. Жишээ нь шатрын ноёныг ширээн дээр залран суугаа хаанаар дүрслэн хийдэг байв. Монголчууд бэрсийг бар юм уу малчдын хамгийн үнэнч нөхөр найдвартай манаа болсон нохойн дүрсээр төлөөлүүлнэ. Монгол шатарт зааныг тэмээ орлоно. Монгол шатарын морь бол их жавхархаг давхиж яваа юм уу булгиж буй морины дурс байна. Монгол шатрын тэрэг бас их өвөрмөц бөгөөд тэр нь голцуу хос морь хөллөсөн мухлаг тэрэг байна. Хүүг барилдаж буй хоёр хүүхдийн дүрсээр төлөөлүүлнэ. Монгол шатрын нүүдлийн нарийн нэр томъёотой байна. Жишээ нь хүүгээр шалахад "цод" заан (тэмээ)-аар бол "дуг" тэрэг бэрсээр бол" шаг" гэнэ. Ноёныг мадлахад "мад" гэнэ. Бэрсийн өмнөх хүүг нэг нүд алгасч нүүнэ. Бусад хүүд ийм давуу тал байхгүй. Монгол шатрын ноён бэрс тэрэг тэмээ морь хүү зэрэг дүрс нүүдэл болгон гүн утга санаа илэрхийлдэг. Ноён намбалаг ухаалгаар ойр ойрхон нүүж өөрийн бод хүүгээ захиран тэднээр хамгаалуулан айлын ноёныг шахаж хожих зорилго тавина. Хэцүү үед өөрийн бүх бод хүүг айлд өгч ганцаараа үлдэх "нүцгэрэх" эсрэг тоглогчтойгоо тэнцэхийг эрхэмлэнэ. Монгол шатрын бэрс бол идэвхтэй, идэвхгүй хоёр янзаар нүүж ноёндоо үнэнч зүтгэж бусад бод хүүгээ хамгаалан бэрх үед өөрөө айлд идэгдэж эзнээ хамгаалах чадвартайгаараа хамгийн хүчтэй бод юм. Монгол шатарт зөвхөн наймдугаар шугамд гарсан хүүг бэрс болгоно. Хожиж буй тал эсрэг тоглогчоо ганц ноёнтой нь үлдээвэл тэнцсэнд тооцно. Мөн ноён нүүх нүүдэлгүй жид болвол тэнцэнэ. Монгол шатарт мориор шалж мад хийхийг хориглоно. Энэ нь Монгол хүн Мориныхоо хөлд үрэгдэхийг муу үхэл гэж цээрлэдэгтэй холбоотой. Монгол шатарт олон сонирхолтой гараа болон хожлууд бий. Хоёр тэмээний тэшилт хоёр морины хатираа, Мөн таван халуун хүртээх, хүүгийн үүхий хүртээх, уран бэрийн хожил зэрэг уран сайхан хожил төгсгөл байдаг. Ийм хожил хийхэд шаардагдах бод хүүг үлдээх нь шатар тоглогчдоос их ухаан шаардана.