Он-Толь - Монголын топ сайтын нэг
Он-Толь -д тавтай морил
 
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Юм нийтлэх & хийх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Сэдэв:  Охид & Эмэгтэйчүүд
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#13: Зочин
#0: Хэрэглэгч
#30534: Нийт бүртгэл

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Цөс чулуужих

  Хуудасны нүүр
     Эрүүл мэнд :

Бичлэг  Хамгийн их үзсэн Үнэлгээ: Үнэлгээ өгөх (3 үнэлсэн)

Цөс чулуужих өвчин нь цөсний хүүдийн цочмог үрэвсэл бөгөөд нян цус .тунгалгийн замаар болон гэдэсний халдвар өгсөх замаар цөсний хүүдийд орж цөсийг цочмогоор үрэвсүүлснээс үүсдэг. Цөсний хүүдийн цочмог үрэвслийг чулуутай ба чулуугүй гэж ангилдаг. Эхнийхийг нь цөс чулуужих өвчин гэнэ. Цөс чулуужих өвчний эмнэл зүйн явц:
1. Ямар нэгэн зовиургүй, элэгнээс холестериноор баялаг цөс ялгарч, цөсний хүүдийд тундас үүсгэх үе.
2. Цөсний хүүдийд чулуу хэлбэржин, 5-10 жил үргэлжлэх үе, дээрхи 2 үед эмнэл зүйн шинж илэрдэггүй.
3. Эмнэл зүйн илрэлийн үе буюу цөсний чулууны тоо, хэмжээ, байрлал ба бүтцээс хамаарч удаан хугацаанд гэдэс дүүрэх, ам гашуу оргих, дотор муухайрах, хоолны шингээлт алдагдах, өвдөлт хурц биш, үе үе түр зуурын хүчтэй өвдөлтөөр илэрсээр баруун сүвээгээр гэнэт хүчтэй өвдөж, зарим үед өвдөлтөөс болж албадмал байдалд орох ба энэ нь ихэвчлэн мэс заслын эмчилгээ шаарддаг үе. Цөсний чулуу нь цөсний үндсэн бүтээгдэхүүн болох билирубин, холестерин, кальциас тогтоно. Аль бүрэлдэхүүн нь илүү байгаагаас хамаарч:
-холестериний
-нөсөөний
-шохойн чулуу гэж ялгана.
Бодисын солилцооны хямралаас холестериний хэмжээ ихсэж ялангуяа холестерин, фосфолипид /лицитин/ цөсний хүчлийн харьцаа алдагдахыг цөсөнд чулуу үүсэх үндэс гэж үздэг.
Цөс чулуужих өвчин үүсэхэд таргалах, хэт турах, чихрийн шижин, архаг гемолизийн цус багадалт, өндөр насжилт, цөсний замын шимэгч хорхойн өвчин, газар зүйн онцлог зэрэг нь нөлөөлдөг. Сүүлийн үед судлаачдын үзэж байгаагаар, бамбайн булчирхайн үйл ажиллагаа бууралт буюу гипотиреоз цөс чулуужих өвчин ихээр үүсгэж байгаа ажээ. Бамбайн булчирхайн үйл ажиллагаа буурахад гаднаас нь тэмтрээд бид юу ч мэдрэхгүй харин эхо оношлогоогоор оношлоно. Цөс чулуужих өвчний ерөнхий шинжүүд:
-Баруун сүвээгээр гэнэт хүчтэй хатгуулж өвдөх ба баруун rap, мөр рүү өвдөлт дамжина.
-Дотор муухайрч бөөлжинө. Хурц, хуурсан, хайрсан хоол идэх, архи уух, хоолны дэглэм алдагдахад ам гашуу оргин, амнаас муухай үнэр үнэртэнэ.
-Арьсны тууралт гарч, загатнана. Заримдаа өтгөн хаталт, суулгалт ажиглагдана.
-Хэл зузаан өнгөртэй, хуурай болно. Үрэвсэл даамжрах үед цөсний хүүдий идээлж, 37-39 хэм хүртэл халуурна.

Цөс чулуужих өвчний эмчилгээ

Цөс чулуужих буюу цөсний хүүдийн цочмог үрэвсэл нь хэдийгээр хэвлийн хөндийн мэс заслын өвчний ангилалд багтдаг боловч хэрвээ цөсний чулуунууд нь жижиг, ямар нэгэн зовиургүй буюу зовиур багатай байвал мэс засал заавал хийлгэх шаардлагагүй гэсэн эмч нарын үзэл баримтлал бий. Цөсний чулуу нь сараас сард мод шиг ургаж, байнга томордог боловч түүнийг эмийн болон бусад эффирент /тухайлбал цус цэвэршүүлэх/ эмчилгээ, хоолны дэглэм чанд баримталснаар томруулахгүй байх боломжтой. Ер нь зовиур өгдөггүй байсан чулууг мэс ажилбараар авсны дараа цөсний хагалгааны хам шинж, нойр булчирхайн үрэвсэл зэрэг хагалгааны дараах хүндрэлүүд байнга ажиглагддаг. Цөс хөөх, цөсний хүүдийн хөдөлгөөнийг сайжруулах эмийн эмчилгээг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр заана. Эхо шинжилгээгээр цөсний чулуутай гэж оношлогдсон бол юуны өмнө биеийн жингээ хасах буюу тогтмол барьж байх арга хэмжээ авах нь чухал. Бие махбодиос илүүдэл өөхийг гадагшлуулж, цусан дахь холестриний хэмжээг бууруулах нь цөс чулуужих өвснөөс урьдчилан сэргийлэх, нэгэнт үүссэн чулууг томруулахгүй байх гол арга юм. Цусан дахь холестриний хэмжээг бууруулахад цус цэвэршүүлэх эмчилгээ онцгой ач холбогдолтой. Цусан дахь холестриний хэмжээ 5.2 байх ёстой. Холестриний хэмжээ их байх нь судас хатуурал ба тархины судасны өвчнийг ч үүсгэх суурь болдог. Цус цэвэршүүлэх эмчилгээний үр дүнд судас хатуурлын өөхөн бөөмөнцөрүүд хайлж, судасны хана цэвэрлэгдэхээс гадна холестрин хэвийн хэмжээндээ орно.

Цөс чулуужих өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Цөс нь хүний биеийн хамгаалах механизм болох иммуноглоблуныг дэмждэг. Бид хэвийн хэмжээндээ зөв хооллож байвал цөс хуралдахгүй. Харин хэт их тослог хоол идэх, хөдөлгөөний дутмагшилд орох, эслэг багатай хоол хэрэглэснээр цөсний ялгаралт алдагддаг. Хоолыг заавал олон удаа бага багаар хэрэглэж байвал зохино. Бидний өдөр тутам идэх хоол ундны 30 хувь нь өглөө байх ёстой. Цөс дамжуулах замын алдагдал ихэвчлэн ядаргаа, сульдаагаар илэрдэг тул ажил-амралт, хоолны дэглэмийг нарийн чанд сахих хэрэгтэй.
Цөсний хүүдийн болон нойр булчирхай нь нэг ерөнхий цорготой байдаг тул цөсний хүүдийн ачаалал ихэдсэн үед нойр булчирхайн цорго руу цөс хаягддаг. Тэгэхээр цөс чулуужих өвчний үед нойр булчирхайн үрэвсэл байнга дагалддаг ба цөс чулуужих өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд нойр булчирхайгаа хамгаалах, дэмжих байгалийн гаралтай ферментүүдийг эмчийн заавраар байнга хэрэглэж байх нь зөв юм. Дашрамд өгүүлэхэд, ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг зөв сонгож, зөв хэрэглэж чадвал сөрөг үр дагаваргүй үйлчилгээ сайтай болох нь нэгэнт нотлогдоод байгаа.




- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.37 секунд -