Он-Толь - Монголын топ сайтын нэг
Он-Толь -д тавтай морил
 
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Юм нийтлэх & хийх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Сэдэв:  Залуус
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#15: Зочин
#1: Хэрэглэгч
#30534: Нийт бүртгэл

ganenkhdelger

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Хурим найрын дэг ёс

  Хуудасны нүүр
     Ёс заншил :

Бичлэг  Хамгийн их үзсэн Үнэлгээ: Үнэлгээ өгөх (7 үнэлсэн)

Нэн эрт цагаас монголчуудын дунд цагаан сарын баяр, цасны баяр, гэрлэх хурим найр, жасаа хуруулж даллага авах, эсгий хийх, үрс гаргах, уул (сүлдний цэнгээн) найр, хаад ноёдын зэрэг залах, хутагт хуншгийн найр зэрэг олон төрлийн найр хурим наадам болдог байжээ.
Эдгээр найр хурим нь тус бүртээ дотоод дэг журам, горимоо маш нарийн баримтлан зохихёсны ёслол, зан үйлээр гүйцэтгэгдэж иржээ. Тухайлбал шинэ гэрийн найранд эхлээд гэр мялаалгын ерөөл хэлж, тооно, хана, унь, баганаахувин дүүрэн сүүнээс цацал өргөсний дараа найр эхэлдэг уламжлалтай байжээ. Энд бид халхчуудын хурим найрын ерөнхий уламжлалт хэв заншил, ёс горимоос өгүүлье.
Хурим найр зарлан товлосон тэр өдөр уг айл, саахалт ах дүүс, нутаг усны хүмүүс хүрэлцэн рж, хуран цугларч гүйцэхэд цай, хоолоор дайлж, гэрийн найрын зоогийн тэргүүн болох ууцаа гардан хөндөж таллан бүх хүмүүст хувь хүртээн, найрт ирсэн бүгдэд талархаад, найр эхлэх босныг мэдэгдэн нутаг хошуундаа нэр хүндтэй, даруу төлөв, шулуун шударга, ахмад хүнээр найрын ёс горим, найрлагчдын дэг журмыг сахиулан найрын явцыг удирдахнайрын даргыг сонгох санал, хүсэл байгаагаа хэлдэг ажээ. Найранд цугларагсад гэрийн эзний уг саналыг хүлээн авах юм уу, эсвэл өр хүнийг сонгох санал гаргах хэлбэрээр найрын дарга ахлагчийг сонгодог байжээ. Найрын дарга гэрийн хойморт суудлаа эзэлж, олны итгэмжилсэн эрхийг эдэлж, найрыг зохистой удирдан явуулхаа хэлж найрын үргэлжлэх хугацаа, дотоод дэг ёсыг таниулаад сархад түгээх нэг сөнчин, хоёр аягачин томилдог ажээ.
Халхчуудын найр хуримын ёсонд найрлагчид найрын даргын баруун, зүүн хэсэгт хуваагдан суух бөгөөд өндөр настангууд, дуучин хөгжимчид гэрийн зүүн хоймор, тэдний удаагаар авгайчууд бүсгүйчүүд насны дарааллаар сууцгаадаг. Баруун хэсгийн хойморт лам нар болон эрчүүд насны эрэмбээр суух дэг ёстой. Найрлагч олон тийнхүү таллан суухдаа монгол гэрт суух суудлын ёс горимын дагуу суугаа талын өвдгөө цомцойн суух бөгөөд хүн бүхэн дээлийнхээ товчийг бүрэн товчилж, хувцас хунараа зөв өмсч, малгайгаа тэгш тавьж, найрын дэг ёсыгхатуу дагаж найрт идэвхитэй оролцох үүрэг бүхий байжээ.
Хүү гэрлэх хурим найрт гэрийн баруун талаар хүү тал, зүүн талаар хүүхний тал, мөн л насны эрэмбээр сууж.найрлах найрыг хамгийн өндөр настай хүн эхлэх ёс горим байсан ажээ.
Найрын бүх үйл явцыг найрын дарга удирдан явуулж төгсгөх ёстой ба хэрэв найрлагчдааснайрын дэг ёсыг зөрчих, тухайлбал суугаа хөлөө болон суудлаа солих, найрын дундуур тамхи татах, зохисгүй элдэв үг хэлэх, ярих, үймээн шуугиан гаргахаяны хундаганаас татгалзах зэрэг үзэгдэлд найрын дарга тухайн хүнийг туушаан (хул) торгон шийтгэж, сургамжийн үг хэлдэг заншилтай байв.
Найрын дарга томион гарагсан сөнчин, аягачин нарт нйрын эхлэлгурван дугараа барихыг даалгахад хоёр аягачин гэрийн баруун, зүүн дээд талаас доошлон хоёр талын хүмүүст хултай айргаа барьж, найрлагчид цөм гурван удаа ууцгаасны дараа найрын даргаэхлээд ерөөл хэлээгүй бол ерөөлчөөс ерөөл хүсч хадагтай айраг (хундагатай архи) барьдаг ажээ. Энэ үед хөгжимчид хуураа хөглөн "хөг нийлүүлж" ерөөл дуусахад найрын даргад хөгжмөө хөглөж бэлэн болсноо уламжилна. Халхын найр хурим дээр морин хуур, хуучир, лимбэ зэрэг хөгжмийн зэмсгээр тоглож, тэдгээрийн эгшиг аялгуунд уртын дуу гоцлон дуулж, бадгуудын хооронд найрлагчид нийтээрээ "түрлэг" түрдэг байжээ.
Халх найр хуримд дуу дуулах ёс горим сөнл баримтлахуламжлалт дэг журамтай байлаа. Халхчуудын дунд найр наадмыг "Түмэн эх"-ээр ая барьж эхлэх ёс нэлээд нийтлэг дэлгэрчээ. Харин Боржигин халх бусад халхын хошуудаас "Боржигин найр"-ын дэг ёсоороо өвөрмөц алдартай байсан нь найрын эхлэх дуугаараа бас мэдэгдэж байна. Боржигин халхад найр, хурим "Авралын дээд"-ээр эхлэж байв. Ийнхүү халхчуудын найрын дэг горим, зан үйлд эхлэлийн дуу байдгийн адил найрын ид үеийн, найрын завсарлагын, найрын төгсгөлийн гэх мэт утга агуулгаар тогтоон дуулагдаж ирсэн дуутай байжээ.
Найрын эхлэл, ер нь найрт нэг дууг эхлэвэл заавал бүтэн дуулж төгсгөдөг ёстой ажээ. Эхлэл дуу гүйцсэний сүүлд найрын олонд дахин айраг барина. Үүний дараа 2-3 дуу дуулж, тэдгээр дуу бүрийн завсарт" бага дугараа" хэмээн айраг сөгнөнө. Бага дугараа ууж, дуулцгаасны дараа "дагнаа" гэж их хулаар (туушаан) айраг барьж, бүгд ууцгаасны эцэст найрын дарга нийтэд гадаалах зөвшөөрөл олгож буйг зарлана.
Гадаалж тамхи татаж, морь малаа хараад эргэж орохдоо найрлагчид дор бүрийн түрүүчийн суудалд суух ёстой. Тийнхүү суудлаа эзэлснийг найрын дарга хянан үзээд найр үргэлжлэх болсныг нийтэд анхааруулан дуучинд ая барих зөвшөөрөл өгнө. Дуучин ая барьсны хойно "бага туушааны дугараа" гэж хүн бүрт жижиг туушаанаар 3 удаа айраг барина.
Халхчуудын найр хуриманд ийнхүү айраг сөгнөж, дугараа барих ёсонд "солбио дагнаа" барих ёс байв. Солбио дагнаа гэдэг нь зүүн талынханд даргаас эхлэн, баруун талынханд сөнчөөс эхлэн хултай айраг барихыг хэлдэг ажээ. Солбио дагнаа барьсан хойно дахин гадаалцгаан амарч байгаад Найраа үргэлжлүүдэг. Энэ үеэс тусгайлан дугараа зарлахгүй, дуу хуурын завсар айраг барих боловч найрын дэг журам, ёс горим хэвээр үргэлжлэнэ.
Найр өндөрлөх цаг дөхөхөд гэрийн эзэн найрын даргад: За манай сөн чилж байгаа бололтой. Найраа өндөрлөе! Хэмээн хэлэхэд найрын дарга найрын төгсгөлд дуулдаг ("Энх мэнд", "Хантарган баахан хар", "Хөхөө шувуу") уламжлалт дуугаар ая барьж, гэрийн эзэн ерөөлчөөр сөнгөө ерөөлгөөд дараа нь тухайн найр хийх болсон шалтгаант зүйлийг ерөөлгөх, мялаалгах заншилтай байжээ.




- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.46 секунд -