Он-Толь - Монголын топ сайтын нэг
Он-Толь -д тавтай морил
 
Үндсэн цэс
Үндсэн нүүр
Монгол клип
Сүүлд нийтэлсэн 100
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Хошин шог
Их үзсэн
Топ үнэлгээтэй

Монгол дуу сонсох
Сүүлд нийтэлсэн 100
Их сонссон
Топ үнэлгээтэй

Монгол зургийн цомог
Их үзсэн зургууд
Бичсэн сэтгэгдлүүд

Мэдлэг
Бичлэг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан бичлэг
Топ үнэлгээтэй

Монгол дууны үг
Дууны үг бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Уран зохиол
Юм бичих
Сүүлд нийтэлсэн 100
Их уншсан

Тоглоом
Файлын сан
Файл бичих
Их татсан
Топ үнэлгээтэй

Дэлхийн мэдээ
Зочдын дэвтэр
Сэтгэгдэл бичих

Холбоо барих

Толь бичгүүд
Толийн үндсэн нүүр
Англи - Монгол толь
Монгол - Англи толь
Солонгос-Монгол толь
Япон - Монгол толь
Орос - Монгол толь
Герман - Монгол толь
Үг нэмж бичих
Үг ба өгүүлбэр бичих
Үг асуух

Юм нийтлэх & хийх
Мэдлэг нийтлэх
Өгүүллэг, шүлэг бичих
Монгол дууны үг бичих
Сэтгэгдэл бичих

Зургийн цомог
Сэдэв:  Монгол байгаль
энэ ангилалд орох...

Хайлтын хэсэг

Сайтыг хийгч

Сүлжээнд хэн байна
#12: Зочин
#0: Хэрэглэгч
#30466: Нийт бүртгэл

Таны нэр Зочин.
Бүртгүүлэх.

Монгол үндэсний хоол

  Хуудасны нүүр
     Ёс заншил :

Бичлэг  Хамгийн их үзсэн Үнэлгээ: Үнэлгээ өгөх (10 үнэлсэн)

Ард түмэн бүхэн өвөрмөц идээ, ундааны зүйлтэй байдаг. Манай ард түмэн эртнээс нааш мал аж ахуйд голлон шүтэж амьдарсаар ирсэн учир идээ ундаандаа ихэвчлэн малын сүү шим, махыг янз бүрийн аргаар боловсруулан хэрэглэдэг. Бас ан амьтан, зэрлэг, таримал ногоо, үр буурцаг, амуу тариа, жимс жимсгэнэ, ааг амттаны зүйлийг хачир болгосоор иржээ.



Ундаа
Цай, сүү, айраг, сархад зэрэг орно. Монгол хүн цайг идээ ундааны дээж гэж зочин гийчиндээ хамгийн түрүүн барьдаг заншилтай. Манай ард түмний дуртай цай бол шахмал ногоон цай юм. Цайг ууранд хийж сайтар нунтаглаад усныхаа хэмжээнд тохируулан үйж, идээшмэгц тааруулан сүлж, бага зэрэг давс, хужир уусган дахин дахин самрах юм уу, эсвэл хөөрцөглөж амтлаг сайхан болгоно. Бас будаатай, гурилтай, банштай, цулхиртай юм уу, шар тос самарсан цай гэх зэрэг ааг амт, анхилам үнэртэй олон янзын цай хийнэ.

Айраг бол манай ард түмний хамгийн дуртай ундаа бөгөөд гүүний айраг, үхрийн айраг, ингэнийайраг, бог малын сүүний айраг зэрэг хэд хэдэн янзын айраг хийдэг.

Манай ард түмэн сархадыг "савнаасаа бусдын дийлдэг" ундаа гэж үзэх боловч өргөн хүндэтгэлийн найр хуримын үед тун нарийн ёс дэглэмтэй, хэмжээ тааруулан хэрэглэсээр ирсэн уламжлалтай. Тухайлбал, насны ойн хувьд хамгийн өргөн дэлгэр хүндтэй тэмдэглэдэг 85 насны найран дээр 40 хүртэлх насны хүмүүс айраг, 40-50 хүртэлх насныханд гурван хундага архи, айраг ууж наргихыг зөвшөөрдөг байжээ.



Аяганы хийц амтат идээ
Аяганы хийц амтат идээний зүйлд цагаан идээ, боов боорцог, нарийн идээ, татмал бурам, талх, нарийн боов орно. Боов гэдэг бол гол төлөв гурилаар хийж шар юм уу, өөхөн тосонд чанаж болгосон идээ юм. Дотроо самнаа, салаа, хэвийн гэх мэт ялгаатай. Боорцог нь өдөр тутмын хэрэгцээ, аяганы хийцэд хэрэглэхээр жижгэвтэр хэрчиж хийсэн боовны нэр. Моголцог, бөөрөнхий, мушгимал, хэрчмэл, тасалмал зэрэг янз янз хэлбэр, хэмжээтэй хийнэ.

Нарийн идээ гэдэг нь сайн гурил, шар тос, сүү, чихэр, бурам зэргээр найруулан хүндэтгэлийн идээнд зориулж хийдэг зүйлс юм. Үүнд: жавга, заврай, сэмбишаа, багуур, бадаас зэрэг орох бөгөөд хийх арга нь дор бүрдээ нэлээд өвөрмөц. Тухайлбал сэмбишааг хийхэд дээд гурилыг шар тос, чихэртэй сүүгээр шингэвтэр зуурч бага зэрэг исгээд сайтар хутгаж нийцмэгч гуурс бүхий тусгай хүүдийд хийж буцламтгай шар тосонд мушгин шахаж хэсэг хэсэг цагираг маягаар таслан гоожуулж хийнэ.

Татмал бурам нь дотроо хар, цагаан бурам, дан чихрээр хийсний бурам гэнэ. Мөн ийм идээний зүйлд дугуй цагаан орно. Гурил хуурч болгоод элсэн чихэр, шар тостой найруулан багсарч хэвэнд хэвлэж дугуй цагааныг хийдэг.
Улаан буудайн амтат талх бол манай ард түмний хүнсний өдөр тутмын хэрэгцээт зүйлийн нэг юм.Үүнээс гадна хэвт боорцог, хотол бялуу, өрөмцөр, гархин боов, хатаамал талх, жигнэмэг, гөөхий зэргийн өргөн хэрэглэнэ.



Хоол
Монгол хоолны зүйлийг махан хоол, цагаан хоол гэж 2 ангилж болно.

Махан хоол гэдэг бол давс, сонгино, сармис, халуун ногоо зэргээр амтлах төдий хачир оруулж, дан махны зүйлээр хийсэн хоол хүнс юм. Дотроо тураг мах, дотор мах, толгой шийрэн хоол гэх мэт ялгаатай. Тураг мах гэдэг нь малын их биеийн, дотор мах гэдэг нь зүрх, уушиг, элэг, бөөр, ходоод, гэдэс зэрэг их биеийн бус махны нэр юм. Тураг махан хоолонд бүхэл махан хоол, хуйхтай өвчүү, өвчүүний үдмэг, хар шөл, махан хуурга, тосонд чанасан мах орно. Дотор махан хоолонд дээр дурдсан дотор махыг тэр чигээр нь давстай усанд чанаж болгосноос гадна үнхэлцэг, сорс, зайдас, шавай, бөсгөмөл цус, ороомог, үдмэг, ходоод, дотор махан хуурга, хиам, хайрмаг, жигнэмэл зууш, бууз, хуушуур орно. Эдгээрийг хийх арга дор бүрдээ өвөрмөц,жишээ нь тураг махаар хорхог шөл хийхдээ торниун хөшиглөж давс, сонгино, сармис, халуун ногоогоор хачирлан усаар нэмүүхэн шүүсэлж, хавхаг сайтай саванд улайтгасан чулуутай хамт хийж сайн таглан жигнэж болгоно.

Толгой шийрээр хуйхалсан толгой, шийр, өвчсөн толгой, битүү толгойн шөл, хуйх, хэл, тагнай, завжин зууш, хуурсан тархи, бод малын шийр, тагалцаган цэлцэгнүүр зэрэг олон янзын хоол хийдэг. Монголчууд хонины махыг мал малын махны дээд гэж голчлон зоогонд зориулдаг.

Махтай хоол нь махыг гурил, будаа, гоймон зэрэг бусад ямар нэгэн хольцтой хийсэн хоолны зүйлийн ерөнхий нэр юм.Дотроо татшин болон шөлөн хоол, битүү буюу нарийн хоол, холимог хуургын зүйл гэхчилэн ялгаатай.

Битүү буюу нарийн хоол гэдэг нь гол төлөв амтлан хачирлаж шүүсэлсэн шанз махыг элдсэн гурилаар хучин болгохыг хэлнэ. Үүнд будаатай, халиартай, пүнтүүзтэй, цагаан ногоотой, халгайтай бууз, хуушуур, банш, халуун тогоо зэрэг хоол орно.

Эдгээр махтай хоолны зүйлийг хийх арга дор бүрдээ онцлогтой. Тухайлбал: халуун тогоог хийхдээ халуун тогоонд урьдчилан чанаж, боловсруулсан мах, сүүл болон мөөг мэтийг зүсэхийг нь зүсэж, нимгэн нимгэн хөшиглөөд алаглуулан өрж, завсар зайгаар нь бянз, жижиг банш, лооми, пүнтүүз, дээрээс нь мах, мөөгний амтлаг шөл хийж, гал дээр юм уу, цогон дээр буцалгаж болгоно.



Монгол үндэсний хүндэтгэлийн зоог
Ан амьтдаас зэрлэг гахай, бор гөрөөс, зээр, тарваганы махаар манай ард түмэн олон янзын хоол хийж ирсэн уламжлалтай. Сүүлийн үед гахай, тахианы махыг өргөн хэрэглэх болж байна.

Мах оролцуулахгүйгээр хийх хоол хүнсийг цагаан хоол гэнэ. Үүнд: төрөл бүрийн цагаан идээ болон гурил, тутрага, чихэр, үзэм хольж хийсэн олон төрлийн хоол орно.

Үр жимс, ургамал ногооны зүйлээр хийх хоол хүнсэнд чанамал жимс, жимсний зутан, янз бүрийн жимсний амтлаг шүүс, жимсний ханд, царцаамал, чанамал, нухаш зэрэг орно. Зарим жимсийг цөцгий, зөөхий, өрөм, сүү, чихэртэй хольж, тухайлбал: нэрсийг цөцгийтэй, үхрийн нүдийг сүүтэй, гүзээлзгэнэ, улаалзганыг зөөхийтэй хольж хэрэглэхээс гадна жимсээр амтлаг хуушуур, бин хийнэ. Ойн болон хээрийн цагаан мөөгөөр мөөгөн шөл, хуурга, дөнгөж ургаж байгаа халгайгаар халгайн хуушуур, шөл, хурган чихээр хуушуур, бин, цагаан мажийн найлзуураар салат, навчаар нь ногоотой шөл, нухаш зэрэг амтлаг хоол хийдэг. Мөн хоол хүнсэнд янз бүрийн сонгино, таана, мангир, чинжүү, сармис зэрэг ааг амттаныг өргөн хэрэглэсээр ирсэн уламжлалтай.

Манайд тахианы өндгөөр олон янзын хоол, зууш хийхээс гадна амтат нарийн боов, талханд өргөн хэрэглэнэ. Зөгийн бал, загасны түрсийг хүнсэнд хэрэглэх явдал сүүлийн үед нэмэгдэж байна.

Нөөц хүнсний зүйлд нөөцөлсөн мах, сүү, цагаан идээ, ногоо, жимс орно. Манай ард түмэн махыг борцлох, утах, гурил, давс үрж загсаах, наранд хатаах зэрэг задгай арга хэрэглэн хадгалж ирсэн уламжлалтай. Үүнээс гадна үүцлэх, шуузлах, хярамцаг, олгойтой мах, зайдас хийх зэрэг битүү аргаар мах нөөцөлдөг.

Халиар, жууцай, таана, хөмөл, хүнсний ногоог нөөцөлж заншсан гол арга бол дарах, хатаах арга юм. Төрөл бүрийн хүнсний ногоог давслан дарах, хатаах, нүдэх, цагаан идээтэй хольж сорслох, мөөгийг хэлхээ хийж хатаах, давслах, мойлыг ястай нь нүдэж шар тос, цагаан идээтэй хольж хөлдөөх зэргээр нөөцөлнө.

Анис, мойл, улаалзгана, үрэл, чацаргана зэрэг олон янзын жимсийг дарж, бүрж, хөлдөөж, хатааж хэрэглэдэг.Мөн цагаан идээтэй хольж тухайлбал мойлтой, цагаан төмстэй, мэхээртэй, бажууны үндэстэй тос хийдэг.



Цагаан идээ
Сүү. Монголчууд сүүг идээний дээж гэж эрхэмлэсээр иржээ. Иймээс алив ариун тансаг бүхнээ сүүтэй зүйрлэн хэлэлцдэгюм.Хүн, ертөнцөд анх мэндлэхдээ эхийн цагаан сүүг амлан төрдөг. Сүүний найрлагад хүний биеийн өсөлт хөгжилтөд хэрэгцээтэй 100 гаруй төрлийн шимт бодис, ялангуяа уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, төрөл бүрийн витамин элбэг. Тухайлбал сүүний 20 гаруй амин хүчлээс бүрддэг уураг нь хүний биеийн булчин шөрмөс болон дотоод эрхтний хэвийн үйл ажиллагаанд, сүүний тос витаминууд нь хүүхдийн өсөлт торнилтод, бусад эрдэс, бичил махбод нь цус ясны бүрэлдэх, мэдрэлийн системийн тогтолцоонд зайлшгүй шаардлагатай шим тэжээл болдог байна.Тиймээс ч сүү нь хүний биед хамгийн ашигтай, хамгийн шингэцтэй шим тэжээл юм. Янз бүрийн өвчин, элдэв хордлогод сүүг бас эмчилгээний журмаар өргөн хэрэглэдэг. Манай ард түмэн малын сүү шимийг боловсруулж ашиглах талаар баялаг туршлага, уламжлалтай. Монголчууд малын сүүг дангаар ууж, хэрэглэх нь бага, харин боловсрууулан цагаан идээ болгож өргөн ашиглана. Цагаан идээнд ааруул, аарц, айраг, бяслаг, өрөм, тараг, хоормог, хутгамш, хурууд, хуурай сүү, цагаа, цагаан тос, шар тос, шимийн архи, ээдэм, ээзгий зэрэг малын сүүгээр хийсэн олон бүтээгдхүүн багтана.

Ааруул. Аарцыг сүүгээр зуурч буцалгаад шүүсний дараа зүсэх, базах, хэвлэх зэргээр дэлгэц дэр хатааж ааруул хийнэ. Хэлбэр дүрсээр нь хурууд, базмал, хорхой, мэлхий, зоосон ааруул гэх мэт олон янз нэрлэнэ.

Аарц. Цагааг цагаан ямбуун хүүдийд хийж шар усы нь шүүснийг аарц гэнэ.

Айраг. Гүү, ингэний сүүг хөхүүрт хийж бүлж, исгээд айраг болгоно. Тэрчлэн үнээ, бог малын таргийг тох, хөхүүр саванд хийж сүүгээр шингэлэн бүлж исгээд айраг хийж болно.

Бяслаг. Хонь, ямаа, үхрийн болсон юм уу, түүхий сүүг ээдүүлээд ус шүүрэх цагаан бөс даавуунд дөрвөлжлөн боож, хавтгай модны завсар хавчиж шахна. Гурван цаг орчим байлгахад шар ус барагдаж, ээдэм хэвшин нягтарч биежин бяслаг болдог.

Өрөм. Хонь, ямаа, үхрийн сүү, ялангуяа сарлаг, хайнагийн (тослог ихтэй) сүүг хөөрүүлэн самарч хөөсрүүлээд аргал, түлээний цогон дээр загсаасныг өрөм гэнэ. Өрмийг тутрагатай, шар будаатай, сараантай, ямаахайтай, мэхээртэй, үзэмтэй гэх зэргээр олон янзаар загсааж болно.

Тараг. Болсон сүүг бүлээсгэмэгц тусгайлан бэлдсэн хөрөнгөнөөс нийцтэл самарч модон, эсвэл паалантай хувинд юүлж хучаад 3-4 цаг хэр байлгахад элгэн тараг бүрдсэн байна. Шүүсэн таргийг хөрөнгө гэнэ. Таргийг хонь, ямаа, үнээний сүүгээр бүрнэ.

Хоормог. Таргийг болсон сүүгээр шингэлсэн ундааг хоормог гэнэ.

Хутгамш. Шар тосонд нунтагласан ээзгий, элсэн чихэр, хольж хутгамш буюу шартай ээзгий хийнэ. Шартай ээзгийг царцааж хэдийд ч ашиглаж болно.

Хуурай сүү. Монголчууд сүүг удаан хадгалахын тулд тэн хагасы нь ширгэтэл буцалгадаг байв. Тэрчлэн сүүнд шар будаа, тутрага хийж буцалган ширгээж ээзгий мэт болгоод, нар салхинд хатаан нунтаглаад битүү саванд хийж хадгалдаг. Энэ нь нэг ёсны хуурай сүү бөгөөд ялангуяа хот суурин газрын хүмүүс аль хэрэгцээтэй цагтаа түүнийг бүлээн усанд зуурч, 24 цаг орчим дэвтээгээд цай сүлнэ.

Цагаа. Нэрж архи гаргаж авсан айргийг цагаа гэнэ.

Цагаан тос. Хураасан өрмийг буцалгаж, шар тосы нь авахад цөв үлдэнэ. Тэр цөвийг жижиг ээзгийтэй хольсныг цагаан тос гэнэ. Түүнийг чихэр, мэхээр, үзэмтэй хольж амталж болно.

Шар тос. Хураасан өрмийг буцалгахад гарсан тосыг шар тос гэнэ. Тэрчлэн айргийг бүлэхэд тос ялгардаг бөгөөд түүнийг авч хайлуулахад шар тос болно.

Шимийн архи. Айраг, цагааг нэрж, шимийн буюу сүүний архи гаргана.

Ээдэм. Сүүг тараг, айргаар ээдүүлж шар сүүгий нь авсныг ээдэм гэнэ.

Ээзгий. Хонь, ямаа, үхрийн сүүг ээдүүлээд шар сүүг нь авалгүй зөөлөн галаар ширгээхэд ээзгий болдог.Түүнийг дэлгэц дээр тараан тавьж нар салхинд хатаадаг. Хонины болон сарлагийн сүүний ээзгий илүү чанарлаг, зөөлхөн.




- Хуудсыг бүтээсэн хугацаа 0.31 секунд -